Нар шарсан намрын өдрүүдийг тарвастай хамт өнгөрүүлээрэй
2016 оны 8 сарын 23
Хаа саагүй шинэхэн ногоо, жимс жимсгэнэ харагдах болжээ. Яг энэ цаг мөчийг ашиглан ашиг тус, шим тэжээлийг нь хүртээрэй бүсгүйчүүдээ. Өнөөдөр тарвасны эрүүл мэнд болон гоо сайханд үзүүлэх ашиг тусын талаар бэлтгэн хүргэж байна. Нар шарсан намрын өдрүүдийг хүйтэн тарвас идэнгээ өнгөрүүлж, гоо сайхандаа, эрүүл мэнддээ ч ашиг тусыг хүртээгээрэй 

Тарвас эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх нь 

Тарвасны 90 хувь нь уснаас бүрддэг бөгөөд усны найрлагад орсон бодис нь биеэс илүүдэл хорт бодисыг зайлуулдаг 

- А, С, Р-ээр болон магни, кали, калци, натри, фосфор төмөр ихтэй тул өвдөж сульдсаны дараа төмрийн дутагдалд орсон бол хүч чадал сэргээнэ. Элэг цөсний өвчинд сайн. Цөс төлжүүлэн туяа гэрлийн улмаас үүссэн өвчин, цөсний чулуужилтанд эмчилгээ болно. 

- Халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмчлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл маш тохиромжтой

- Тарвасанд агуулагдах антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой



- Тарвасанд эслэг, В1, В2 болон С, РР витамин, пектин, каротин, фолийн хүчил, түүнчлэн никель, төмөр, марганец, кали, магни зэрэг агуулагддаг учир хүнд эрч хүчийг байнга бэлэглэдэг. 

- Бөөр ходоодыг цэвэрлэж үрэвсэлээс хамгаалдаг. Ялангуяа шар өвчнөөр өвчилсөн хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой



Тарвасны арьсанд үзүүлэх ач тус 

- Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг. Хуурай болон хэвийн арьсанд нэг цайны халбага тарвасны шvvс, хоёр цайны халбага тарвасны vрийг нунтаглан єндєгний шартай хутгаж нэг єнгийн зуурмаг болтол хутгах хэрэгтэй. 15 минут нvvрэндээ тvрхээд бvлээн усаар угааж арилгана. 



- Арьс улайх, батга гарахад тарвасны зөөлөн хэсгийг өргөст хэмхтэй хольж нүүрэндээ тавь. Маскийг 20 минут тавиад бүлээн усаар угаагаарай.

- Суларч, хуурайшсан арьсан тарвасны маск нэн сайн. Улаан хэсгийг нь авч нухаад, шүүсийг нь нимгэн даавуунд шингээж нүүрэндээ 15-20 минут тавьсаны дараа бүлээн усаар угаана.

- Тарвасны шүүсийг шахаж хөлдөөгөөд, мөсөөр нь нүүрээ арчиж ч болно.

- Мөн нэг цайны халбага тарвасны шүүсийг өндөгний шартай холиод нүүрэндээ тавих хэрэгтэй. Тэжээл өгөх үйлчилгээтэй энэхүү маск хуурай арьсанд тохиромжтой.


- Тарвасны шүүсийг өндөгний цагаантай хольсон маск нь тослог арьсанд тохиромжтой бөгөөд цайруулж, нүх сүвийг агшаах үйлчилгээтэй аж.

- Арьсаа толигор болгох, өнгийг нь сэргээе гэвэл тарвасны шүүсийг зөгийн бал, хоёр цайны халбага ургамлын тос, хагас аяга хүүхдийн будаатай холино. Маскийг 20 минут нүүрэндээ тавиад хүйтэн усаар угаа. Ингэснээр арьс чинь уян хатан болно. Тарвасны маск нь харшилтай хүнд ч тохирно. Гол нь сонгосон тарвас тань гүйцэд боловсорсон байх ёстойг анхаарна уу.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Бүх цаг үеийн хамгийн агуу дуунуудын нэг, алдарт дуучин Уитни Хюстоны дуулсанаар дэлхий ни  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бид ихэвчлэн үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхны салонууд л бидний гоо сайхныг аварна гэж боддог. Дэлхийн сайхан бүсгүйчүүдэд сайхан харагдах нууц жор байдаг байна. Тэд өөрийн гоо сайхандаа анхаарч байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг өөрсдийн аргаар бэлтгэн хэрэглэж иржээ. Тэрхүү аргаас таньд танилцуулъя

Сүүлийн сэтгэгдэл