Байцаагаар хийж болох баялаг хоолны жорууд
2017 оны 1 сарын 6

Байцааны ороомог

Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн, голыг нь ухаж аваад, давстай усанд дутуу чанаж болгоно. Хөрснийх нь дараа навчийг нь нэг нэгээр нь салгаж хатаана. Сэвэрсэн навчнуудад сүүний сүмс юм уу цөцгий түрхээд голд нь шанзаа хийж нэг талаас нь хуйлна. Хуйлсан ороомгоо гурилд өнхрүүлж өндгөнд дүрээд дахин талхны хатаамд өнхрүүлж, урьдчилан халаасан тосонд эргүлж тойруулан шарна. Таваглахдаа сүүний сүмс юм уу цөцгий дусааж болно.
 Орц: Байцаа 1 ш/Ойролцоогоор 500гр/ гурил 15г, өндөг 1ш, сүүний сүмс 100г, талхны хатаам 30гр, цөцгийн тос 25 гр, цөцгий 60гр
Шанзанд: Мах 300гр, сонгино 1ш, давс,повоор


Жигнэсэн байцаа

Хальсалж цэвэрлэсэн байцааг навчаар нь салган, дөрвөлжлөн хэрчиж, давсаар амт оруулан 20минут хэртэй байлгана. Гүйцэт болсон улаан лоолийг өөрийнх нь шүүсэнд жигнэж болгоно. Байцааг саванд хийж, дээрээс нь улаан лооль, нимгэн хэрчсэн өөх хийж, таван халуун амттанаар амтлан, зөөлөн галаар жигнэж болгоно.
Орц : Шинэ байцаа 1ш, Бөөрөнхий сонгино 1ш , Улаан лооль 5ш,  хонины өөх,давс повоор хэрэглэх хэмжээгээр





Н.Цас
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл