Дэлхийн ”Хамгийн хамгийн” ээжүүд
2016 оны 11 сарын 15

Эх хүн болно гэдэг эмэгтэй хүний амьдралаас авч болох хамгийн том бэлэг байдаг. Гэвч хэн нэгний амьдралд боломжгүй мэт зүйл биелэж, болно гэж бодсон зүйл нь санаснаар болдоггүй үе ч бий. Гэсэн ч ямар ч хүнд бэрхийг даваад ЭХ хүний үүргээ хариуцлагатайгаар биелүүлж, энхрий үрсийнхээ төлөө шантралгүй тэмцэж байгаа бахархам ээжүүдийг энд дурьдлаа


  • Дэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж бол Тариачин гэр бүлийн эзэгтэй Валентина Василеева юм. Тэрээр нийт 69 хүүхэд төрүүлснээс 67-г нь эсэн мэнд бойжуулж байсан гэнэ. 1725-1765 оны хооронд тэрээр нийт 27 удаа амаржсан бөгөөд 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дөрвөн удаа дөрвөн ихэр хүүхэд төрүүлсэн түүхтэй аж.

  • Дэлхийн хамгийн жижигхэн ээж Стэйси Хералд юм. Түүний биеийн өндөр нь 71 см. Ийм биетэй хүүхэд төрүүлэхэд амь насанд нь аюултай боловч Стэйси Хералд өдгөө 3 хүүхдийн ээж болж чаджээ.

  • 30 нас гараад хүүхэдтэй болвол орой төрлөө гэж ярьдаг. Гэхдээ Энэтхэгийн иргэн Ражо Деви Лохан 70 насандаа ээж болж энэ төрлийн рекордыг эвдээд байгаа аж. Тэрээр 2008 оны арваннэгдүгээр сард анхны хүүхдээ төрүүлсэн байна. Үүнээс хойш 40 жилийн турш хүүхэдтэй болох гээд чадаагүй гэнэ. Арга ядсан Ражо Деви Лохан үр шилжүүлэн суулгаж азаа үзэхээр болсон нь гайхамшигтай үр дүнд хүрчээ.

  • Дэлхийн хамгийн олон ихэр хүүхэд төрүүлсэн ээж бол АНУ-ын иргэн Надя Денис Сулеман юм. Тэрээр 2009 оны нэгдүгээр сард хамгийн олон буюу найман ихэр хүүхэд эсэн мэнд төрүүлж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Хүүхдүүдээ тэжээхийн тулд ганц бие ээж эмэгтэйчүүдийн боксын тэмцээнд оролцог гэнэ.

  • Лина Медина (Перу) - 5 нас 7 сартайдаа ээж болсон

Ердөө 8 сартай байхаасаа сарын тэмдэг нь ирж, 4 настайгаас хөх нь ургаж эхэлсэн охиныг 5 настайд нь жирэмсэн гэдгийг нь илрүүлсэн байна. Ихэд цочирдсон эцэг эх нь түүнээс хэн охиныг жирэмсэн болгосныг асуухад тэрээр юу ч дуугараагүй гэдэг. Охин ч төрж, эрүүл саруул хөөрхөн хүүтэй болжээ. Харин хүү өөрийн төрсөн ээжийгээ "эгч" хэмээн бодсоор өссөн юм. Гэвч хүү 10 нас хүрээдбүх үнэнийг мэдсэн боловч хүлээн зөвшөөрөлгүй тэр чигээрээ эгч хэмээн бодож амьдрахаар шийдсэн байна. Хөөрхий охины тухай сонссон нэгэн кино компани түүний амьдралаар баримтат кино хийхийг хүсч олон мянган доллар амласан ч тэд эсэргүүцсэн аж. Охин том болж сургуульд сурч, бусдын л адил ажиллаж, хөдөлмөрлөн нийгэмд хөлөө олж чадсан байдаг.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл