Өлөн элгэн дээрээ сармистай зөгийн бал уувал биенд гайхалтай өөрчлөлт гардаг
2017 оны 1 сарын 9
Сармис бол хамгийн хүчирхэг ногоонуудын нэг бөгөөд дэлхийн даяар хамгийн өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний нэг. Сармисны хурц, онцгой үнэрт хүмүүсд дургүй байдаг ч эрүүл мэндэд асар сайн нөлөөтэй. Сармис нь атеросклероз, зүрхний титэм судасны өвчин, зүрхний шигдээсээс сэргийлдэг бөгөөд цусны даралт, цусан дахь холестерины түвшинг бууруулах ач тустай. Ханиад хүрэх, халуурах, амьтанд хазуулах, мөөгөнцрийн халдвар гэх мэт жижиг асуудлыг ч шийдэхэд хамгийн тустай.

Харин цагаан гаа, зөгийн балтай сармисыг хольж хэрэглэвэл сармисны нөлөө улам ихэсдэг бөгөөд маш сайн эмчилгээ болж чаддаг. Биед байгаа хорт бодисуудыг гадагдуулж, хоргүйжүүлнэ. Хоол идсэний дараа хэрэглэвэл шим тэжээл нь биед сайн шингэдэггүй. Тиймээс өглөө өлөн элгэн дээрээ уух нь хамгийн зөв юм.




Байгалийн эрч хүчээ сэргээх


Орц:
2-3 хумс сармис
1 цайны халбага зөгийн бал

Хийх арга: Сармисаа жижиглэж хэрчээд зөгийн балтайгаа нийлүүлэн холигч /mixer/  -
оор холино. Өдөр бүр энэхүү бэлдмэлээс 2 халбагыг нь уувал байгалийн эрч хүч сэргэж, бие тань эрүүлжих болно. Өлөн элгэн дээрээ уухыг анхаараарай.7 хоногийн дараа тодорхой өөрчлөлтийг анзаарах болно.

Сармисны тоник


Орц:
5 хумс сармис /хэрчсэн/
2 чили чинжүү /хэрчсэн/
1 халбага цагаан гаа /жижиглэсэн/
1ш  нимбэгний шүүс
Бага зэрэг алимны цуу

Энэхүү тоник нь эмзэг арьстай хүмүүст тууралт өгөх магадлалтай учир уухаасаа өмнө гарынхаа арьсанд түрхэж уутан бээлий өмсөөд хэсэг ажиглаарай.



Зааварчилгаа:


- 350-500 мл - ын хэмжээтэй чулуун эсвэл вааран саванд сармисаа жижиглэн хийнэ
- Дараа нь халуун чинжүүгээ жижиглэн үртэй нь хамт хийнэ
- Хамгийн сүүлд цагаан гаа, байгалийн гаралтай алимны цуу болон нимбэгний шүүсээ нэмж хийнэ
- Саванд 1 см хэртэй зай гарган таглана.
- Савтай бэлдмэлээ харанхуй газа эсвэл зооринд хадгалах хэрэгтэй /өдөр болгон өлөн элгэн дээрээ 2 халбагыг ууж хэрэглэнэ/

Эдгээр тоникууд ханиад томууны үед, хоолой өвдөх үед хэрэглэх бөгөөд биеийн эсэргүүцэл, дархлаагаа сэргээе гэсэн хэн ч хэрэглэж болно. Байгалийн аргаар хорт бодисоо гадагшлуулан, биеэ эрүүлжүүлээрэй





Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
61 настай загвар өмсөгч Яасмина Росси гайхалтай сайхан бие галбирийг европ даяараа биширч  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл