Японы залуужуулах массаж буюу зоган болон шиацу
2016 оны 8 сарын 27
2Япон массажны гайхамшигт үйлчлэлийн ид шидийг мэдэх нэг нь мэдэх билээ. “Zogan” буюу “Нүүрний бүтэц” хэмээн орчуулагдах энэ массажны арга барил Японд эртнээс уламжлалтай билээ. Ингээд япон массажны нэрт эксперт Юкуко Танакагийн арга барилаас хүргэж байна. Массажны энэ техник нь нас насны эмэгтэйчүүдийн сонирхлыг ихэд татаж байгаа билээ.



Зоган массаж

Энэ нь нэг их хүч заралгүйгээр хийгддэг. Ингэхдээ үрчлээ тэнийлгэж, арьсыг торгомсог зөөлөн болгож, нүдний дорх хүүдийг арилгаж залуужуулдгаараа онцлог. Энэ хөгшрөлтийн шинж тэмдгийн эсрэг хийгддэг гол нууц нь “гоо сайхны цэгүүд” хэмээн нэрлэгддэг мэдрэлийн шидэт цэгүүдэд хүрч үйлчилдэгт оршиж байгаа юм. Массажийг зурагт заасан цэгийн дагуу өдөр бүр гурван минутын турш хийнэ. 



Анхаарах зүйлс: 
•    нүүрээ цэвэрлэнэ
•    арьсанд тохирсон массажны тос түрхэнэ
•    нүүрэн дэх цэгүүдээ судлана
•    нүүрний шугмын дагуу хөнгөн хөдөлгөөнөөр массажлаж, хүзүүн дагуу дуусгана.



Шиацу массаж

Энэ цэгэн иллэг нь Токуиро Намикошигийн бодож олсон хувилбар юм. хурууны өндгөөр цэгэн дээр дарах маягаар үр дүнд хүрэх энэ арга нь Япондоо маш их алдартай. Үр дүн нь хэрэглэгчдийг өөртөө маш ихээр татаж байгаа гэхэд болно. Тодорхой цэгт хуруун өндгөөр даралт үзүүлэх маягаар “ядарсан” булчинг олж, иллэг хийх арга юм. Ингэснээр цусны эргэлт сайжирч, арьс өнгөлөг болдог. Улмаар хүний биеийн биологийн идэвхит цэгүүд сэргэж, амьдралын чухал эд эрхтэн, организмын тогтолцоонд нөлөөлдөг байна. Шиатцу цэгийг дунд эсвэл долоовор хурууны өндгөөр тэмтрэн олж, нэгэн зэрэг дарна. Бага зэрэг даралт үзүүлэх тул тэр хэсэгтээ хөнгөн чанарын өвдөлт мэдрэгддэг байна. Тодорхой уэгт дарах хугацаа нь нүүрэнд 5-7 минут, хүзүүний хэсэгт ердөө гурван минут үргэлжинэ.

Эх сурвалж:orloo.info

Зоган массаж 


Шиацу массаж 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл