Хамгийн эрэлттэй халуухан загвар өмсөгчид
2016 оны 10 сарын 11
Сайхан залуу дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэдэн дундаас сайхан төрсөн бие царай, ухаанаараа  нэр алдрыг олж, олон сая бүсгүйдийн сэтгэлийг хөдөлгөсөн загвар өмсөгчидтэй танилц. Эдгээр загвар өмсөгчид хамгийн эрэлттэй бөгөөд хамгийн өндөр цалинтай эрэгтэй загвар өмсөгчид юм. 

Шон О’Прай

Тэрээр загвар өмсөгч болох тухай огт бодож байгаагүй гэнэ. Нэг өдөр түүнд зургаа авхуулах санал ирж, түүнийг хүлээн авснаар загвар өмсөгч болох гараа нь тавигдсан байна. Тун удахгүй хамгийн эрэлттэй загвар өмсөгчийн нэг болжээ. 


Ник Бейтман

Ник бол загвар өмсөгч төдийгүй кино жүжигчин, тамирчин залу юм. Каратэгийн 4 удаагийн дэлхийн аварга бөгөөд тулааны урлагт гарамгай нэгэн. Тийм ч учраас хамгийн эрэлттэй эрэгтэй загвар өмсөгч болжээ. 


Серж Ригвава

Энэхүү буржгар үст залуу дөнгөж 17 настай, Германд төржээ. Хэдий бага залуу  ч загварын тэмцээнд амжилттай оролцож, загвар өмсөгч болох гараагаа эхэлсэн байна. 


Мэтью Терри

Энэ залуу загвар өмсөгч Амеркийн нэгэн жижиг хотод төржээ. Түүний ээж загварын тэмцээнд зургийг нь илгээснээр загварын ертөнцөд хөл тавих болсон юм. 


Жон Кортахарена

Хар үс, ширүүн өндөр нуруу, тэгш сайхан биеэрээ олноос онцгойрдог загвар өмсөгч юм. Түүнийг дезайнерууд болон зурагчид тун мэдрэмжтэй загвар өмсөгч байх заяатай төрсөн гэж сайшаах нь элбэг. Тийм ч учраас дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгчийн тоонд оржээ. 


Марлон Тейшейра

25 настай Бразил залуу. Загварын шоу, зураг авалтанд хамгийн эрэлттэй нэгэн. Тэрээр хэдий алдартай тун даруухан, сайхан сэтгэлтэй нэгэн гэнэ. 


Роб Эванс

Тэр бол мэргэжлийн боксчин. Хамгийн нуруулаг, царайлагт тооцогддог. "Амеркийн дараагийн топ модель" шоунд оролцож алдаршсан бөгөөд өдгөө хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай загвар өмсөгч болжээ. 


Саймон Нессман

Хэдхэн жилийн өмнө хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчийн 1 -рт бичигдэж байсан нэгэн. Энэ удаа ч гэсэн шилдэг 10 т багтжээ. 


Чед Уайт

АНУ - ын загвар өмсөгч тэрээр загварын салбарт ажиллах тухай бодож байгаагүй ч  сайхан төрсөн түүнийг хувь тавилан зүгээр өнгөрүүлсэнгүй. Тэрээр загвар өмсөгч төдийгүй, жүжигчинээр ажиллаж байна. 


Дэвид Ганди

Түүнийг загварын салбарын амьд бурхан гэлцдэг. Мөн Их Британий хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. Тэрээр хэдэн жилийн турш хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчийн 1 -рт бичигдэж байна. Өөрийн орлогоосоо тодорхой хувийг буяны ажилд зарцуулдаг нэгэн. 

Г.Цэцэг
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл