Үтрээнд зориулсан “хоолны дэглэм”
2016 оны 9 сарын 13
Арчлаад л, хамгаалаад л, чадахаараа нандигнаад байхад л “эмзэг эрхтэн” маань хааяа нэг л болж өгдөггүй. Үе үе өвдөж, загатнаж, эвгүй үнэр ялгарч нэг бол секс хийх үед норохгүй, уур амьсгал эвдээд байгаа үтрээндээ дотроосоо арга хэмжээ авч эхэлвэл ямар вэ? Идэж буй хоол хүнс маань бидний биеийг бүтээдэг. Тэгэхээр үтрээний эрүүл мэндийг хадгалахад ч бас тодорхой төрлийн хоолны дэглэм нөлөөлж л таараа. Энэ дэглэмд юу, юу багтдагийг одоо мэдэж аваарай.



Цистит, мөөгөнцрийн эсрэг дэглэм

Нянгийн гаралтай үрэвсэлт өвчнүүдээс хамгаалах дэглэмтэй эхлээд танилцъя. Энд бүгдээрээ хүчил шүлтийн (pH) тэнцвэртээ л голчлон анхаарах болно. Эмэгтэй хүний үтрээний хүчил шүлтийн хэмжээ дунджаар 3.8-4.5 байвал хэвийн гэж үздэг. Энэ нь бидний үтрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь тохиромжтой орчинг үүсгэж, элдэв бактериудаас хамгаалдаг юм. Харин үүнээс өндөр хэмжээний хүчиллэгтэй бодисууд үтрээнд орвол үрэвсэх үндэс бүрэлддэг.

Жишээ нь, савангийн хүчил шүлтийн хэмжээ 9-10 байдаг бөгөөд үүгээр үтрээгээ угаавал бидний бие дэх байгалийн хүчлүүд устаж, бактери үржих таатай нөхцлийг үүсгэдэг юм. Савангаас гадна хүчил шүлтийн хэмжээг алдагдуулдаг өөр нэг зүйл бол үрийн шингэн. Хэдий үтрээ нь өөрөө өөрийгөө цэвэрлэгч систем мөн боловч 7-8 pH бүхий үрийн шингэн үрэвсэлд өртөмгий болчихсон, өөрөөр хэлвэл аль хэдийнэ бага зэрэг үрэвсчихсэн үтрээнд орох юм бол байдлыг дордуулах хандлагатай. Тиймээс секс хийснийхээ дараа давсгаа суллаж, гадна хэсгийг нь усаар цэвэрлэж байгаарай.Мөн сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэлээ тогтмол солих хэрэгтэй. Учир нь цусны хүчил шүлтийн хэмжээ ч бас үтрээнийхээс хамаагүй өндөр байдаг.

Харин дотроосоо ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэвэл бид pH-ээ төрөлхийн, тогтмол тэнцвэртэй хадгалж чадах вэ?

Пробиотиктой тараг

Бидний бие сайн, муу янз бүрийн бактериудаас бүрддэг. Харин тэднээс хүний биед хэрэгтэй бактерийг пробиотик гэж нэрлэдэг юм. Ашигтай бичил биет буюу пробиотикийн тоо хангалттай хэмжээнд байвал мөөгөнцөр болон үтрээний үрэвсэлт өвчнүүдийг үүсгэгч бактерийг хэмжээнд нь барьж биднийг эрүүл байлгаж чадна. Хүнсэнд хамгийн түгээмэл хэрэглэгддэг ашигтай бактерийг “acidophilus” гэдэг. Энэ нь пробиотикоор баяжуулсан “амьд” тарагны найрлаганд их хэмжээгээр агуулагддаг юм. Тэгэхээр өдөрт нэг аяга тараг уух нь үтрээний эрүүл мэндэд тустай байх нь.

Цангис жимсний шүүс

Цангисний шүүс нь шээсний сүвийг хүчилжүүлж, хортой нянгуудаас хамгаалдаг учраас циститээс хамгаалдаг. Түүнээс гадна бэлгэ эрхтний хүчил шүлтийн тэнцвэртэй байдлыг хангахад ч тусалдаг юм. Өдөр бүр 250 мл цангисний шүүс уух нь нандин эрхтнийхээ тэнцвэрийг хадгалах хамгийн амархан арга.

Сармис

Сармис нь нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг бид мэднэ. Мөөгөнцрийн эсрэг гэрийн нөхцөлд авах хамгийн сайн арга хэмжээг их хэмжээний сармис идэх гэдэг. Өдөрт нэгээс гурван хумсыг түүхийгээр нь идвэл хамгийн сайн. Сармисанд агуулагддаг ууршимтгай тос нь цусаар дамжиж арьсанд нэвчдэг болохоор идсэний дараа биенээс өдөржин үнэртдэг. Гэхдээ тэгж байгаа нь л үйлчилгээгээ маш сайн үзүүлж байгаагийнх нь илрэл юм.



Юунаас зайлсхийх ёстой вэ?

Хэрвээ үтрээ чинь ойр ойрхон мөөгөнцөр тусах хандлагатай бол элсэн чихэр болон бусад төрлийн нүүрс уснаас аль болох л хол байх хэрэгтэй. Учир нь бидний дотор үржиж байгаа “мөөг”-ний амиа зогоох гол хүнс нь нүүрс ус юм. Тиймээс юу ч худалдаж авсан үргэлж найрлаган дахь carbohydrate-ийн хэмжээг харж байгаарай. Мөн исгэгч агуулсан хүнс буюу шар айраг, талх зэргээс ч зайлсхийхэд гэмгүй. Харин циститэнд өртөмтгий бол алкоголь, каффейн, халуун ногоо агуулсан, давсгийг цочроохоор төрлийн хоол ундыг маш бага хэмжээгээр хэрэглэвэл энэ асуудал чамайг байн байн зовоохгүй байхад нэмэр болно.

Үтрээний хуурайшлын эсрэг дэглэм

Цэвэршилттэй холбоотойгоор, мөн зарим төрлийн эмчилгээ, сэтгэл санааны байдал зэргээс хамааран үтрээ хуурайшдаг. Хуурайшсан үтрээ сексийн ханамжинд хамгийн муугаар нөлөөлж, цаашлаад хосуудын харилцаанд ч асуудал үүсгэх нь бий. Хангалттай хэмжээнд “нордог” болохын тулд хүнсэндээ бид ингэж анхаарч болно:

Амин дэмүүд

E витамин нь арьсийг толийлгож, үтрээний хуурайшлаас сэргийлдэг гоо сайхан, эмэгтэйлэг чанарын шилдэг амин дэм. E витаминаар баялаг хүнс буюу наранцэцгийн үр, бүйлс, хушга, бүхэл үрийн гурил зэргийг тогтмол идээрэй. Биеийн ерөнхий дархлааг хүчирхэг байлгадаг витамин C-ийнхээ хэмжээг нэмэгдүүлэхэд ч буруудах зүйлгүй. Харин А витамин секс хийх хүслийг нэмэгдүүлж, үтрээний болон умайн ханыг бат бэх, эрүүл байлгадаг. Тачаангуй сонсогдохгүй байна гэж үү?

Ус

Ус минь, чамгүйгээр бид яалтай билээ? Өнөөх л үргэлж зөвлөдөг 8 аяга ус маань биднийг үтрээний хуурайшлаас хамгаалж, “тэндээсээ” илүү зөөлөн үнэр ялгаруулахад тусалдаг.



Навчит, гүн ногоон ногоо

Спинач, буржгар байцаа гэх мэт гүн ногоон навчит ногоонууд байгалиасаа цус цэвэршүүлдэг үйлчилгээтэй бөгөөд цусны эргэлтийг сайжруулж, сэрлийг илүү түргэн хугацаанд хөдөлгөдөг учраас сексийн үеэр ханамжтай байлгана.

Гүнжидийн үр
Гүнжидийн үр нь фитоэстроген буюу эстроген гормоны нийлэг хэлбэрээр баялаг тул үтрээг хангалттай чийглэг байлгах болно.

Цинк
Дорнын орнуудад хясааг бэлгийн дур хүслийг нэмэгдүүлдэг хүнс гэж үздэг. Гол учир нь түүнд байдаг цинкийн өндөр агууламжинд оршиж байгаа юм. Цинк нь үтрээний хуурайшил, загатнаатай тэмцэж, сарын тэмдгийн хугацааг тогтворжуулахад эерэг нөлөөтэй. Тиймээс цинкээр баялаг самар, буурцаг, далайн гаралтай хүнс тогтмол хэрэглэж байгалийн “норох” системээ идэвхтэй ажиллуулаарай.

Мэдээж БЗХӨ, үтрээнд хамааралтай, нянгийн гаралтай биш бусад өвчнүүдээс хамгаалах хоолны дэглэм гэж үгүй. Биеийн ерөнхий дархлааг сайнаар хадгалж, тохиолдлын хавьтлыг тэвчих, бэлгэвч хэрэглэх, эрүүл амьдралын хэв маягийг сахих гэдэг сонгодог аргууд л бидэнд байна даа.

Эх сурвалж: 24tsag.mn
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Нимбэг С амин дэмээр баялаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Харин энэ жимсэнд байдаг аскорбин нь  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл