Колумбын гоо үзэсгэлэн дуучин Шакира
2016 оны 9 сарын 1
Шакира хэмээн алдаршсан Шакира Изабель Мебарак Риполл 1977 оны 2 сарын 2-нд төржээ. Шакира гэдэг нь "Гоо үзэсгэлэнтэй, өгөөмөр бүсгүй" гэсэн утгыг агуулдаг гэнэ. Энэ нэрийг ээж нь өгчээ. Түүний аав Уильям Мебарак өмнөх гэрлэлтээсээ найман хүүхэдтэй. Харин ээжтэй нь сууснаас хойш ганц хүүхэд гарсан нь Шакира. Хэдийгээр эх өөртэй ч гэсэн тэрбээр ах, эгч нартайгаа тун дотно өссөн. 



1990-ээд оны дундуур Латин Америкийн хөгжмийн тавцанд тодрон гарч ирсэн Колумбын дуучин, ая зохиогч, хөгжимчин, продюсер, бүжигчин, филантроп (сайн үйлстэн) юм. Колумбын Барранкилла хотод төрж өссөн Шакира дунд сургуулийн сурагч ахуйгаасаа өөрийн хоолойн чадавхи, рок-н-ролл, латин, Ойрх Дорнодын нөлөө орсон өөрийн араб бүжгийн гайхалтай хөдөлгөөнөөрөө бусдыг татдаг байв. Түүний төрөлх хэл нь испани хэл бөгөөд түүнээс гадна англи, португал, итали хэлээр чөлөөтэй ярьдаг


Хайртай хүүгээ алдсан эцэг нь хоёр жилийн турш харуусал, гашуудлаа нуух гэж хар шил зүүсэн нь Шакирад "Таны хар шил" хэмээх дууг таван настайдаа зохиоход хүрсэн юм. Тэрбээр энэ дуугаараа аавынхаа зовлонг нимгэлэхийг хүссэн гэдэг. Энэ түүний анхны дуу байлаа. Аав нь Шакирагийн авьяасыг нээсэн юм. Дөрвөн настай Шакираг эцэг нь гэрийнхээ ойролцоох нэгэн ресторанд дагуулан оржээ. Үндэсний хөгжмийн аянд бэлхүүсний бүжиг хийж буй хүмүүсийг харсан охин нь өндөр өсгийт шаардаж, тэр даруй ширээн дээр гарч бүжиглэж эхэлсэн нь заал дүүрэн алга ташилтаар шагнуулсан аж. Энэ мөчид Шакира өөрийгөө урлагийн хүн болох учиртайг анх ойлгосон гэдэг. 1991 онд буюу 13 настайдаа анхны "Ид шид" цомгоо гаргасан ч мянга хүрэхгүй хувь борлогджээ. Хоёр дахь цомог "Аюул" нь ч амжилт олсонгүй. Амжилт олоогүй Шакиратай Sоnу Хамтран ажиллах гэрээгээ цуцлахын даваан дээр "Нүцгэн хөл" цомог нь дөрвөн сая хувь борлогдож, нэг л өглөө од боллоо.

/Түүний төрөлх үс нь хар өнгөтэй /


Орон нутгийн продюсеруудын дэмжлэгтэйгээр гаргасан эхний 2 цомог нь Колумбаас гадна бараг мэдэгдэлгүй өнгөрсөн багаад Шакира өөрийн хөгжмийн брэндийг бий болгохоор шийдэж, 1996 онд Pies Descalzos цомгоо гаргасан нь Латин Америк болон Испанид алдаршиж, түүнд алдар хүндийг авчрав. 1998 онд гаргасан цомог нь Роллинг Стоун, Олл Мюзик Гайд, Биллборд зэргээс маш өндөр үнэлгээ авч, испаниар ярьдаггүй улсууд, ялангуяа Америкийн Нэгдсэн Улсад түүнийг сонсогчдын тоо хурдацтай өсчээ. 2001 онд англи хэлээр гаргасан Laundry Service цомгийнхоо "Whenever, Wherever" дууны клипийг хийлгэж, цомог нь ч амжилттай борлогдож, дэлхий даяар 20 сая гаруй хувь худалдаалагджээ. 4 жилийн дараа Шакира "Fijación Oral Vol. 1" болон "Oral Fixation Vol. 2" хэмээх 2 ч цомгоо зэрэг шахуу гаргав. Эдгээр цомгууд нь ч амжилтад хүрч, ялангуяа "Hips Don"t Lie" хэмээх дуу нь 21-р зууны эхэн үеийн хамгийн хурц хитүүдийн нэг нь болсон билээ.

Дэлхийн хамгийн халуухан, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн жагсаалтанд байнга урдуур байранд бичигддэг бөгөөд 2014 онд 1 байранд жагсаж байв. Шакира 2 удаа Грэммийн шагнал, 8 удаа Латин Грэммийн шагнал хүртэж, Алтан Бөмбөрцөг наадамд нэр дэвшиж байв. BMI компанийн тооцоолсноор түүний 70 сая гаруй цомог дэлхий даяар борлогдсон бөгөөд тэрээр Колумбын түүхэн дэх хамгийн амжилттай дуучин юм. Мөн тэрээр АНУ-ын Биллбордын Шилдэг 100, Канадын Шилдэг 100, Австралийн АРИА, Нэгдсэн Вант Улсын хит парадыг тэргүүлсэн Өмнөд Америкийн цорын ганц дуучин болно. Түүнчлэн Шакира нь Холливудын Алдрын Гудамжинд өөрийн нэрийг мөнхлүүлж, ийм хүндлэлийг хүлээсэн Өмнөд Америкийн анхны хүн болжээ



Алдарт дуучин маань хөл бөмбөгчин Жерардтай гэр бүл болж өдгөө 2 хүүхдийн аав ээж болжээ. Хосууд 2010 онд дуучин Шакирагийн хөлбөмбөгийн дэлхийн аваргад зориулсан Вака Вака дууны клипний зураг авалтын үеэр танилцаж улмаар дотноссон байна 2013 оны нэг дүгээр сард бяцхан Миланыг төрүүлсэн билээ. 2 жилийн дараа бага хүү Сашагаа өлгийдөн авчээ. Тэрээр нэгэн ярилцлагандаа "Жерард бид найм юмуу есөн хүүхэдтэй болж өөрсдийн гэсэн хөлбөмбөгийн багтай болохыг хүсдэг" хэмээн хэлжээ.


Нөхөр Жерардын тэмцээний үеэр хоёр хүүгээ дагуулсан ирсэн бөгөөд том хүү Милан, бага хүү болох Саша нар аавыгаа дэмжихээр Барселона багийн дүрэмт хувцастай иржээ. /2015 он/


Г.Сарнай
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл