Парадагаар гоёсон чөтгөр Энни Хэтэвэй
2016 оны 10 сарын 27
"Гүнжийн тэмдэглэл" "Прадагаар гоёсон чөтгөр" зэрэг кинонуудаа алдартай жүжигчин Энни Хэтэвэй нь 1982 оны 11-р сарын 12 нд АНУ - ын Нью - Иорк хотноо мэндэлжээ. Түүний аав хуульч, ээж нь жүжигчин мэргэжилтэй байжээ. Нэг ах, нэг дүүтэй айлын ганц охин. 


Ээж нь түүнийг жүжигчин болохыг нь ихэд дэмждэг байжээ. Тийм ч учраас бага байхаасаа урлагийн тэмцээн уралдаанд оролцож, драмын жүжиг, бүжгийн дугуйланд байнга явдаг байв. 10 жилийн сурагч байхдаа телевизийн цувралд тоглож олны нүдэнд өртөж эхэлсэн. Аав нь түүнийг жүжигчин болгохыг хүсээгүй ч ах сургуулиа төгссөн даруйдаа урлагийн сургуульд орсон юм. Алдарт Вродвэй театрын жүжигчин болохыг хүсэж байлаа. Түүний хүсэл ч биелэлээ олсон юм. 


2001 онд "Walt Desney" компаны "Гүнжийн тэмдэглэл" киноны гол дүрд тоглосон юм. Эрх, хөгжилтэй гүнжийн дүр олон хүнийг хайрыг татжээ. Энэхүү дүр нь түүнийг өсвөрийн шилдэг жүжигчин гэдгийг баталсан төдийгүй Nicholas Nickleby (2002), Ella Enchanted (2004), Гүнжийн тэмдэглэл 2: Royal Engagement (2004), болон Hoodwinked! (2005)  зэрэг кинонуудын гол дүрд тоглох боломжийг олгосон юм. Гүнжийн тэмдэглэл 2 кинонд тоглосоны дараа түүнийг хэвлэл мэдээллийн сонирхож, энд тэндгүй түүний ярилцлага хэвлэгдэж байлаа. Brokeback Mountain (2005) кино түүнд анхны шагналыг нь авчирсан бол "Прадагаар гоёсон чөтгөр" киноны дүрээрээ BIFA шилдэг эмэгтэй жүжигчиний шагналыг хүртсэн юм. Тэрээр энэхүү кинонд тоглохын тулд жингээ хасах хэрэгтэй болсон бөгөөд жимс болон загасны мах идэж турсан гэдэг. Энэ бүгд түүний амжилтын дөнгөж эхлэл байлаа Rachel Getting Married (2008) киногоороо Critics" Choice Movie Award - аас шилдэг эмэгтэй жүжигчин болсон төдийгүй "Академи авардс" "Алтан бөмбөрцөг" "Screen Actors Guild" "Indie Spirit Awards" зэрэг бүхий л авардсуудаас шилдэг жүжигчиний шагналыг хүртэж байв.

Түүний тоглосон кинонууд гарсан даруйдаа олон сая хүмүүсийг анхаарлыг татдаг болсон бөгөөд кино жагсаалтыг тэргүүлж эхлэв. Ялангуяа "Алиса гайхамшигийн оронд"  "Валентины өдөр" гэх мэт кинонууд тун ажилттай болсон.  2011 онд "Рио", 20014 онд "Рио 2"  хүүхэлдэйн кинонд дуу оруулсан нь Academy award - аас дахин шагнал хүртсэн юм.  2012 онд "Les Misérables" киногоороо Оскараас "шилдэг эмэгтэй жүжигчин" - ын шагнал, "Алтан бөмбөрцөг" "BAFTA" "Best Supporting Actress" зэрэг авардсаас шилдэг жүжигчиний шагналыг тус тус хүртжээ.



Хамгийн анх 2001 онд People сэтгүүлээс "Оны хамгийн амжилттай эмэгтэй" - ээр нэрлэж байсан бол 2006 онд "Хамгийн үзэсгэлэнтэй 50 эмэгтэй" жагсаалтыг тэргүүлсэн юм. "Дэлхийн хамгийн сайхан эмэгтэй" "хамгийн халуухан эмэгтэй" "Хамгийн амжилттай" "Хамгийн үнэ цэнэтэй жүжигчин" гэх мэт бүхий л жагсаалтанд түүний нэр бичигддэг болжээ. 

Харин түүний хувийн амьдралын хувьд Италийн бизнесмэн Raffaello Follieri хэмээх залуутай 4 жил хамь амьдарсан тэдний харилцаа бүтээгүй юм. Raffaello Follieri нь залилангийн хэргээр баригдаж 2008 онд тэд албан ёсоор салж байгаа олон нийтэд зарлажээ. 2012 онд Adam Shulman - тай гэрлэж 2016 онд 1 хүүхдийн эцэг эх болж, аз жаргалтай элэг бүтэн амьдарч байна. 





"Прадагаар гоёсон чөтгөр" УСК



"Гүнжийн тэмдэглэл" УСК



"Рио" хүүхэлдэйн кинонд дуу оруулав 



Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл