Хөхний хорт хавдрыг даван туулсан одод
2016 оны 10 сарын 13
Өвчин хэлж ирэхгүй , хийсч ирнээ гэж... Хэн гуайг ч үл ялгах өвчнөөс бид өөрөө өөрсдийгөө хамгаалж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Дэлхийн хамгийн баян эрхэм, хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй, хамгийн алдартай олон шүтэн бишрэгчтэй одыг ч өвчин тойрч гарахгүй. Гэхдээ өөрийн сэтгэлийн хүч, ухаанаараа өвчнөө ялан дийлсэн оддыг тухай хүргэж байна. Хөхний хорт хавдрыг эсрэг тэд ингэж тэмцжээ. 

Кайли Минос

Өдгөө 40 настай Австралийн нэрт дуучин Кайли Минос 2005 онд хөхний хорт хавдартай гэдгээ мэджээ. Тэрээр энэ тухайгаа дурсахдаа "Би энэ аймшигт мэдээг сонсоод ухаан санаа балартаж, яах ёстойгоо ч мэдэхээ больсон. Би үхэж байна гэж бодохоос харанхуй татаж байлаа. Эмнэлэгээс гараад алхаж явтал нэг бяцхан охин над дээр ирээд гарын үсгээ өгөхийг гуйсан юм. Би ч гарын үсгээ зурсаны дараа өнөөх бяцхан охин надад инээмсэглэж буй бяцхан зүрх бэлэглэсэн. Өөрийн эрхгүй бяцхан охиныг тэвэрсэн. Тэр үед би тэмцэх ёстой, амьдрал дуусаагүй шүү гэж бодсон "  гэж ярьжээ. 


Тэрээр хөхөө авхуулах хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэсэн бөгөөд энэ бүх эмчилгээ амжилттай болсон юм. Эмчилгээ хийлгэх явцдаа маш их турж, ядарсан байв. Гэхдээ тэр энэхүү аймшигт өвчнийг даван туулж, сэтгэлийг шаналалыг ардаа орхиж чаджээ. Одоо "Хөхний хорт хавдрын эсрэг" сан байгуулан ажиллаж байгаа бөгөөд дэлхийн олон сая сая эмэгтэйчүүдэд үлгэр жишээ болж байна. 



Мэгги Смит 

Алдарт Харри Потер цувралын профессорын дүрээр олон хүмүүс түүнийг танина. Тэрээр хорт хавдартай гэдгээ мэдээд эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд кинондоо ч давхар тоглож байжээ. Химийн эмчилгээ хийлгэж, хиймэл үс зүүж байх үедээ тэрээр "Би үнэхээр их ядарч байна. Энэ өвчин миний бүх хүч чадлыг сорж байна. Ажлаа хийхэд маш хүндрэлтэй байгаа ч энэ ажил минь надад эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгдөг учраас хийсээр байна. Магадгүй би цаашид ажиллаж чадахгүй ч байж мэднэ " хэмээн ярьсан байна. Гэвч  тэрээр өвчнөө ялан дийлсэн. 


Синтия Никсон 

Нэрт жүжигчин бүсгүй өөрийн өвчний талаар эдгэсэнийхээ дараа л хэвлэл мэдээллийнхэнд мэдээлжээ. Түүний баруун хөхөнд жижиг хавдар үүссэн бөгөөд эрт үед нь оношилж хагалгаанд орсон байна. Хавдраа авхуулсаны дараа цацраг эмчилгээ хийлгэж бүрэн эдгэжээ. Түүний эмээ болон ээж нь хөхний хорт хавдар тусаж байсан бөгөөд байнгын эмчийн хяналтанд байж, шалгуулдаг байсан байна. Энэ үйлдэл нь түүний амь насыг аварчээ. 


Тэрээр  хөхний хорт хавдрын эсрэг ашгийн бус байгууллага байгуулж, буяны үйл ажиллагаатай явуулж байгаа. 


Анжелина Жоли 

Нэрт жүжигчиний хорт хавдар туссан тухай мэдээлэл олон сая шүтэн бишрэгчдэд нь гонсойлгосон. Түүний ээж болон эмээ нь хөхний хорт хавдраар өвчилж байсан бөгөөд энэ нь тэдний удамшлын өвчин юм. Тиймээс хөхний хорт хавдар тусч дараачаар нь амь насанд нь  аюултай байж болох эрсдлийн улмаас 2013 онд хөхөө авхуулсан билээ. Тэрээр хагалгаанд орснийхоо дараа "Би одоо хүүхдүүддээ ээжийгээ хөхний хорт хавдраас болж алдахаас айх хэрэггүй гэж итгэлтэй хэлж чадах болсон. Би өөрийгөө эмэгтэй хүн биш гэж хэзээ ч хэлэхгүй. Би эмэгтэй хүнийхээ хувьд маш зөв сонголт хийсэн бөгөөд үргэлж өөрөөрөө бахархах болно. Би хөхний хорт хавдар өвчний тухай бүх мэдлэгээ та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. Амьдрал бидэнд олон шалгуур тавьдаг. Тэр бүхний ганцаас нь ч айх хэрэггүй, өөрийн удирдлагаа хэзээ ч алдаж болохгүй." хэмээн хэлжээ. Тэрээр сайн үйлсийн аян байнга өрнүүлж, буяны үйлс хийсээр байгаа билээ 








Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг, манай улсын хөрш Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лию  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл