Элэг цэвэрлэх энгийн аргуудаас
2017 оны 1 сарын 5
Элэг гэдэг эрхтэн эцсийн шатандаа ороогүй л бол өвддөггүй эрхтэн. Тиймээс та архи уудаггүй, тамхи татдаггүй байсан ч элгээ цэвэрлэж, хайрлаж хамгаалах хэрэгтэй юм. Элэг цэвэрлэх аргуудаас та бүхэндээ хуваалцъя.

1. Ургамлын тос болон нимбэг



1-2 халбага ургалмын тосон дээр тал нимбэг шүүсийг шахаж хийгээд өлөн элгэн дээрээ ууж заншаарай. Энэхүү бэлдмэлээ уусныхаа дараа өглөөний цай ууж болно.

Гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан , өтгөн хаталтаас сэргийлнэ. Шулуун гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлж, элэг цөсөн дэхь хорт бодисуудыг гадагшллуулах ач тустай. Харин ямар ямар тос сонгох вэ гэж бодож байгаа бол оливын тосыг сонгоорой гэж зөвлөмөөр байна. Мөн наранцэцгийн тос, маалингийн тос, эрдэнэшишийн тосыг хэрэглэж болно. Эдгээр тоснууд бүгд цөсийг цэвэрлэж хорт бодис гадагшлуулах ижил үйлчилгээтэй байдаг.

2. Үзэм



Элгээ цэвэрлэхдээ үзмийг өдөр тутамдаа дангаар нь, ханд байдлаар, мөн төрөл бүрийн хоолонд хольж хэрэглэхэд тохиромжтой.

Уг цэвэрлэгээг баасан гарагт эхлэхэд тохиромжтой гэж үздэг тул баасан гарагийн өглөө атга үзмийг сайтар угаагаад, буцламгай усаар зайлаад, аягандаа хийж, үзмээ далд ортол буцалсан хүйтэн усаар дүүргээд өдрийн турш тасалгааны хэмд байлгана.

Дараа өдрийн өглөө буюу бямба гарагт нь үзмээ идэж, усыг нь уусны дараа дулаан газарт баруун талаараа 1.5-2 цаг орчим хэвтэнэ. Уг үйлдлээ 4 бямба гараг дараалан давтана.

3. Ногооны ундаа



ОРЦ:

3 лууван
2 ногоон алим
1 хүрэн манжин
5 хальсыг нь авсан нимбэг
Зүсэм цагаан гаа
Ногоон салатны навч эсвэл бууцайны навч

БЭЛТГЭХ АРГА: Орцонд байгаа бүх ногоонуудаа арилгаж цэвэрлээд блендерт хийгээд нунтаглана. Дараа нь 2 аяга ус нэмнэ. Одоо хөргөгчинд хийгээд хүйтнээр нь уугаарай. Лууван элгэнд тэжээл өгч, алим биеийн хорт бодисыг гадагшуулж, салат навч цусны эргэлтийг сайжруулж, цагаан гаа, нимбэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих ач тустай юм.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
”Көсем” олон ангит киноны Сафие хатны дүрд тоглосон жүжигчин Хюлья Авшар нь 1963 оны 10 -р  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл