Өндгөвчний уулинхай буюу киста
2016 оны 11 сарын 20
Өндгөвч нь эмэгтэй хүний бэлгийн тогтолцооны онцгой чухал эрхтэн юм. Өндгөвчинд эр бэлгийн эстэй нэгдэж үр тогтоодог өндгөн  эс боловсордог. Өндгөвчний эмгэгүүдээс хамгийн элбэг тохиолддог нь уулинхай буюу киста юм.

Ерөнхий

Киста буюу уулинхай нь хагас шингэн зүйл агуулсан уут маягий, нимгэн ханатай хөндий юм. Yүссэн шалтгаанаас нь хамаарч хэд хэдэн хэлбэрт хуваадаг

    Фолликулярын уулинхай – өндгөн эс нь єндгєвчинд байрладаг фолликус хэмээх гэрт боловсордог. Фоликул хагарч өндгөн эс гадагшилж хэвлийн хєндийд орох ёстой байдаг. Энэ үйл явц явагдахгүйгээс фолликул шингэнээр дүүрч  сунан ууланхай үүсдэг.
    Шар биетийн уулинхай  – харьцангүй ховор тохиолддог. Фолликулаас өндгөн эс гарангуут оронд нь бэлгийн онцгой даавар ялгаруулдаг эсүүдийн бөөгнөрөл болох шар бие үүсдэг. Энэ нь аажимдаа шимэгдэн алга болдог. Энэ vйл явцад  гажуудал vvссэн тохиолдолд уулинхай үүснэ.
    Бусад. Өндгөвчинд шингэн, салслаг агуулсан жижиг хавдрууд vvсэх боломжтой. Заримдаа өөх, тос ба үс мэтийг агуулсан ч байх тохиолдол байдаг /дермоид киста/ .

Зарим уулинхай жирэмсний сvvлийн хугацаатай адил  хэмжээнд хvртэл томорч   болдог.



Шалтгаан

Өндгөвчинд уулинхай үүсэх нь ихэвчлэн дааврын үйл ажиллагааны алдагдсаны улмаас  болно. Мөн үрэвсэлт өвчин болон бэлгийн замын халдвараас бас болдог.

Үр дагавар

Арван уулинхайны долоо нь vйл ажиллагааны нэг зvйлд хамаардаг бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэхэд аяндаа зүгээр болдог. Гэвч цаг тухайд нь арга хэмжээ авахгvй бол  томорч  євдєлт vvсгэн, дэргэдэх эрхтнүүдийн үйл ажиллагаанд  саад учруулдаг. Зарим үед уулинхай нь нарийхан иштэй мөөг шиг хэлбэртэй болдог. Биеийн хүчний ачаалал болон ямар нэгэн бусад шалтгаанаас болон хөл нь мушгирах эрсдэлтэй бєгєєд энэ vед уулинхайг тэжээгч цусны судаснууд дарагддаг. Ингээд тэжээлгүй болсон уулинхай үхжиж, идээлэн хэвлийн хєндийд хагардаг. Энэ нь аюултай хvндрэл болох хэвлийн гялтангийн үрэвсэл vvсгэдэг. Тvvнээс гадна єндгєвчний уулинхай нь үргүйдлийн шалтгаан болж болно. Нєгєєтэйгvvр хамгийн аюултай vр дагавар нь хорт хавдар болж  хувирах явдал юм.

Шинж тэмдэг

Ер нь бол мэдэгддэггvй. Өөртөө уулинхай үүссэнийг эмэгтэй хүн сэжиглэж мэдэх аргагvй. Энэ євчний vед ихэвчлэн ямар ч зовиур илэрдэггүй. Зөвхөн хэвлийн доогуур маш бага зэрэг өвдөх эсвэл сарын тэмдэг хэвийнхээс арай удаан үргэлжилж болно. Тиймээс ихэнхдээ урьдчилан сэргийлэх үзлэгийн үеэр санамсаргүй илрүүлдэг. Харин мушгирсан суурьтай уйланхай vvссэн тохиолдолд энэ нь мухар олгойн үрэвсэлтэй төстэй шинж тэмдэг өгдөг. Ийм үед цаг алдалгүй түргэн тусламж дуудах хэрэгтэй.



Оношлогоо

Өндгөвчний уулинхайг зөвхөн эмэгтэйчүүдийн эмч оношилно. Эхлээд бага аарцагийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы шинжилгээ хийлгэж уйланхайны шалтгааныг тодорхойлох бєгєєд дааврын шинжилгээ хийлгэнэ. Зарим онцгой хэцvv тохиолдолд зөвхөн дуран оношлогооны тусламжтайгаар зөв оношийг тавина. Мэс засалч хэвлийн хананд  хэд хэдэн жижиг зvслэг хийгээд  тvvгээр тусгай харааны багаж (лапароскоп) оруулж дотор эрхтнvvдийг нь томруулан хардаг. Өвчтєн хэвлийд нь маш хvчтэй євдєж буй шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт ирсэн тохиолдолд эмч нь өндгөвчний уйланхайн хагаралтыг мухар олгой -н үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн дайвруудын хурц үрэвсэлтэй андуурахгvй байх нь маш чухал. Учир нь тэдгээрийн шинж тэмдгийн илрэл нь хоорондоо маш тєстэй байдаг.

Эмчилгээ

Дааврын үйл ажиллагааны алдагдлаас vvссэн уйланхайг дотоод шүүрлийн булчирхайн эмч эмчилдэг. Тэрбээр євчтєнд дааврын эм бичиж єгнє.

Хэрэв уулинхай vvссэн шалтгаан нь єндгєвчний vрэвсэл байх юм бол уулинхайны эсрэг эмчилгээ хийхийн ємнє  үрэвслийг арилгана. Нөхөн сэргээх эмчилгээ, үрэвслийн эсрэг эм, витаминууд болон антибиотик нь сайн нєлєєтэй байдаг.

Уулинхайг яаралтай  авах шаардлагатай болсон тохиолдолд дуран ашиглана / хvйсний хавьд бага зэргийн зүсэлт хийн/. Зєвхєн хэмжээ нь хэт томорсон эсвэл хэт авианы шинжилгээний vр дvн эргэлзээ тєрvvлсэн vед л хэвлийн хөндийг нээж авна.

Эмэгтэй  хүн бүр нас хамаарахгүйгээр эмэгтэйчүүдийн үзлэгт тогтмол орж байх ёстойг анхаарах хэрэгтэй. Vзлэгт ороогvй тохиолдолд єндгєвчний уулинхай vvссэн эсэхийг тvvнийг хэт томорч хvндрэл бий болгохоос нааш мэдэх боломжгvй.

103.mn

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл