Олимпын хамгийн үзэсгэлэнтэй усан сэлэлтийн тамирчид
2016 оны 8 сарын 12
Их спортод үзэсгэлэнтэй бүсгүйчүүд олон. Тэдэн дундаа хамгийн үзэсгэлэнтэй бөгөөд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн 10 эмэгтэйг товчхон танилцуулж байна. 

10. Anastasia Davydova

Олимпоос 5 удаа алтан медаль хүртсэн дэлхийн алдарт тамирчин юм. Тэрээр маш ур чадвартай бөгөөд дотоод болон дэлхийн тэмцээнүүдэд үргэлж дээд амжилтыг үзүүлдэг нэгэн. Үүнээс дурдвал 2001 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2004 оны олимпоос алт, 2008 оны олимпоос мөн алтан медаль хүртсэн Оросын шигшээ багын шилдэг тамирчин юм. 


9. Laure Manaudou

1986 онд Франц улсад төрсөн тэрээр 200 болон 1500 метрийн чөлөөт сэлэлтийн дээд рекордыг эзэмшдэг тамирчин. 2004 оны олимпод медаль байранд орсон. Мөн европын аварга, ДАШТ - ны алтан медальтай шилдгүүдийн нэг билээ. 



8. Natalie Coughlin

1983 оны 8 -р сарын 23 нд АНУ - д төржээ. Тэрээр олимпын алтан медальтай. Мөн олон улсын тэмцээнд 40 гаруй удаа түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн юм. 2012 оны зуны олимпоос 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Natalie Coughlin нь олимпийн дээд амжилтыг эзэмшигч тамирчдын нэг бөгөөд дэлхийн шилдэг усан сэлэгч цолыг хүртсэн. Мөн АНУ - ын шилдэг тамирчин болж байжээ. Олон улсын чансаатай тэмцээнээс 60 гаруй медаль хүртжээ. Түүнийг гоо үзэсгэлэнт олон хүмүүсийн анхаарлыг татдаг бөгөөд нүүр царай болох санал их ирдэг аж. 


7. Aleksandra Gerasimenya

Бага байхаасаа усан сэлэлтээр хичээллэж олон шагналын эзэн болсон тамирчин бол Aleksandra Gerasimenya юм. Тэрээр Европын аварга болон ДАШТ- ны алтан медальтай. 2012 оны зуны олимпоос 50 болон 100 метрийн чөлөөт сэлэлтээр мөнгөн медаль хүртсэн. Түүний биеийн харьцааг төгс гэж ярьдаг. 


6. Franziska van Almsick

1978 онд төрсөн Германы нэрт тамирчин. Тэрээр өсвөр насандаа олимпоос медаль хүртэж байсан. Түүнээс хойш 10 гаруй медалийг олимпоос авчээ. 1993 онд түүнийг дэлхийн усан сэлэлтийн тамирчин хэмээж байв .


5. Haley Cope

1979 ондп АНУ - д төрсөн тэрээр ДАШТ - ээс 8 медаль хүртсэн. 2004 онд Playboy сэтгүүлд зургаа авхуулж байв. Олимпын мөнгөн медальтай бөгөөд дээд амжилтыг эзэмшдэг тамирчин. Түүнийг загварын ертөнцөд ч амжилт үзүүлэхээр үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй гэж ярьдаг ажээ. 


4. Amanda Beard

1981 онд АНУ - д төрсөн тамирчин. 14 настайдаа анхны олимпын медаль хүртсэн бөгөөд олон улсын хэмжээний томоохон тэмцээнээс нийт 21 медаль авсан байна. Мөн АНУ - ын шилдэг тамирчин болж байв. Түүний намирсан үс, цэнхэр нүд үнэхээр гайхалтай. 



3. Federica Pellegrini

1988 онд Итали улсад төрсөн алдарт тамирчин  Federica Pellegrini нь 16 настайдаа буюу Барселеногийн олимпод оролцоод дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн төгс галбир, хөөрхөн нүдтэй бүсгүй юм 


2. Zsuzsanna Jakabos


1989 онд Унгар улсад төрсөн тэрээр дэлхийн шилдэг усан сэлэлтийн тамирчдын нэг юм. 2004, 2008, 2012 оны олимпод амжилттай оролцсон бөгөөд хамгийн төгс бие хөөрхөн царайтай тамирчин юм. Тэрээр загварын салбарт амжилттай ажилладаг. Зар сурталчилгаанд тоглож, брэндийн нүүр царайгаар байнга тодордог нэгэн. Мөн интернэд ертөнцөд хамгийн хайлт ихтэй бүсгүйгээр тодорчээ. 



1. Stephanie Rice

1988 онд төрсөн Австралийн тамирчин. Дэлхийн хамгийн шилдэг мөн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын нэг юм. Олон улсын томоохон тэмцээнүүдэд байнга амжилттай оролцдог бөгөөд олимпоос 3 алтан медалийг хүртээд байна. 5 удаа дэлхийн дээд амжилтыг эвдэж байв. Бор нүд, төгс бие нь үнэхээр сайхан гэж шүтэн бишрэгчид нь үнэлдэг. Түүний гоо сайхны зөвлөгөөг маш олон эмэгтэйчүүд шимтэн уншдаг ажээ. 

Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хүүхэд бүхэн ээждээ хөөрхөн байдаг. Харин эдгээр охид бол дэлхий дахинаа гоо үзэсгэлэн, тэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл