Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Деепика Падуконетай танилц
2016 оны 10 сарын 1
Жил жилийн дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигддэг Деепика Падуконе нь 1986 оны 1-р сарын 8 нд төржээ.  Копенгаген хотод төрсөн бөгөөд Бангалор өссөн байна. Өдгөө 30 настай.  Энэ жил гэхэд хамгийн сайхан бүсгүйчүүдийн 3-рт түүнийг нэрлэжээ. Дэлхийн төдийгүй Энэтхэгийн хамгийн үнэтэй жүжигчдийн нэг юм . Түүнийг  "Ом Шанти Ом" хэмээх киногоор нь сайн мэддэг.  Деепика Падуконе -г хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн үзэсгэлэнтэй, алдартай, ур чадвартай шилдэг эмэгтэй гэж тодорхойлжээ. 


Түүний аав нь бадминтоны тоглогч  Prakash Padukone юм. Тийм ч учраас тэрээр спортын авьяастай байв. Өсвөр насандаа агаарын теннесээр хичээллэж улсын хэмжээний тэмцээнд амжилттай оролцож байсан ч загвар өмсөгч болохоор шийдэж спортоо орхисон байна. Харин түүний ээж нь аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг байв. Харин эмэгтэй дүү нь мэргэжлийн гольфчин юм. Тэрээр Банглорын Sophia сургуулийг дүүргэж, өөрийн улсынхаа  Indira Gandhi National Open University - д суралцан бакалаврын зэрэгтэй болжээ. Гэвч тэрээр мэргэжлийнхээ дагуу ажиллаагүй бөгөөд загвар өмсөгч болох замыг сонгожээ. 

Загварын тайзнаа алхаад удалгүй анхны киноны санал ирэв. Энэ бол 2006 он байв. 

Үүний дараа 2007 онд "Ом шанти ом" кинонд тоглосоноор нэр алдартай болж шилдэг эмэгтэйн шагналыг хүртсэн байна. Түүний бүтээсэн дүрүүдээс романтик, драма, хайр дурлалын дүрүүд түүнд их амжилтыг авчирсан бол инээдмийн дүр нь нилээдгүй шүүмжлэл авч байжээ. Love Aaj Kal (2009) драм төрлийн Lafangey Parindey (2010) кинонууд нь тун амжилттай болсон. Гэхдээ  Ae Haseeno (2008) инээдмийн төрлийн Housefull (2010)  зэрэг кинонууд төдийлөн амжилт олоогүй байна. 

2012 онд түүний тоглосон кино , энэтхэгийн кино жагсаалтын тэргүүлэн хамгийн өндөр орлогыг олж байв. Тухайн ондоо шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг 2 дахь удаагаа хүртсэн юм. Yeh Jawaani Hai Deewani (2013), Chennai Express (2013) мөн Happy New Year (2014)  Bajirao Mastani (2015) зэрэг кино нь түүнийг волливуудад улам алдартай, үнэ цэнэтэй жүжигчин болгосон юм. 


Тэрээр "Амьдрал, Хайр, Инээмсэглэл" сан үүсгэн байгуулжээ. Энэхүү сан нь эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, спортыг дэмжих зорилготой юм. Мөн буяны үйл ажиллагааг байнга зохион байгуулдаг бөгөөд сайн үйлс хийж буй хүмүүсд хандив өргөх нь элбэг. Түүний аав, дүү нь спортын хүмүүс байдаг учраас ямарваа спортын үйл ажиллагаа дэмжин ажилладаг юм. 2016 он гэхэд сэтгэцийн өвчнөөр шаналж байгаа хүмүүсд эмчилгээний зардлыг нь хандивласан байна. 



Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл