Сард нэг удаа хөхөө заавал шалгаж байгаарай
2016 оны 10 сарын 13
Хөхөө байнга шалгах нь хөхний хорт хавдар тусахаас сэргийлж чадна. Эрт оношилж, анхан шатнаас илрүүлж болдог. Тиймээс сардаа нэг удаа заавал шалгаарай. Сар бүрийн тогтсон нэг өдөр буюу сарын тэмдэг дууссанаас хойш 2-3 хоногийн дараа шалгах нь зүйтэй. Учир нь энэ үед хөх зөөлөрч, хэвийн байдалдаа орсон байх тул шалгахад хялбар байдаг. Цэвэршсэн эмэгтэйчүүдийн хувьд санахад амар, тодорхой нэг өдөр, эсвэл сарын эхний хоногийг сонгох нь зохистой.



Харж ажиглах 

1. Биеэ бүсэлхий хүртэл нүцэглээд толинд харна. Гараа биеийн дагуу унжуулан зогсож, хөхөн дээрээ ямар нэгэн хонхорхой, товгор, ургацаг эсвэл арьсан дээр нь ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг ажиглана.

2. Хоёр гараа ташаандаа авч, мөр ба далаа урагшлуулан ямар нэгэн өөрчлөлт байгаа эсэхийг дахин шалгаж ажиглана.

3. Толины өмнө зогссон хэвээр хоёр гараа толгойныхоо ард авна. Ингээд дахин хонхор, товгор хавдар байгаа эсэх, хөхний хэлбэр хэмжээ урьд сарынхаас өөрчлөгдсөн эсэхийг ажигла.



4. Гараа өргөж буулган хөхөө янз бүрийн өнцгөөс сайтар ажиглана.

Босоо байрлалд хөхөө өөрөө тэмтэрч шалгах

1. Зүүн гараа тохойгоор нь нугалан дээш өргөж толгойныхоо ард байрлуулна. Баруун гарын хурууны өндгөөр зүүн хөхийг зөөлөн тэмтэрч шалгана. Дараа нь арай чанга дарж ямар нэгэн бэрсүү, ургацаг байгаа эсэхийг шалга. Энэ маягаар баруун талынхаа хөхийг зүүн гараар шалгана.

2. Хөхний толгойг эрхий ба долоовор хуруугаар зөөлөн чимхэж, ямар нэг зүйл, шингэн ялгадас гарж байгаа эсэхийг шалга.

3. Хурууны өндгөөр хөхний товчийг тойруулан тойрог маягаар эсвэл шулуун шугамаар эсвэл гэрэл цацрах маягаар төвөөс зах уруу чиглэсэн иллэг хийж тэмтэрч үзнэ.



4. Хөх ба суганы хонхор хоорондын зай, хөхний хэсэг, нөсөөтэй хэсэг, хөхний товч орчмыг үлдээлгүй сайтар тэмтэрч шалгах шаардлагатай.

Хэвтээ байрлалд хөхөө шалгах

1. Нуруугаараа гэдэргээ харж хэвтэнэ. Дэр эсвэл хуйлж эвхсэн алчуурыг зүүн мөрний дор ивнэ.

2. Зүүн гараа тохойгоор нь нугалан ардаа авч баруун гараараа өмнөх зааврын дагуу хурууныхаа өндгөөр зүүн хөх орчмын нөсөөтэй хэсэг ба хөхний товчийг тэмтэрч шалгана.



3. Зүүн хөхөнд бэрсүү, хавдар байгаа эсэхийг тэмтэрч шалгасны дараа дэр буюу алчуураа баруун мөрний дор шилжүүлэн ивээд баруун гараа тохойгоор нь нугалж ардаа авна.

4. Зүүн гараараа өмнөхийн адил баруун хөхөө тэмтэрч шалгана.

Хөхөндөө үзлэг хийхдээ дараах өөрчлөлт байгаа эсэхийг сайтар тодруулна. 
- Янз бүрийн бэрсүү тэмтрэгдэх
- Хөхний арьс улайж байрзайх
- Хөхний аль нэг хэсэгт хэлбэр нь өөрчлөгдөн арьс хонхойх
- Хөхнөөс цусархаг болон идээрхэг ялгадас гарах



- Хөхний товч татагдан цааш хонхойх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл