Олны анхаарлыг татсан ахимаг насны эрчүүд
2016 оны 11 сарын 26
Эдгээр эрчүүдийн алдар нэртэй болох замнал нь нас ахисан хойно нь тохиожээ. Хэдийнэ 50 нас хүрсэн ч дэгжин, булчинлаг сайхан биетэй, эрүүл чийрэг, эмэгтэйчүүдийн харцыг одоо ч татсаар байгаа азтай эрчүүдийг танилцуулж байна. Нас бол зүгээр тоо гэдгийг тэднээс харж болно.

Филипп Дюма , 60 настай

Филипп өнгөрсөн жил өтгөн сахал тавихаар шийдсэн бөгөөд энэ нь загварын ертөнцийн анхаарлыг татжээ. Тиймээс загварын салбарт хүч сорин олны анхаарлыг татсан юм.


Энтони Варреччиа , 53 настай

53 настай гэхэд итгэмээргүй сайхан биетэй тэрээр спортоор хичээллэж, эрүүл зөв амьдралыг эрхэмлэдэг нэгэн. Загвар өмсөгч мэргэжилтэй бөгөөд одоо ч олны анхаарлыг татсаар байгаа юм.



Джанлука Вакки, 50 настай

Өөрийн өвөрмөц, гайхалтай бүжгээрээ интернэтээр од болсон нэгэн. 50 настай  ч түүний бие булчинлаг хэвээрээ. Бас авъяаслаг гэж байгаа.


Эйден Брэйди, 50 настай

Хэдхэн жилийн өмнөөс загварын салбарт хөл тавьсан ч томоохон загварын шоунд оролцож улам алдаршиж байгаа азтай нэгэн. Гэхдээ тэрээр жүжигчин, зохиолч эр юм.



Эрик Рутерфорд , 49 настай

At Large Magazine-ийн редактор, мөн холливуудын үдэшлэг зохион байгуулдаг бөгөөд хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг юм. 50 шахам настай энэ бүгдийг яаж амжулдаг юм бол доо гэмээр...



Алессандро Манфредини, 48 настай

Наснаасаа ч овортой харагдуулах энэхүү буурал үс, сахал нь түүнийг онцгойруулдаг. Хэдхэн жилийн өмнөөс загварын салбарт хөл тавьсан бөгөөд томоохон газруудтай гэрээ хийж, тун завгүй ажиллаж байгаа нэгэн.



Дешун Ванг , 80 настай

Тэрээр жүжигчин мэргэжилтэй, тун өөдрөг үзэлтэй нэгэн. Хятадын загварын долоо хоногт олныг алмайруулаад амжсан. Түүнийг "халуухан өвөө" гэж ярилцах болсон бөгөөд 80 настай ч залуухан мэт гялалзаж яваа нэгэн юм.


Ирвин Рэндл, 54 настай

Ирвин энгийн нэгэн багш. Спортоор хичээллэж, эрүүл зөв амьдарлын хэвшилтэй нэгэн. Сайхан биетэй, дэгжин хувцастай байхад нас ямар ч хамаагүй гэдгийг олноо харуулж чадсан эр юм.



Рон Джек Фоли , 50 настай

Гэр бүлийнхээ тухай ярих халуун дотно үгс нь олныг татсан. 50 настай ч эрүүл чийрэг бие, өвөрмөц төрх, ганган сахлаараа гангарах дуртай.



Шан Майкл Хэфли , 54 настай

Тэрээр өөртөө зориго тавьж, спортоор хичээллэж, эрүүл зөв амьдарсанаар яг л тамирчин шиг эрүүл чийрэг, сайхан биетэй болж чаджээ. Хичээхэд хүссэн зүйлдээ хүрч чадна гэдгийг олонд таниулж яваа эр юм.

Г.Цагаанцэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
61 настай загвар өмсөгч Яасмина Росси гайхалтай сайхан бие галбирийг европ даяараа биширч  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл