Холливуудын алдарт жүжигчнээс амжилттай энтрэпренёр болсон Жессика Албагын нууц
2016 оны 11 сарын 16
Алдарт жүжигчин Жессика Алба 34 насандаа амжилттай яваа энтрэпренёр болон хувирчээ. Тэрээр гэр ахуйн барааны The Honest компаниа байгуулж улмаар 1 тэрбум долларын үнэ цэнэтэй компани болгож чадсан юм. 2014 он гэхэд л түүний компани 150 сая долларын орлоготой ажилласан байна.



“Гэр бүлийнхний чинь хүрэх бүх эд зүйлс хор хөнөөлгүй, үр ашигтай, харахад үзэсгэлэнтэй, худалдан авахад боломжийн үнэтэй байх хэрэгтэй. Тиймээс л би үүнийг гэр ахуйн барааны цоо шинэ загвар болгохыг хүссэн. Бүх эцэг эхчүүдэд нэн түрүүнд хэрэгтэй байдаг зүйл мэдээж памперс, алчуур шүү дээ. Харин дараа нь цэвэрлэгээний, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүнүүд багтдаг.

Та таван бараа сонгоод түүнийгээ сар бүр хүргүүлж байвал сайхан биш гэж үү дээ. Миний ярилцсан хүн бүр эргэлзэж, “Тийм ээ, болох юм байна” гэж хэлэх нэг ч хүн олдоогүй гээд боддоо. Холливуудэд би маш олон хүнтэй ярилцсан. Урд өмнө нь ийм зүйл хийж байгаагүй хүмүүстэй энэ тухай ярих үнэхээр хүнд байсан ч надад цааш хөдлөх хүч өгсөн. Хүн бүр л надад ердөө ганц зүйлээс эхлээд түүнийгээ өргөжүүлэхийг зөвлөж байв. Харин би бүгдийг нь брэнд болгохыг хүсэж байлаа.Хүмүүс чамд туслахыг хүсэвч ихэнхдээ шүүмжлэлтэй л ханддаг юм. Би компаниа 17 бүтээгдэхүүнтэйгээр эхэлж байлаа.




Бизнесийн хамтрагч олоход надад 3 жил шаардагдсан. Чи өөртөө шударга байж, давуу тал болон сул талаа сайн ойлгодог байх хэрэгтэй. Ингэснээр үүнийг тань нөхөх сайн хамтрагчаа олоход амар байх болно. Бидний ярьсан бүх вентурууд эхний эсвэл хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан хүмүүс байсан бөгөөд тэд гэр ахуйн бараагаа нэг л газраас авдаг аж. Тэд итгэж болох брэндийг хайж олон, зөвхөн үүгээр л үйлчлүүлдэг байлаа.

Тиймээс бидний хувьд залуу гэр бүлийг хамрах амархан ч тогтсон амьдралтай хосуудыг хуучны дассан брэндээс нь холдуулах л хэцүү байсан юм. Үүний төлөө бид сайн тактикийг боловсруулж, гайхалтай хамтрагч, вентуруудынхаа хамт даван гарсан юм."



 Амжилттай энтэрпрёнер байх тухай Жессика Албагаас суралцах таван  хичээл:

1. Санаагаа тодорхойл: Түүнд хэтэрхий олон санаа байсан. Тэр тохь тухтай бүтээгдэхүүнээр дүүрсэн ертөнцийг бүтээхийг хүсч байлаа. Гэвч яг юунаас эхлэхээ мэдэхгүй байв.
2. Сул талаа хүлээн зөвшөөр: Алба маркетинг болон дизайнд үнэхээр дуртай байсан ч түүнд хангалттай их туршлага байгаагүй. Харин түүний сул талыг хамтран үүсгэн байгуулагч нь нөхсөн юм.
3. Зах зээлд гарах гэж бүү яар. Түүний компани одоо 120 бүтээгдэхүүн худалдаалдаг. Зөв үйлдвэрлэлээ ол, оригинал бүтээгдэхүүн үйлдвэрлэ, түүнийг туршиж үзэхэд цаг зарцуул. Эргээд танд туршлага болно.
4. Маркетинг болон зар сурталчилгаанд тийм их цаг зарцуулах хэрэггүй. Албагын нэр хүнд компанийнх нь амжилтад нөлөөлнө гэдгийг тэр мэдэж байлаа. Тэр үүсгэн байгуулагч бас дээр нь нүүр царай нь байсан. Түүнчлэн тэд үндэсний хэмжээний том компаниудаас ялгаатай нь Фэйсбүүк,Твиттер зэрэг харьцангуй хямд маркетингийн арга ашигласан байна.
5. Ашигтай загвараар ашгийн бус асуудлуудыг шийдэж чадна. Алба маш олон удаа химийн тестийн зөвлөгөө, дэг журмыг судалж үзсэн. Гэвч гэр ахуйн бараанд 80,000 гаруй химийн бүтээгдэхүүн агуулагдах боломжтой бөгөөд үүнийг ч хуулиар хүлээн зөвшөөрсөн байдгийг олж мэдсэн. Тиймээс тэр өөрийн компаниараа бодит өөрчлөлтийг авчирна гэдэгтээ итгэлтэй байлаа.

Эх сурвалж: http://www.trends.mn/n/3637 О.Номуун 





















Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл