Үргэлж залуугаараа харагддаг одод
2016 оны 11 сарын 14
Нас бол тоо гэдгийг энгийн нэгэн эмэгтэйгээс телевизийн хөтлөгч, загвөр өмсөгч, жүжигчид баталсаар л байна. Эдгээр 10 одод хэдийнэ 50 нас хүрсэн ч халуухан харагдаж байна. Тэд залуу харагддаг нууцаа ингэж хэлжээ 

Женнифер Лопес, 47 настай 

"Би өөрийнхөө хоолыг хорих нь утгагүй гэж боддог. Гэхдээ эрүүл амьдралын хэв маягийг өөртөө бий болгох нь хамгийн чухал. Жишээ нь: би ихэвчлэн жимс, хүнсний ногоо хэрэглэдэг."


Женнифер Энистон, 47 настай 

Женнифер зохистой хооллолт нь эрүүл мэндийг дэмжээд зогсохгүй, арьс сайхан байхад нөлөөлдөг. Аль болох байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Мөн хэрхэн зөв хооллоход суралцах хэрэгтэй шүү 


Кайли Миноуг, 48 настай 

Би илэн далангүй, өөрийгөө үргэлж өөдрөг, сэтгэл ханамжтай байлгадаг. Мөн гоо сайхны бүтээгдэхүүн ихээр хэрэглэдэг. Энэ ч надад тодорхой үр өгдөг гэж боддог шүү. 


Хэлли Берри , 50 настай 

Би 23 настайдаа чихрийн шижинтэй болсон. Тиймээс энэ өвчинтэйгээ тэмцэхийн тулд өөртөө маш их анхаарч эхэлсэн. Хэдэн кг жинтэй байх уу, хэдэн цаг унтах уу, ямар хоол хүнс хэрэглэх үү гээд бүгдэд нь хяналттай хандана. Магадгүй энэ байдал минь залуухан харагдахад минь нөлөөлсөн гэж үздэг. 


Синди Кроуфорд, 50 настай

Загвар өмсөгч болгон төгс галбиртай байдаггүй. Тодорхой хичээл зүтгэлийн үр дүнд сайхан биетэй харагдана.  Харин миний хувьд тун хялбархан. Би өөрийгөө ямар харагдуулахыг хүсэж байна түүнийгээ төсөөлдөг. Үргэлж сайхан зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг. Сэтгэл өөдрөг, үргэлж инээмсэглэж, өөрийгөө залуухан сайхан эмэгтэй гэдгийг мэдэрч байх хэрэгтэй гэж боддог. 


Элизабет Херли, 51 настай 

Гэрийн тэжээмэл нохойтой болох хэрэгтэй. Нохойгоо салхилуулахын тулд идэвхтэй хөдөлгөөн хийх шаардлага тулгардаг. Тиймээс өдөр бүр 30 минутаас багагүй хугацаанд дасгал хийсэн мэт болно. Энэ бол хамгийн хялбар, өгөөжтэй шийдэл учраас үүнийг хэрэгжүүлдэг. 


Эль Макферсон , 52 настай 

Баяр баясгалан, урам зориг, хүсэл, амар амгалан, хүч чадал, эрүүл байгаагаа мэдрэх энэ бүгд миний амьдралын чухал зүйл. Эдгээр зүйлс надад байхад би дасгал хийж, эрүүл зөв хооллож чаддаг. Тиймээс биеэ дайлахаасаа өмнө сэтгэлээ бэлд.


Шэрон Стоун, 58 настай 

Би хэзээ ч өөрийгөө таргалана, үрчлээтэнэ, хөгширнө гэж боддоггүй. Өөрөөр хэлбэл таталцлын хуулийг ашигладаг. Эмэгтэй хүн өөрийгөө гоо үзэсгэлэнтэй, хүч чадалтай, эрч хүчтэй байна гэж үргэлж, бодож төөсөөлж байвал тийм л байх болно. Үүнийг би хэрэгжүүлдэг. 


Кристи Бринкли, 62 настай 

Яг одоо өөрийнхөө төлөө юу хийж болох вэ гэж бодох хэрэгтэй. Хүссэн зүйлээ хий, өөрийгөө аз жаргал, баяр баясгалангаар дүүргэ. 



Джейн Сеймур, 65 настай 

Би идэхийг хүсэж байгаа зүйлээ хориглохгүй иддэг. Гэхдээ зөвхөн талыг нь идэхийг өөртөө зөвшөөрнө. 

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл