Алдарт ээжүүд төрснийхөө дараа илүүдэл жингээ хэрхэн хаясан бэ?
2016 оны 9 сарын 15
Алдартай жүжигчин, дуучин, загвар өмсөгчид бүх цаг үед олны өмнө байдаг. Тэд ээж болсон ч олон нийт анхаарлаа хандуулсаар л байдаг. Тийм ч учраас тэд төрснийхөө дараа маш богино хугацаанд хуучин жиндээ очих шаардлага тулгардаг. Бүсгүй та ч гэсэн жирэмсэн болоод 20, 30 кг жин нэмж л байсан байх. Энэ таргалалтыг дэлхийн ямар ч эмэгтэйчүүд тойрч гардаггүй юм шүү. Одод төрснийхөө дараа илүүдэл жингээ хэрхэн хаясан нууцыг сонирхуулж байна.

Кэтрин Зета-Джонс

Оскарын шагналт бүсгүй жирэмсэн байх үедээ нийт 19 кг таргалжээ. Харин төрсний дараа аль болох илчлэг багатай, тэжээл ихтэй хоол хүнс хэрэглэжээ. Оройн хоолондоо ногооны шөл уудаг байсан гэж тэрээр хэлсэн байна.



Сальма Хайек

Энэ зурган  дээр тэрээр нийт 23 кг нэмсэн байжээ. Төрснийхөө дараа далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэсэн байна. Чидун жимс идэж, тосыг нь хүнсэндээ байнга ашигласан гэж хэлсэн байна.



Женнифер Лопес

Бидний хайртай дуучин бүсгүй маань жирэмсэн байхдаа 22 кг - аас илүү таргалсан гэдэг. Түүний эргэн хэвийн жиндээ очсон нэгэн нууц нь илчлэг багатай ч уураг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэдэг байжээ. Мөн өдөрт авах ёстой 1400 калорыг өөр өөр хоол хүнснээс бүрдүүлэн иддэг гэж хэлсэн байна.



Эми Адамс

Жүжигчин Эми Адамс хуучин жиндээ очхын тулд хоолоо сойгоогүй. Харин идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх замыг сонгосон байна. Тэрээр бүжиглэж, дасгал хийжээ.



Адриана Лима

Бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр түүнийг нэрлэдэг. Тэрээр хөл хүнд үедээ 15 кг нэмсэн ч түүний гадаад төрхөнд маш их нөлөөлсөн юм. Тиймээс төрснийхөө дараа өдөрт 2000-2500 мл ус ууж, дээнс үсэрч хуучин жидээ очжээ.



Кейт Уинслет

Титаник киноны од жүжигчин Кейт Уинслет 20 кг жин нэмжээ. Тэрээр ус ууж, байгалийн цэвэр чанартай ногоотой хоол идэж, ургамлын гаралтай цай уусан гэж хэлсэн байна. Энэ түүнд гайхалтай үр нөлөө үзүүлжээ.



Зои Салдана

Гооли биетэй байх нь түүний ажлын хамгийн гол зүйл. Тиймээс 83 кг болтлоо таргалсан загвар өмсөгч бүсгүй тогоочийн зааврын дагуу хооллохоос гадна идэвхтэй 3 төрлийн дасгал хөдөлгөөнийг хийсэн байна. Бүжиглэж, боксоор хичээллэж хүссэн үр дүндээ хүржээ. Тэр одоо ч тэрхүү дэглэмдээ дуртай  учраас үргэлжлүүлэн хичээллэсээр байгаа юм.



Бейонсе

Хамгийн халуухан сайхан бүсгүйчүүдийн тоонд зайлшгүй ордог нэгэн. Тэрээр төрсний дараа ханборгоцой жимсийг тогтмол идсэн байна. Энэ нь өөх шатаах хамгийн эрүүл, хялбар арга гэнэ. Мөн хүүхдээ хөхөөрөө удаан хооллосон нь түүнийг турахад тун их тусаа өгсөн гэж хэлжээ.



Жессика Альба

Мөнхийн залуу, бие галбир нь үргэлж төгс харагддаг Жессика Альба. Түүнийг төрсний дараахан нэгэн ашигтай гэрээний санал ирсэн тул маш богино хугацаанд турах шаардлага тулгарсан байна. Тэрээр 3+2+1 буюу өдөрт 3 удаа хоол, 2 удаа зууш, 1 литр ус тогтмол цагт ууж, иджээ. Мэдээж үүний дээр ачаалал багатай хөнгөн дасгалыг хийсэн байна

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл