”Victoria secret” - ын бүх цаг үеийн хамгийн сайхан загвар өмсөгчид
2016 оны 10 сарын 3
Victoria"s secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиороо алдартай бөгөөд эмэгтэй хүний дотуур хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалдаг Америк брэнд юм. Энэхүү алдарт брэнд нь 5 тэрбум ам.доллараас давсан борлуулалттай, 1 тэрбум ам.долларын үйл ажиллагааны орлого бүхий олон нийтэд худалдаалагддаг томоохон брэндүүдийн нэг бөгөөд үзэсгэлэн төгс загвар өмсөгчдөөрөө алдартай. Victoria"s secret - ын бүх цаг үеийн хамгийн сайхан 10 загвар өмсөгчийг нэрлэжээ. Хэн хэн энэ жагсаалтанд орсныг толилуулж байна.

10.  Behati Prinsloo

 Behati Prinsloo бол Намиби - ын загвар өмсөгч юм. Тэрээр 1989 оны 5- р сарын 16 нд төржээ. 16 настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бөгөөд 2008 оноос "Victoria secret" - ын загвар өмсөгчөөр ажиллах болсон юм. Shiaty Chen, Chanel, Prada, Louis Vuitton, Zac Posen, Alexander McQueen, Lacoste зэрэг брэндийн шоунд мөн оролцдог. Одоо ч гэсэн "victoria secret" - ын сахиусан тэнгэр хэвээрээ байгаа. 

2005-2012 он хүртэл загвар өмсөгч Британы загвар өмсөгч Жэймитэй болзож байсан ч харилцаандаа цэг тавьсан юм. Удалгүй maroon 5 хамтлагийн ахлагч Adam Levine болзох болсон бөгөөд 2013 оноос тэдний харилцаа олон нийтийн өмнө ил болсон юм. 

Өндөр: 180 см 
Үсний өнгө: Бор шаргал 
Нүдний өнгө: Ногоон 



9. Lindsay Ellingson

Амеркийн загвар өмсөгч Lindsay Ellingson нь 1984 оны 11-р сарын 9 нд төржээ. Тэрээр Canyon Spring ахлах сургуулийг төгсөн бөгөөд сургуулийнхаа бүжгийн хамтлагт бүжиглэдэг байжээ. Тэдний баг АНУ - ын бүжгийн аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн цомын эзэн юм.  Тэрээр Калифорнийн их сургуульд биологийн ухааны чиглэлээр сурч байхдаа загварын тайзнаа алхжээ. Дараа нь Франц руу явж Жон Галионатай уулзаж анхны том зураг авалтанд орж байсан юм. 

Shiatzy Chen, Blumarine, Chanel, Christian Dior, Gucci, Valentino, Zac Posen, Marc Jacobs, Giorgio Armani  болон Victoria’s Secret гэх мэт бүхий л том шоунд алхаж байсан юм. 2011-2014 он хүртэл Victoria’s Secret - ын сахиусан тэнгэрээр ажиллажээ. 2015  оноос түүнийг энэхүү загварын шоунд дахин харахгүй гэж олон хүмүүс сэтгэл гонсгор байсан ч тэр бол Victoria’s Secret - ын тод гялалзах од, хамгийн сайхан бүсгүй хэмээн дурсагдах болно. 

Тэрээр Эллисон хэмээх залуутай урт удаан үерхсэн бөгөөд 2013 онд сүйф тавьж, 2014 оны 12 сард албан ёсоор гэр бүл болжээ. 


Өндөр: 180 см 
Үсний өнгө: Цайвар 
Нүдний өнгө: Цэнхэр


8.  Ana Beatriz Barros

Бразилийн сайхан бүсгүй Ana Beatriz Barros 1982 оны 5 -р сарын 29 нд Бразилийн нэгэн жижиг хотод төржээ. Тэрээр " Elite model" агентлагаас загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн юм. Рио Де Жанейро хотноо дүү Патрисатай аялалаар ирээд энэхүү загварын агентлагийн төлөөлөгчтэй таарсан гэдэг. Christian Dior, Oakley, Armani Jeans, L’Oreal, болон Jennifer Lopez’s JLO зэрэг брэндийн нүүр царай болж, зар сурталчилгаанд тоглож байв. Valentino, Gucci, Missoni, Red Oak, Michael Kors зэрэг брэндийн томоохон шоунд тэрээр алхаж байсан юм. 

Тэрээр Victoria’s Secret - ын сахиусан тэнгэр болсон хамгийн том амжуултын нэг байсан юм. 2005-2008 онд Италийн дотуур хувцасны нүүр царайгаар ажиллаж байсан бөгөөд 2014 онд дахин тухайн брэндийн загвар өмсөгчөөр ажиллажээ. 


Өндөр: 180 см 
Үсний өнгө: Бор 
Нүдний өнгө: Ногоон 


7.  Brooklyn Decker

Амеркийн загвар өмсөгч  Brooklyn Decker нь 1987 оны 4 -р сарын 12 нд төржээ. Тэр бол хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэг яах аргагүй юм. Өсвөр насандаа Charlote хэмээх дэлгүүрийн нүүр царай болсон бөгөөд энэ нь дараа дараагийн алхмыг хийхэд нь тусалсан юм. Тэрээр  Victoria’s Secret -ын сурталчилгаанд зургаа авхуулсан боловч тайзан дээр алхаж байгаагүй юм. Тэрээр загвараас илүүтэй кинонд тоглох хүсэл сонирхолтой байв. 

2007 онд Энди Роддик хэмээх теннисний тамирчинтай болзож байсан бөгөөд 2009 онд албан ёсны эхнэр нөхөр болсон юм. 



Өндөр: 175 см 
Үсний өнгө: Цайвар 
Нүдний өнгө: Цэнхэр 


6.  Doutzen Kroes

Нидерландын загвар өмсөгч  Doutzen Kroes 1985 оны 1 -р сарын 23 нд нэгэн жижиг тосгонд төржээ. Тосгоны охин хэзээ ч загвар өмсөгч болно гэж бодож байгаагүй гэнэ. Гэвч 2003 онд "Папараци" хэмээх загварын агентлагт өөрийн зургаа явуулснаар загвар өмсөгч болох гараа нь эхэлжээ. Model.com - оос түүнийг шинэ шилдэг загвар өмсөгчөөр тодруулж байв. Time, Vogue, Glamour, Elle, Marie Claire зэрэг томоохон сэтгүүлийн нүүрийг чимж, L’Oreal and Tiffany & Co зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж байв. Энэ нь түүнийг хамгийн их нэрт гаргасан ажил юм.  

2008- 2014 он хүртэл сахиусан тэнгэрээр ажиллаж, Victoria’s Secret- ын шоунд 8 удаа оролцсон байна. 2009 оноос DJ Sunnery James Gorre болзож эхэлсэн бөгөөд 2010 онд тэд гэрлэж, хүүхэдтэй болсон юм. 


Өндөр: 178 см 
Үсний өнгө: Цайвар 
Нүдний өнгө: Цэнхэр 


 5. Rosie Huntington-Whiteley

Амеркийн загвар өмсөч бүсгүй 1984 оны 11-р сарын  19 нд төржээ. Тэрээр  Victoria’s Secret - тэй гэрээ хийснээр маш алдартай болсон. 16 настай байхаасаа загвар өмсөгчийн гараагаа эхэлсэн бөгөөд Teen Vogue сэтгүүлийн нүүр царайгаар ажиллаж олны нүдэнд өртсөн юм. 2006-2010 он хүртэл "Victotiria"s secret" - ын сахиусан тэнгэрээр ажилласан юм. 

Тэрээр фото моделиор амжилттай ажиллаж байгаа ч жүжигчиний карьер багагүй ажмилттай байгаа. Transformer кинонд тоглож , олон шүтэн бишрэгчтэй болсон юм. 

Өндөр: 175 см 
Үсний өнгө: Цайвар
Нүдний өнгө: Цэнхэр 


4. Miranda Kerr

Австралийн нэрт загвар өмсөгч маань 1983 оны 4 -р сарын 2 нд төржээ. Тэр дугуй болон морь унах дуртай охин байжээ. 13 настай байхаасаа загварын ертөнцтэй холбогдож  Chaay’s  агентлагаас төрөн гарсан модель юм. Керр бол дэлхийн хамгийн сайхан, халуухан бүсгүйчүүдийн жагсаалтанд тэргүүн эгнээнд бичигддэг үзэсгэлэнтэй эмэгтэй. "Victoria"s secret" - ын тайзнаа анх удаа Австрали загвар өмсөгч алхсан нь Миранда Керр юм. 


Өндөр: 175 см 
Үсний өнгө: Цайвар 
Нүдний өнгө: Цэнхэр 


3. Alessandra Ambrosio

Бразилийн загвар өмсөгч, жүжигчин нь 1981 оны 4 -р сарын 11 нд төржээ. 13 настай байхаасаа загварын салбартай холбогдсон юм. Бразилийн Elle сэтгүүлийн нүүрэнд гарснаар анхны амжилтын эхлэл байжээ. 2000 оноос эхлэн "Victoria"s secret" - ын сахиусан тэнгэрээр ажилласан юм. Christian Dior, Giorgio Armani and Ralph Lauren зэрэг брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан нь нэр хүндийг авчирсан. Телеизийн салбарт ч хүчээ өргөсөн авьяатай нэгэн. 

Тэрээр Жэми Мазур хэмээх бизнесмэн залуутай гэр бүл болсон юм. 


Өндөр: 177 см 
Үсний өнгө: Бор 
Нүдний өнгө: Бор 


2. Candice Swanepoel

Өмнөд Африкийн загвар өмсөгч нь 1988 оны 10 -р сарын 20 нд төржээ. 15 настай байхаасаа загварын салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн нэгээр тодроод байгаа юм. 


Tommy Hilfiger, Sportmax, Givenchy, Blumarine, Oscar de la renta зэрэг томоохон брэндийн нүүр царайгаар ажиллаж байсан. Мөн Nike болон Diesel - ын зар сурталчилгаанд тоглож байжээ. 2007 оноос эхлэн "Victoria"s secret" - ын сахиусан тэнгэрээр ажиллаж байгаа бөгөөд хамгийн өндөр орлогтой загвар өмсөгчдийн 9 -р байранд бичигдэж байгаа юм. 


Өндөр: 175 см 
Үсний өнгө: Цайвар 
Нүдний өнгө: Бор 


1. Adriana Lima

Бразилийн загвар өмсөгч, жүжигчин Adriana Lima нь 1981 оны 1 -р сарын 12 нд төржээ. Тэр загвар өмсөгч болох тухай бодож байгаагүй бөгөөд нэгэн удаа түүний найз загварын тэмцээнд орохыг зөвлөснөөр фото модель шалгаруулах тэмцээнд зургаа явуулжээ. Ингээд л түүний загвартай холбогдох эхлэл болсон юм. 2007, 2008 онуудад хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр шалгарч байжээ. Лима "victoria"s secret " - ын 15 удаагийн шоунд оролцсон байна. 


Өндөр: 178 см 
Үсний өнгө: Хар бараан
Нүдний өнгө: Цэнхэр 

Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Victoria’s secret нь шилдэг топ моделиудыг багтаасан загварын шоу зохиох болон каталогиоро  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл