Таны дархлааг дэмжих 5 төрлийн эмчилгээний ундаа
2016 оны 9 сарын 25
Хүйтний улирал ойртоход даарч, ханиад хүрэх эрсдэл нэмэгддэг. Ханиадаа ул мөргүй арилгахын тулд заавал антибиотик уух шаардлагагүй: гол нь ханиадаа хүндрүүлэлгүй цаг тухайд нь эмчлэх нь чухал. Дараах жагсаалтад орсон үр дүнтэй 5 ундааг уухыг зөвлөж байна.

Зөгийн бал болон нимбэгтэй бүлээн цай

Хэрэв та ханиад хүрсэн бол эхний ээлжинд сулхан амттай хар эсвэл ногоон цай бэлтгээд дээр нь 1 цайны халбага зөгийн бал, 2 зүсэм нимбэг хийгээрэй. Зөгийн бал, нимбэгний биед тустай бодисуудыг хадгалж үлдэхийн тулд халуун усанд шууд хийхгүй байх нь чухал.



Далдуу модны цэцэгтэй бөөрөлзгөний цай

Далдуу модны хатаасан цэцгийг чанаад дээр нь хатаасан жимс, бөөрөлзгөний навч нэмээрэй. 30 минут хандална. Хэрэв бөөрөлзгөнө жимс байхгүй бол бөөрөлзгөний чанамал хийж болно.

Нохойн хошууны цай

Нохойн хошуу нь С витамины эх үүсвэр гэдгийг хүн бүр мэдэх байх. Жижиглэж хатаасан нохойн хошууг (3 амны халбага) 0,5 л буцалсан усанд нэмж хийгээд хөргөгчинд хонуулна. Өглөө нь шүүж аваад өдөрт 1/2 аягаар 4 удаа уугаарай.



Цангис эсвэл аньсны ундаа

Цангис болон аньс нь бактерийн эсрэг шинж чанараараа алдартай. Ундааг бэлтгэхийн тулд цангис жимсийг элсэн чихэртэй (3:1) хамт нухна. 2 амны халбага холимог дээр 0,5 л бүлээн ус нэмж ууна.

Эрдэсжүүлсэн устай халуун сүү

Хэрэв таны ханиад хүндэрч ханиалгаж эхэлсэн бол шүлтлэг устай халуун сүү бэлтгэж уугаарай. Ийм ундаа нь цэр ховхлох үйлчилгээтэй байдаг.



Сармистай сүү

Энэ эм нь таныг нэг шөнийн дотор хөл дээр чинь босгох болно. Бүлээн сүүнд 10 дусал сармисны шүүс дусаагаад унтахын өмнө уугаарай.

Хатаасан жимсний компот

Бага байхаас хүн бүр л энэ аргыг хэрэглэдэг байсан. Хатаасан жимсний компот нь ханиадны үед тайвшруулах нөлөө үзүүлдэг. 100 гр хатаасан жимс сонгож аваад том жимснүүдийг нь зүсэж жижиглэнэ. Бүх хуурай жимсээ бүлээн усанд сайтар угаагаарай. Эхлээд алим болон лийрээ 30 минутын турш зөөлөртөл нь чанана. Дээр нь элсэн чихэр нэмнэ (3 амны халбагыг 1 л усанд). Дараа нь хатаасан гүйлс, чавгаа нэмээд эцэст нь буцалгаж дуусахаас 5 минутын өмнө үзэм, чангаанзаа нэмнэ. Бэлэн болсон компот дээрээ нимбэгний шүүс, апельсин эсвэл зөгийн бал нэмж болно.



Нимбэгтэй цагаан гааны цай

Намрын хүйтэн өдрүүдэд дархлаагаа дэмжиж ажиллах чадвараа нэмэгдүүлээрэй. 1 аяга халуун усан дээр 1 амны халбага зөгийн бал, 1 амны халбага нимбэгний шүүс, 0,5 цайны халбага жижиглэсэн цагаан гааны үндэс, чимх шанц хийж хутгаад уугаарай. Цайндаа жижиглэсэн гааны навч нэмж болно. Глинтвейн (дарсыг халуун ногоотой халаах) Ханиадны эсрэг маш амттай, биед тустай ундаа юм! Халуун ногоон дээрээ 100 мл ус нэмээд буцалгана. Гал дээрээс аваад 10 минут хандлаад шүүж авна. Апельсиныг цагирган зүснэ. Дарс, буцалгасан халуун ногоо, элсэн чихэр, апельсины зүсмийг хольж хутгана. Бүгдийг хамтад нь халаана, гэхдээ буцалгаж болохгүй шүү! Глинтвейнээ уухдаа зөгийн бал, алим, үзэм нэмж болно. Халуунаар нь ууна. Хөлдөө халуун жин тавиад орондоо ороод унтахынхаа өмнө уувал илүү үр дүнтэй.

Балжингаравын цай

Балжингарав бол үрэвслийн эсрэг зөөлөн эм юм. Далдуу мод болон зөгийн балтай хосолсноор ханиадны эсрэг үйлчилгээтэй эм болдог. Цайг бэлтгэхдээ: 1 цайны халбага балжингарав, 1 цайны халбага далдуу модны цэцгийг 1 аяга халуун усанд хийж буцалгана. 20 минут байлгаад шүүж аваарай. Хоол идэхийн өмнө өдөрт 3 удаа 1/3 аягаар ууна. Зөгийн бал нэмж болно.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл