Титаник хөлгийн үзэсгэлэнт хатагтай Кэйт Уинслет
2016 оны 9 сарын 15
Кэйт Английн зүүн өмнөд нутгийн Беркшир тойргийн Рединг хэмээх Англидаа багавтар хотууддаа томоохонд тооцогддог хотод 1975 оны 10 -р сарын 5 нд Салли Брижес, Рожер Уинслет нарын охин болон мэндэлжээ. Тэрээр 11 настайгаа театр урлагийн сургуульд суралцаж эхэлсэн байна.



Бет Уинслет болон Анна Уинслет нарын хоёр эгчтэйгээ жүжигчиний мэргэжлийг сонгосон Кэйт 1991 онд Английн нэгэн телевизээс ажлын гараагаа эхлүүлж, 1994 онд анхныхаа дэлгэцийн томоохон бүтээл болох «Огторгуйн бүтээл» кинонд тоглож байжээ.



1996 оны 9 -р сард Жеймс Камероны "Титаник" кинонд Ленардо Ди Каприотой хамтран тоглох болжээ.  Тэрээр энэ киноны гол дүрээр оскарын шагналт анх удаа нэр дэвшиж байсан юм. Тухайн жилдээ Уинслет «дэлхийн хамгийн сайхан 50 бүсгүйн» нэгээр Америкийн алдарт People сэтгүүлээс нэрлэгдэж байв. Кэйт өөрийнхөө бүтээсэн "Ариун санааны гэрэл" киноны Клементина болон Титаник киноны Розагийн дүрээ хамгийн сайн тоглолт гэж үздэг. 1912 оны 4-р сарын 15-ны өглөө эрт Умард Атлантын далайд Британий зорчигчийн хөлөг онгоц Титаник мөсөн уултай мөргөлдсөний улмаас сүйрсэн. Тухайн үедээ хамгийн том бөгөөд жившгүй гэгдэн гайхагдаж байсан хөлөг онгоц анхныхаа аялалаар Атлантын далайн ёроолд үүрд үлдсэнээс хойш 85 жилийн дараа Titanic кино дэлгэцнээ гарсан билээ. Дэлгэцэнд гарсан даруйдаа машид алдаршин, 1,84 тэрбум долларын орлого олж байсан нь тэрбумаар тоологдох орлого олсон анхны кино болж байжээ. Өнөө хэр нь бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой кинонуудын нэгд тооцогддог энэ гайхалтай бүтээлийн гол дүрд тоглосон Кейт Уинслит үнэхээр азтай нэгэн юм.



Тэрээр нэгэн ярилцлагандаа: "Би Леонардод дэлгэцэнд ч амьдрал дээр ч хайртай. Миний амжилтыг бий болгосон хүн бол Леонардо. Нэр алдар гэх харш руу итгэл төгс гараас минь хөтлөөд оруулсан эрхэм бол Леонардо Ди Каприо. Би чамд ямар их хайртай гээч. Миний амьдралд тохиолдсон хамгийн гайхалтай хамтрагч. Би чамгүйгээр энэ амьдралыг бүтээж чадахгүй байсан. Би ч гэсэн чамайг дэлгэцэн дотор үүрд хайрлах болно." хэмээн хэлсэн байна.



Кэйт Уинслет Оюун санааны мэдрэхүй (1995) киноны Мэриэн Дэшвудын дүрээр "туслах", Титаник (1997) киноны Розагийн дүрээр "гол", Айрис (2001) киноны Айрис Мёрдокын дүрээр "туслах", Ариун санааны гэрэл (2004) киноны Клементина, Бяцхан хүүхэд (2006) киноны Сара Пирсийн дүрээр "гол" дүрийн номинацид тус тус нэр дэвшиж, 2008 онд бүтээсэн "Уншигч" кинонд өмнө нь Нацист Германы бөөнөөр хорих лагерийн хянагч байсан бичиг үсэг мэддэггүй Ханна Шмиц гэх эмэгтэйн дүрийг тун зоримог бүтээж Оскарын шагналын "Шилдэг эмэгтэй дүрийн" шагналыг хүртсэн билээ. Мөн тэрээр Алтан бөмбөрцөг (2009) болон BAFTA шагналыг (1996, 2009) тус бүр хоёр удаа хүртэж байжээ. Кэйт 2000 онд Listen to the Storyteller хэмээх багачуудын үлгэрийн цомгоороо Грэммийн шагналыг хүртэж байв.



Уинслет анх зохиолч Стифэн Трэдритэй амьдралаа холбосон ч жүжигчин бүсгүй “Титаник”-ийн зураг авалтад ороод, дуусаагүй байхад нөхөр нь ясны хорт хавдраар нас баржээ. Дараа нь Кейт найруулагч Жим Триплентой гэрлэж хосууд Миа охиноо төрүүлсэн ч гурван жилийн дараа харилцаагаа цэглэсэн байна.

Харин Жимээс салсны дараа найруулагч Сэйм Мендестэй хуримласан Кейт 2003 онд Жое хүүгээ төрүүлсэн аж. Кино ертөнцөд өөрийн байр суурийг эзэлсэн шигээ  хувийн амьдралдаа тэр бүр төгс байж чадаагүй юм. Багагүй хугацаанд үерхэж, дотно харилцаатай байсан Нед Рокнролл, Кейт нарын хуримын ёслол Нью-Йорк хотноо чимээ аниргүй, сүр дуулиангүй, даруухан, хамгийн гол нь нууцлаг хийсэн юм. Одоо тэрээр 3 хүүхэдтэй аж.



Кэйт 2014 онд Холливуддын алдарын өргөн чөлөөнд өөрийн “Од” –той болжээ. Мөн дээд амжилтын эздийг бүртгэдэг Гинессийн номонд Кейтийг Оскарын шагналд хамгийн залуудаа хамгийн олон удаа нэр дэвшсэн гэх үзүүлэлтээр бүртгэн авчээ.






































Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Гоо сайхан, энэрэнгүй сэтгэл, ухаалаг зан чанараа алдартай Арабын гүнж Амира ат-Тавиль нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл