Сайхан үстэй сэрэх 10 арга
2016 оны 10 сарын 17
Өглөө сэрэхэд үс тань цахилгаанжиж, хэлбэрээ алдаж, сэгсийчихсэн байдаг уу. Кинон дээр л үс сайхнаараа сэрдэг гэж бодоогүй биз. Та унтнхынхаа өмнө дараах аргуудыг хэрэгжүүлээд үзээрэй. Гэхдээ эдгээр дүрмийг баримтлах хэрэгтэй. 

-  Нойтон үстэй унтаж болохгүй, үс хугардаг
- Сэнсээр хатаахдаа хүйтэнгээр хатаана 
-Үсээ бага зэрэг чийгтэй орхиж, өөрөөр нь хатаана 
- Унтхынхаа өмнө үсээ самнаж байгаарай

хүйтнээр үлээх горимыг сонгож бай. Үсээ бүрэн хатаах хэрэггүй, бага зэрэг чийгтэй нь орхиод л болно, өөрөө хатаг. Унтахаасаа өмнө үсээ самнаж занш. 

1. Унтхынхаа өмнө үсээ сүлж 

Үсээ хуурай байхад нь сулхан сүлжинэ. Таны үс ширэлдэхгүй, цахилгаанжихгүй байх болно. 



2. Кокосын тос хэрэглээд үз

Кокосын тосыг үснийхээ үзүүр хэсгээр түрхээрэй. Үс гялалзах болно. Мөн цахилгаажихгүй. 
 



3. Торгон ор, хөнжлийн даавуу сонго 

Торгон даавуу нь үсийг гэмтээдэггүй. Хугарах болон салаалахаас сэргийлж болно. Буржгар үстэй байсан ч торгон даавуу сонгоорой. Хэрвээ танд торгон өр хөнжлийн даавуу байхгүй бол толгой боож хүрэхүйц торгон даавуу ашиглаж болно шүү. 



4.  Зуун настын гель түрх

Бага зэрэг зуун наст дээр ус хийгээд шүршигчээр үсээ чийгшүүлж өгнө. Зуун наст нь үсэнд тэжээл өгч цахилгаанжхаас сэргийлнэ. 




5. Лосьон тос ашигла

Биеийн лосьныг унтхынхаа өмнө үсэндээ бага зэрэг түрхвэл тэжээл өгнө. Алган дээрээ жигд түрхээд үсэндээ массаж хийх маягаар илнэ. Үснийхээ үзүүрийг илүү сайн түрхэж өгөөрэй 



6. Үсээ дээш нь шуух

Урт үстэй эмэгтэйчүүд энэ аргыг хэрэглэж болно. Үсээ шуувал маргааш таны үс замбараатай байна. 



7. Хүүхдийн  бүтээгдэхүүн хэрэглэ

Хүүхдийнхээ шампунь, тос, спрей зэргээр үсээ угааж бай. Энэ нь химийн найрлага бага байдаг учраас үсэнд тань тэжээл, амралт өгөх болно. 

8. Цацлага хэрэглээд үз 

Үсээ буржийлгах хүсэлтэй бүсгүйчүүд энэ аргыг хэрэглээрэй. Унтхынмаа өмнө хүүхдийн цацлага цацаарай. Дараа нь сүлжинэ. Маргааш таны үс нь гайхалтай буржийсан байх болно. 


9. Шилэн тирко – цахилгаанжилтын эсрэг 

Үсээ дээш нь шуугаад шилэн трикогоо малгай мэт өмсөнө. Өглөө таны үс сайхнаараа сэрэх болно. Мөн цахилгаанжихгүй. 




10. Хуванцар хавчаараар үсээ хавч

Төмөр хавчаараас илүүтэй хуванцар хавчаар сонгоорой. Учир нь төмөр хавчаар үсийг гэмтээдэг харин хуванцарыг нь ашиглах хэрэгтэй. 




Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл