Өндөгтэй өглөөний цай бэлдэх 5 жор
2017 оны 1 сарын 17
Өглөөний цайнаас өдрийн эрч хүч шалтгаална. Тиймээс өндөг ашиглан эрүүл амттай унд бэлдэх 5 жорыг хүргэж байна.

Блинчик



Орц:

сүү-500гр
өндөг-3ш
гурил-280гр
сахар-2 а/х
давс-1 ц/х
масло-60гр



Хийх арга:

Өндөгөө задалж хутгаад сүү,давс, сахар, зөөлрүүлсэн масло зэргээ нэмээд сайтар холино. Үүн дээрээ гурилаа нэмж хийгээд бөөн гурилгүй болтол нь сайтар хутгана.
Хайруулын тавгаа маслоор арчаад зуурмагнаасаа бага багаар тасалж авч хийгээд зуурмагаа өөрөөр нь эргүүлж тарааж 2 талаар нь хайрна.
Цөцгий, жимсний чанамал зэргийг түрхээд идээрэй.

Өндөгний ороомог



-  ½  халбага давс
- ногоон сонгино 2 ширхэг
 - хар перц
 - ургамалын тос
- өндөг
- хачир: помидор, огурцы г.м

Хийх арга: 1. Өндөгнүүдээ хагалаад нэг саванд хийнэ.
2. Давс, сахар, перц, сонгиноо нэмээд сайтар хутга
3. Наалддаггүй хайруулын таваг халаагаад бага зэрэг тос нэмнэ.
4. 1/3 орчим өндөгний бэлдмэлийн хайруулын тавгандаа хийгээд, хайруулын тавгаа эргүүлэн өндгөө жигд тараагаад галаа багасган шарна.
5. Болоод ирэнгүүт өндгөө нэг захаас нь ороож эхэлнэ. Өндгөө гүйцэд ороолгүй төгсгөлд  өндөгний бэлдмэлээсээ залгуулан асгана. Шарагдаж бэлэн болоход дахин ороогоод  бэлдмэлээ залгуулан асгана.
7. Бэлэн болсон омлетний ороомгоо хөргөөд хэрчиж таваглаарай
8. Бэлдсэн хачираараа чимэглээрэй.

Өндөгтэй суфле



Орц:
Өндөг - 4ш
Сүү- 250 мл
Гурил -2 хоолны халбага

Шарах шүүгээгээ дунд зэргийн хэм дээр халаана. Өндөгний 4 шарыг сайтар хутгаад 0,5 стакан сүү, 2 хоолны халбага гурил хийж хутгана. Өндөгний 3 цагааныг хөөсөртөл нь хутгаад өндөгний шартай зуурмаг дээрээ бага багаар болгоомжтой хийнэ. Кексний хэвээ тослоод зуурмагаа хийнэ (савны 2/3 хэмжээтэй байхаар). 5-7 минут шарах шүүгээнд болгоно. Дээд тал нь бага зэрэг шаргалтаад эхлэнгүүт нь гаргаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/151868/ © XopoM News
Шарах шүүгээгээ дунд зэргийн хэм дээр халаана. Өндөгний 3 цагааныг хөөсөртөл нь хутгаад өндөгний шартай зуурмаг дээрээ бага багаар болгоомжтой хийнэ. Кексний хэвээ тослоод зуурмагаа хийнэ (савны 2/3 хэмжээтэй байхаар). 5-7 минут шарах шүүгээнд болгоно. Дээд тал нь бага зэрэг шаргалтаад эхлэнгүүт нь гаргаарай.

Бенедикттэй өндөг



Орц:

2 англи талх эсвэл 2 гамбургерийн талх
4 өндөг
8 зүсэм гахайн мах (утсан)
Голланд соус
Чимэглэх ногоо

Бэлтгэх арга: Ургамлын тосоо хайруулын тавган дээрээ хийнэ. Талхаа дундуур нь зүсээд, зүссэн талыг нь доош харуулан шарна. Гахайн утсан махаа зөөлөн гал дээр хуурай хайруулын тавган дээр шаржигнасан болтол нь шарна (эсвэл шарах шүүгээнд 200 градусын хэмд 5 минут болгоорой). Саванд ус хийж буцалгана. Дараа нь усаа бөмбөлөггүй болтол галаа багасгана (хэрэв шингэний термометр байдаг бол усны температур 85 градус байх шаардлагатай). Савныхаа ёроолд таваг байрлуулаарай.

 Өндгөө шүүгч эсвэл шүүлтүүрэнд хагална. Ингэснээр өндөгний цагааны хамгийн шингэн хэсэг нь урсах болно. Өндгөө аажмаар усанд хийнэ. Ойролцоогоор 3 минут чанаарай. Энэ үед өндөгний шар нягтраагүй байх ёстой. Бэлэн болсон өндгөө шүүгчээр гаргаж ирээд цаасан алчуур дээр тавиарай. Үлдсэн өндгөөрөө адил дарааллаар хийж бэлтгэнэ. Талхан дээрээ гахайн махаа тавиад дээр нь өндөг болон соусаа асгана. Хүссэн ногоогоороо чимэглээрэй.

Өндөгтэй амталсан будаа



Орц:
Өндөг - 3ш
Сонгино
Сармис
Ногооэ сонгино
Лууван
Будаа
Тос
Будаа
Вандуй
Чинжүү
Хүссэн амтлагч /хар перц, сой соуё г.м

Амталсан будаа хийхэд танд гарын доорх орц, бүтээгдэхүүн орно. 3 ширхэг өндгийг аяганд хагалаж миксэрдэнэ. Сонгино, сармис, ногон сонгино, лууванг жижиглхэн хэрчинэ. Цагаан будааг бага зэргийн тос, давс хийж агшаана. Агшаасан цагаан будаан дээр миксэрдсэн өндгийг хийж зөөлөн гал дээр хутгаж хуурна. Бага зэргийн ногоон сонгино хийж хуурна. Энэ нь будаатай хольсон өндгийг болгоод зогсохгүй сайхан амт оруулна.

Өөр хайруулын тавганд ургамлын тос хийж халаасны дараа хэрчсэн сонгино, сармисыг хийж 3-4 минут зөөлөртөл нь хуурна. Дараа нь жижиглэн хэрчсэн лууван, ногоон вандуйг хийж зөөлөртөл үргэлжлүүлэн хуурна. Вандуй, лууван зөөлөрч болоод ирэх үед өндөгтэй хуурсан будааг хольж хийгээд үргэлжлүүлэн хуурна. Ингэд хуурахдаа давс, хар перц, сой соус болон өөрийн хүссэн бусад амтлагчыг хийж болтол нь хуураарай. Халуун чинжүүний амт оруулсан ч болно.






Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл