Загварын ертөнцийн хар ирвэс Ноами Кэмбилл
2017 оны 1 сарын 19
Загварын ертөнцийн нэгэн үеийн төлөөлөл , зууны алдарт эмэгтэй Ноами Кембилл нь 1970 оны 5 - р сарын 22 нд төржээ. Британы загвар өмсөгч, жүжигчин мэргэжилтэй. 15  настай байхаасаа загварын ертөнцөд хөл тавьж, бүх цаг үеийн хамгийн сайхан загвар өмсөгчдийн нэг болж чадсан. 1985 оноос хойш  ид гялалзаж байсан тэрээр хамгийн өндөр амжилт гаргасан хар арьст эмэгтэй байлаа.

Кембелл Ямайкагийн бүжигчин бүсгүй Валери Моррисын охин болж мэндэлжээ. Түүний аав ээжийг нь 4 сартай жирэмсэн байхад орхиод явсан гэдэг. Тийм учраас аавтайгаа уулзаж байгаагүй аж.  Төрсний гэрчилгээ дээрээ овоггүй байсан тэрээр ээжийнхээ 2 дахь гэрлэлтийн Кэмбилл овгийг авсан юм. 1985 онд Пьер хэмээх дүү нь мэндэлжээ. Кембилл өсвөр насандаа Ром хотод амьдарч байсан бөгөөд тухайн үед ээж нь орчин үеийн бүжгийн тоглолтоор европыг тойрон аялж байсан юм. Тиймээс ч ээжийнхээ мэргэжилд дурлан 10 настай байхаасаа Conti Academy of Theatre Arts сургуульд балеын ангид суралцаж эхэлсэн байна.



Кембилл 7 настайдаа буюу 1978 онд   Боб Марли - ын "Энэ бол хайр" дууны клипэнд тоглож байсан бөгөөд 12 настайдаа хүүхдийн кинонд дүр бүтээж байв. Урлагийн сургуульд суралцаж эхлээд тун удалгүй нэгэн загварын агетнлагт орж  Beth Bold - ын нүдэнд өртсөнөөр загварын тайзнаа гялалзах эхлэлээ тавьжээ. 16 - хан настай тэрээр асар богино хугацаанд алдаршиж байлаа. Тухайн жилдээ Парисын загварын тайзан дээр алхсанаар Vercace, Isaak Mizrahi гэх мэт алдарт брэндүүдээс нүүр царайгаар ажиллах урилга авч, алдарт "Elle" , " Time" "Vogue"  сэтгүүлийн  нүүрийг чимэв. 16 - хан насандаа ийм өндөр амжилт гаргасан анхны хар арьст эмэгтэй болж байсан юм. 1990 он гарахад загварын ертөнцийн хамгийн хүчирхэг, нэр нөлөө бүхий загвар өмсөгчдийн нэг болжээ. Тийм ч учраас түүнийг загварын "хар ирвэс" хэмээн нэрийдэж байв.

Тэр зөвхөн загварын салбарт зүтгэсэнгүй. 1995 онд "Babywoman" нэртэй дууны цомог гаргаж, холливуудын алдарт жүжигчидтэй хамтран 30 гаруй кинонд тоглосон юм. Холливуудад нэр хүндтэй болсон тэрээр өөрийн нэрийн брэндтэй болж мөн өөрийнхөө 30 жилийн түүхийг өгүүлсэн номыг хэвлэж олны хүртээл болгосон билээ. 



Түүний гучин жилийн турш бүтээсэн загварын мэргэжлийн туршлагыг илтгэх гэрэл зургууд нийтдээ хоёр боть ном болон гарчээ. Энэхүү баярт үйл явдлыг тохиолдуулан Наоми томоохон үдэшлэг зохион байгуулж, 1990-ээд онд алдрын оргилдоо хүрч байсан үзэсгэлэнт бүсгүйчүүд ба залуусыг урин дуудаж байсан юм. Хүрэлцэн ирсэн зочид дунд мэргэжил нэгт Ева Герцигова ба Эрин О"Коннор, Наомигийн ээж Наоми Валери, алдарт зурагчин Марио Тестино, дизайнер Кристофер Бейли, Бой Жорж, Маноло Бланик ба Берни Экклстоун нар байлаа. Лондон хот дахь Burberry-гийн бутикэд явагдсан тус үдэшлэгийн өмнө Наоми мөн Нью-Йоркод номынхоо нээлтийг хийгээд амжсан бөгөөд тухайн үед супермодел бүсгүйд баяр хүргэхээр Ума Турман, Ники ба Пэрис Хилтон, Белла Хадид болон Венди Уильямс нар хүрэлцэн ирсэн юм.

Харин түүний хувийн амьдрал тун бүтэл муутай байдаг. Тэр огт гэрлэж байгаагүй.  Хамгийн анх алдарт боксчин Майк Тайсонтой , 1990 онд жүжигчин Роберт Де Ниротой үерхэж байгаад салсан бол  1993 онд U2 хамтлагийн басс гитарчин Адам Клейтонтой сүй тавьсан ч мөн л салалтаар дууссан. 1990 оны дунд үер бүжигчин Joaquín Cortés - той болзож, 1998 онд Формула нэг уралдааны тэргүүн байрын шагналт Flavio Briatore сүй тавьсан ч бүтэлгүйтсэн. 2008 онд Кэмпбелл Оросын бизнесмэн Владислав Доронинтой дотносож багагүй хугацааг хамт өнгөрүүлсэн ч 2013 онд хоёр тийш болжээ.




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл