Шоколадтай Франц ороомог
2016 оны 9 сарын 17
Эзэгтэй нартаа зориулан өглөөний франц маягийн шоколадтай ороомог хэрхэн хийх зааврыг хүргэж байна. Хийхэд тун хялбархан бөгөөд амт гэж ванлий. Өндөг шарж, маслотой талх идэж, нарийн боов иддэг зуршлаа түрхэн хойш тавиад энэхүү амттай өглөөний цайг бэлдээрэй.




Орц:

Шоколадны крем
Сэндвичний талх (toast),
Сүү - 1 аяга
Өндөг - 1ш
Cinnamon буюу корица
Бор сахар (цагаан байж болно)
Бага зэрэг масло





 1.Сэндвичний талх худалдан аваад захыг нь хэрчиж авна. Дараа нь элдэж нимгэлэх хэрэгтэй.



2. Шоколадны кремээ жигд түрхээд орооно.



3.Өндөгөө аяганд хийгээд сүүтэй холин сайтар хутгана. Одоо ороомогоо дүрж, бүрээс хийнэ.


 4. Бэлдсэн масло харуулан тавганд хийж халаагаад талхаа шараарай.



 5. Элсэн чихэрээ хавтгай таваг дээр жигд тараан асгаад шарсан ороомогоо өнхрүүлнэ. Ингээд таны өглөөний цай бэлэн боллоо.
Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тэрээр 1967 оны 6 -р сарын 20 нд Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман (биохимич)  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл