Хамгийн үзэсгэлэнтэй еврей бүсгүйчүүд
2016 оны 8 сарын 10
Гайхалтай ухаанаараа алдартай еврей хүмүүсийн тухайд тэднийг алдаршуулж байдаг өөр нэгэн зүйл нь эрт цагаас гоо үзэсгэлэнгээрээ алдартай байсан еврей эмэгтэйчүүд билээ. Үндэстний баялаг түүхийнхээ улмаас гадаад дүр төрхийн хувьд маш ялгаатай еврей бүсгүйчүүдийн дунд тод хүрэн үстнүүдээс гадна төрөлхийн шаргал үстэй бүсгүйчүүд ч бий. Дараах еврей бүсгүйчүүд дэлхий дахинаа авьяас чадвараараа гайхагдахын хамт эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн төгс төгөлдөр жишээ болсон хүмүүс юм. 

Mila Kunis 

Америкийн жүжигчин энэ бүсгүй 1983 онд Украйнд еврей гэр бүлд төрсөн бөгөөд 1991 онд гэр бүлээрээ Америк руу цагаачилж, Нью Йорк хотноо амьдрах болжээ. Түүний бүтээсэн хамгийн алдартай дүрүүдийн нэг нь өөр нэгэн алдартай еврей бүсгүй Natalie Portman-тай хамт тоглосон “Black Swan” кино юм.



Lauren Bacall 

Өвөрмөц дуу хоолой, дур булаам төрхөөрөө алдартай энэ эмэгтэй Холливудын түүхэн дэх хамгийн алдартай жүжигчдийн нэг байсан. Түүний эцэг эх нь хоёулаа еврей хүмүүс байжээ.



Amanda Peet 

Америкийн тайз, дэлгэц, телевизийн жүжигчин энэ эмэгтэйн ээж нь еврей хүн юм.



Rachel Weisz 

Лондонд төрсөн энэ эмэгтэйн эцэг эх хоёулаа еврей хүмүүс байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн эхлэхээс өмнө нацистуудаас зугтаж, Их Британи руу дүрвэжээ. 




Hedy Lamarr 

Австри-Америк зохион бүтээгч, жүжигчин 1914 онд Вена хотноо еврей гэр бүлд төржээ. Тэрээр 1933 оны Ecstasy кинонд урт хугацааны нүцгэн үзэгдэлд тоглосон нь түүнийг ихэд алдаршуулсан байна.


Gwyneth Paltrow 

Еврей эцэгтэй энэ эмэгтэй өөрийгөө еврей хүн гэж үздэг төдийгүй хүүхдүүдээ еврейн шашин уламжлалаар хүмүүжүүлдэг.



Jennifer Connelly 

Америкийн жүжигчин энэ эмэгтэй Нью Йорк мужийн Кайро хэмээх жижигхэн хотод төрсөн бөгөөд түүний ээж нь еврей хүн байсан ба тэдний гэр бүл Польшоос цагаачилж ирсэн юм байна.



Goldie Hawn 

Жүжигчин, продюсер, найруулагч энэ эмэгтэй 1945 онд Вашингтонд төржээ. Түүний ээж нь Унгарын цагаач гэр бүлээс гаралтай еврей хүн байжээ.



Майя Плисецкая 

Зөвлөлт Оросын балетын бүжигчин, бүжиг дэглээч энэ эмэгтэй бол ХХ зууны хамгийн агуу балетчдын нэг. Тэрээр Москагийн нэр хүндтэй еврей гэр бүлд мэндэлсэн юм байна.



Melanie Laurent 

Францын жүжигчин энэ эмэгтэй 1983 онд Парис хотноо еврей гэр бүлд төржээ.



Sarah Michelle Gellar 

Америкийн жүжигчин, продюсер энэ эмэгтэйн эцэг эх хоёулаа еврей хүмүүс бөгөөд тэрээр тэдний ганц охин юм байна. 



Scarlett Johansson 

Өнөөгийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг гэгддэг энэ бүсгүйн эцэг нь дани удмын хүн бол эх нь еврей хүн ажээ. Тэдний өвөг дээдэс Минскээс АНУ руу цагаачилж ирсэн юм байна. Хэдий Зул сарын баярыг үргэлж тэмдэглэдэг ч Scarlett өөрийгөө еврей хүн гэж үздэг.



Элина Быстрицкая 

ЗХУ-ын Киев хотноо төрсөн энэ эмэгтэй Зөвлөлт Орос улсын алдартай жүжигчдийн нэг. Киев хотын уугуул тэрээр еврей гэр бүлд төрсөн.



Gal Gadot 

Израйлийн жүжигчин, загвар өмсөгч энэ бүсгүйн эцэг эх Израйльд төрсөн ч өвөг дээдэс нь Европын еврей цагаачид байжээ.



Natalie Portman 

1981 онд Йерусалимд еврей гэр бүлд төрсөн энэ эмэгтэй Америк, Израйлийн хос иргэншилтэй. Түүний нөхөр, Францын бүжигчин, бүжиг дэглээч Benjamin Millepied нь мөн еврей удамтай бөгөөд тэдний хурим еврейн уламжлалаар хийгджээ.



Тамара Гвердцители 

Дуучин, хөгжмийн зохиолч энэ эмэгтэй 1962 онд Тбилист төрсөн бөгөөд эцэг нь Гүржийн эртний сурвалжит гэр бүлээс гаралтай бол эх нь еврей хүн юм байна.



Elizabeth Taylor 

1932 онд Лондон хотноо төрсөн Британи-Америк жүжигчин эмэгтэйн эцэг нь еврей гаралтай, эх нь швейцарь хүн юм байна. Тэрээр христийн шашны хүмүүжлээр хүмүүжсэн ч 27 настайдаа еврейн шашинтан болжээ. 



Candice Night 

Америкийн дуучин, ая зохиогч энэ эмэгтэй 1971 онд Нью Йорк хотноо Оросын эзэнт гүрнээс цагаачилж ирсэн еврей удмын гэр бүлд төржээ



Lilli Palmer 

Германы жүжигчин энэ эмэгтэйн эцэг нь герман-еврей мэс засалч бол эх нь австри-еврей тайзны жүжигчин юм байна.




Eva Green 

Францын жүжигчин бүсгүйн ээж нь Алжирын уугуул нэгэн бөгөөд эхийнхээ талаас тэрээр еврей хүн юм байна. Хэдийгээр тэрээр өөрийгөө еврей хүн гэдэг боловч тэрбээр еврейн шашнаар хүмүүжээгүй аж.


http://news.xopom.com/81196/
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Алаг нүд, сайхан инээмсэглэл, гоо сайхан бие , сайхан хоолой, алдар нэр, гэр бүл гээд бурх  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл