Хүндэрсэн ходоодны шархыг хагалгаагүйгээр эдгээх арга
2016 оны 11 сарын 10
Нөхөр маань 10 гаруй жил ходоодны шархтай явсан. Үүнээс болж ажилаасаа ч хүртэл гарсан. 2-3 удаа эмнэлэгт хэвтэхээс гадна гэрээрээ байнга эмчилдэг байв.

Тэгсэн хэрнээ л дээрдэх биш улам дордсоор л байсан. Хоолонд дургүй болж жигтэйхэн турж эцэж биеийн хүчний ажил байтугай явахдаа хүртэл хэцүү байв. Ернь л дордсоор дордсоор хүний гарт орсон гэж хэлж болно. Бид бодож хагалгаа хийлгүүлэхээр шийдэв. Тэгтэл маргааш эмч дуудаж уулзаад бид нөхөрт тань хагалгаа хиймээргүй байна бие нь хэтэрхий сул байна. Та нар гэрээр эмчилгээ хийлгүүлбэл яаасан юм гэсэн. Тэгээд ходоодны шарх их хүндэрсэн байсан нэг хүнд хэрэглэсэн ачтай жорыг надад өгсөн юм. Тун энгийн жор. 

 

Би бүдүүн ширхэгтэй үрүүлээр үрсэн зөгийн жилий 10 грам, давсгүй цэвэр цөцгийн тос 100 грамыг авч гал дээр хайлуулаад хайлж дуустал хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг шилэн саванд юүлж 10 минут байлгана. Дараа нь нэгэн жигд холигдсон бэлдмэл болтол нь хутгаад өдөрт 3 удаа 1 цайны халбагыг 1 стакан хөөрүүлсэн сүүнд хутгаж ууж байсан. Энэ сүүндээ 1 цайны халбага зөгийн бал хийнэ. Бэлдсэн эмээ ууж дуусаад 7 хоног завсарлаад эмчилгээг дахин үргэлжлүүлсэн. Сарын дараа эхогоор харуулсан эмч дуу алдаж нүдэндээ ч итгээгүй ...Чи хоёр ч шархтай байсан байж яаж нэг сарын дотор эмчилж чадав аа гэж байсан.
Үүнээс хойш ходоодны шарх нөхрийг зовоогоогүй. Ходоод гэдэс эвгүй оргивол тэр даруйд нь нөгөө гайхалтай эмийг бэлдэж уулгадаг.


Зөгийн жилий гэж юу бэ?



Зөгий мод, бургасны нахиа, найлзуурын давирхайлаг бодисыг хураан жилий боловсруулдаг. Модлог ургамал нь өөрийн нахиа, найлзуурыг элдэв нянгаас хамгаалахын тулд давирхай ялгаруулж бүрдэг. Жилийн найрлагад ордог биофлавиноид, холтсон хүчил, эфирт тос, үнэрт хүчил зэрэг нь түүний биологийн идэвхтэй, тухайлбал антиоксидант, вирус, мөөгөнцөрийн эсрэг, хордлого тайлах, өвчин намдаах, нөхөн сэргээх, хавдрын эсрэг, дархлаа өдөөх зэрэг чадварыг харуулна. Зөгийн жилий нь бие махбодийн хүрээлэн буй орчны таагүй хүчин зүйл дэх физиологийн тогтворжилтыг нэмэгдүүлнэ. Зөгийн жилий антиоксидант идэвхжил, биофлавиноидын агууламжаараа бусад хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн дээгүүрт ордог. Мөн дархлаа сэргээж, чөлөөт радикал эсийг гэмтэхээс хамгаална.

Эх сурвалж: Эдгэрсэн хүний үг..АНАГААХ АРГА БИЛИГ СОНИНООС 
http://undesten.mn/index.php?newsid=12090
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл