Африкт анхны оскарыг авчирсан жүжигчин Чарлиз Терон
2016 оны 10 сарын 25
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг жүжигчин Чарлиз Тероны тухай мэдээллийг одод булангаараа хүргэж байна. Чарлиз Терон 1975 оны 8 -р сарын 7 нд төржээ. Өмнөд Африк болон АНУ - ын жүжигчин, продюсер эмэгтэй юм. Тэрээр бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд албан ёсоор бичигддэг. Мөн 2016 онд Time сэтгүүлээс хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн байна. 

Хэдийгээр дэлхий даяар нэр алдартай болсон ч бага нас нь хүнд хэцүү байжээ. Түүний аав нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгч байсан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэгч байсан юм. Хэдийгээр амьдралынхаа төлөө зүтгэж байсан ч ээжид нь байнга гар хүрдэг байв. Чарлез Тероныг 15 настай байхад түүний аав нь  ална хэмээн сүрдүүлж, буу гарган охиныхоо өрөө рүү буудсан гэдэг. Энэ үед түүний ээж бууг нь булаан авч аавыг нь буудан хороожээ. Шүүх аргагүй хамгаалалт гэж үзэн ээжийг нь сулласан байна. Энэ бүх үйл явц түүний нүдэн дээр болсон бөгөөд түүний амьдралын хамгийн аймшигтай мөч, хэзээ ч миний тархинаас гардаггүй гэж ярьсан байна. 


Чарлез бага байхаасаа балетын бүжигчин болохыг хүсэж байсан ч өвдгөө гэмтээсэн учраас цаашид хичээллэж боломжгүй болсон юм. Энэ үед жүжигчин болохоор шийдэж Йохонсбург- ын Үндэсний Урлагийн Их Сургуульд суралцсан байна. Америкт амжилтанд хүрэхийн тулд англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмших ёстой учраас шургуу суралцаж эхэлжээ.

Түүний ээж нь загварын тэмцээнд орохыг ятгаж, тэрхүү тэмцээндээ оролцож тэргүүн мисс болж байв. Загвар өмсөгч, балетын бүжигчин болохоор Нью - Йоркод нүүж ирсэн ч гэмтэл авсан юм. Тэрээр энэ тухай "Би Нью - Йоркод найзынхаа цонхгүй өрөөнд амьдарч байсан. Тухайн үед гэмтэл авчихсан учраас ахиж бүжиглэж чадахгүй гэдгээ мэдээд их сэтгэлээр унасан. Бүх зүйл дуусаж байгаа мэт мэдрэмж төрсөн" гэж хэлжээ. Тэр үед түүний ээж чи ахиад өөр зорилго, өөр хүсэл мөрөөдөлтэй бол эсвэл гэртээ буцаад ирж болно шүү дээ гэж ээж нь хэлсэн гэдэг. Энэ үг түүнд хүч өгчээ. 


Тэрээр The Devil"s Advocate (1997), Mighty Joe Young (1998), The Cider House Rules (1999), The Italian Job (2003), Hancock (2008), A Million Ways to Die in the West (2014) and Mad Max: Fury Road (2015) зэрэг холливуудын бүтээлүүдэд тоглож, өндөр амжилт гаргасан юм. 2003 онд тоглосон "Monster" хэмээх киноны алуурчин Aileen Wuornos - ын дүрээр олон  шагналын эзэн болсон юм. Academy Award, Алтан бөмбөрцөг, Мөнгөн баавгай гэх мэт авардсын шилдэг эмэгтэй жүжигчин болжээ. Өмнөд Африкаас Academy Award - аас шагнал авч байгаа анхны эмэгтэй болсон юм. 

2015 "Галзуу хурд" кинонд тоглож тухайн кино нь  оскарын ихэнх номинацид нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд түүхэн амжилтын эзэд болсон. 2012 онд "Цасан цагаан ба анчин" кинонд хорон санаат Ravenna хэмээх хойд эхийн дүр, 2016 онд энэхүү киноны өмнөтгөл The Huntsman: Winter"s War хорон санаат хатны дүрийг бүтээсэн. Энэхүү кино гарсан даруй кино жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. 


Харин түүний хувийн амьдрал уран бүтээл шигээ амжилттай байсангүй. Тэрээр 2 хүүхдийн ээж бөгөөд 2001 онд загвар өмсөгч, найруулагч Stuart Peter Townsend - тай гэр бүл болж 1 хүүхдийн эцэг болсон ч 2010 онд хоёр тийшээ болсон юм. Түүний дараа жүжигчин Sean Penn - тэй амрагийн харьцаатай болсон ч өнгөрсөн онд салж буйгаа олон нийтэд зарласан юм. 

Тэрээр сайн үйслийн аянд байнга оролцож өөрөө ч зохион байгуулах нь бий. Жишээ нь хөлбөмбөгийн ДАШТ-ыг Өмнөд Африкт хийхэд зориулаад стадионууд барихад хувиасаа их мөнгө хандивласан. Мөн ДОХ ихээр гарч буй улс орон,  өлсгөлөнд нэрвэгдэж буй хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусалж, уулзалт зохион байгуулсаар байгаа юм. 



Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл