Өнгийн лааг өөрсдөө хийцгээе
2016 оны 12 сарын 14
Лаа бол таатай орчин бүрдүүлэхэд хамгийн хэрэгтэй зүйлийн нэг. Өнгө, үнэр, чанараасаа хамаараад өөр өөр үнэтэй байдаг. Тиймээс лааны гэрэл дуртай бүсгүйчүүддээ гэрийн нөхцөлд олон лаа хэрхэн хийхийг хүргэж байна.



Тэнд хэрэгтэй зүйлс:

Цэвэр цагаан өнгөтэй парафан лаа
Лав өнгийн харандаа
Цаасан аяга
Шилэн аяга
Гол /зулын гол шиг орооно/
Тос /өөрийн дурын тосоо сонгоорой/





1. Эхлээд голоо бэлдэж тавина. Яг л зулын гол шиг ороогоорой. Голыг дэлгүүрт зардаг ч өөрийн гараар хийвэл цаг хэмнэх болно. Голоо тогтоохын тулд жижиг нимгэн метал хэрэгтэй. Түүнийгээ халааж цоолоод голоо хийнэ. Зурган дээрхийг сайн хараарай. Одоо шилэн савныхаа яг голд нь байрлуулаад лаагаа хийх юм. 



2. Лавын харандаагаа хэсэг хэсэг жижиг болгон хуваана.



3. Одоо цаасан аяган дотор парафин лаа болон лав харандаагаа хийгээд бичил долгионы зууханд хийж хайлуулна. Хайлсаны дараа сайтар хольж хутгаад тосоо нэмнэ. Ингээд шилэн савандаа өөрийн хүссэн өнгө, давхарга, хэлбэрийг  үүсгэн хийнэ.


4. Эхний давхаргыг хатсаны дараа дараагийн өнгийг нэмэх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Мөн өнгө бүр нь өөр өөр тансаг үнэртэй байхаар хийж болно шүү дээ.



Мөн эдгээр лаануудаа найз нөхөд, гэр бүлийхэндээ бэлэглэж болно. Шинэ жил болж байгаа учраас жүржийн үнэртэй хийвэл илүү сайхан байх болов уу. Баярын уур амьсгалыг хамгийн сайхнаар мэдрүүлнэ шүү дээ.



Өөрийн дуртай үнэртэнтэй гоёмсог лаагаа өөрсдөө хийгээд үзээрэй.

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл