Гараа атгалцаж төрсөн ихрүүд
2016 оны 11 сарын 4
Женна, Жиллиа нар гараа хөтлөлцөн төрсөн олон сая хүмүүсийг уяраасан билээ. Тэд одоо ч бие биенээсээ салдаггүй аж. Нэгийгээ гадагшаа гарангуут нөгөө нь араас нь уйлдаг. Хором ч холдохгүй хамт амьдарсаар байгаа юм. Тэд 48 секундын зайтай төрсөн ч нэгнийхээ гарыг тавиагүй гэнэ. 


Тэд "monoamniotic twins," буюу нэг усан бүрхүүлийн ихрүүд юм. Энэ нь ховор үзэгдэл бөгөөд тун эрсдэлтэй байжээ. Гэвч тэд бүх аюулыг хамтдаа давж чадсан байна. Энэ тухай тэдний ээж Сара "Бурхан биднийг ивээсэн. Гайхамшиг болсон" гэж хэлжээ. Мөн эрүүл мэндийн ямар ч асуудалгүй тун сайн байгааг ярьсан юм. Ихрүүд ахынхаа зааж өгсөн бүхий л зүйлийг сайн хийдэг болжээ. 


19 долоо хоногтой байхад нь ихэр гэдгийг нь эцэг эх нь мэджээ. Тэд маш их гайхаж, баярласан тухайгаа ярьсан байна. Ихрүүд 2014 оны 5 -р сарын 9 нд төрсөн юм. Хүүхдүүдээ төрүүлсэний дараа Сара "Тэднийг уйлж байгааг сонсохыг хамгийн ихээр хүсэж байсан. Амьгүй төрөх магадлал өндөр байсан болохоор чимээгүй байхад нь их айсан. Гэхдээ доктор Manacuso болж байгаа үйл явдлыг надад тайлбарлаж хэлсэн. Ихрүүд бие биенийхээ гараас бариад тавихгүй байгааг, хэсэг хугацааны дараа тэдний хөтлөлцөж байгааг надад харуулсан. Үнэхээр гайхалтай, итгэмээргүй байсан. Тэд минь үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан шүү" гэж дурсан ярьжээ.


Шаргал үстэй охидыг ялгахын аргагүй адилхан юм. Тэдний эцэг эх нь хамарт нь байдаг жижиг тэмдгээр хооронд нь ялгадаг аж. Охид сэлэх, авирах, хамтдаа тоглох тун дуртай гэнэ. 

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Квангдонг ЭРДЭНИЙН АЛТАН ҮРЭЛ - УУХААН ТАН ЯМАР ҮЕД ХЭРЭГЛЭХ ВЭ? - Даралт ихсэх, хоёр дара  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл