Өмд өмсөх эрхийг авчирсан жүжигчин Кэтрин Хепбёрн
2016 оны 8 сарын 2

Кэтрин Хепбёрн бол Америкийн тайз, дэлгэцийн жүжигчин. Тэрээр 1907 оны тавдугаар сарын 12-ны энэ өдөр Коннектикут мужийн Олд Сэйбрук хотод төржээ. Хепбёрн Шинэ Англид Хартфордын эмнэлгийн эмч Томас Норвал Хепбёрн (1879–1962), феминист Маргарет Сэнгерийн байгуулсан үүрийн дарга Кэтрин Марта Хотон Хепбёрны хайр халамжинд торнижээ.


Тэрбээр Оскарт 12 удаа нэр дэвшиж, дөрвөн удаа алтан баримлыг хүртсэн юм. Түүнийг Америкийн кино судлаачид “Холливудын хойморт залрах алдартан” хэмээн дүгнэдэг юм.

Жүжигчин бүсгүй 12 настайгаасаа л сонирхогчдын театрын ажилд оролцох болж, 1928 онд Балтиморд мэргэжлийн анхны үзэгдлээ толилуулсан байдаг байна. Удалгүй бродвейд тоогдон филадельфийн брокер Огден Смиттой гэрлэж, 1934 онд гэрлэлтээ цуцалжээ.

Театруудад удаан тогтдоггүй ч олны талархал хүлээсэн Кэтрин дэлгэцийн анхны дүрээ 1932 оны “Салалтын зардал” бүтээлээс авч, 1933 оны “Өглөөний гялбаа”-гаар Оскар хүртэж, “Бяцхан авхай”-гаар улам алдаршсан юм.



60 гаруй жил Холливүдын тэргүүлэх зэргийн эмэгтэй жүжигчин гэгдсэн Кэтрин Хепбёрн дөрвөн "Оскар"-ын эзэн юм. Кэтрин 1999 онд Америкийн кино институтээс гаргасан "Бүх цаг үеийн дэлгэцийн шилдэг эмэгтэй од" жагсаалтыг тэргүүлсэн. Тэрбээр тайз, дэлгэцийн урлагийн амжилтаас гадна хувь хүний байгаа байдал нь олон шинэ хэв загварыг бий болгож байсан нөлөө бүхий жүжигчин байжээ. Хамгийн энгийн жишээ гэхэд Кэтрин бүсгүйчүүд яг эрчүүдтэй адил өмд өмсөх эхлэлийг тавьсан нэгэн аж. Өмд өмсөх хэв загварыг урлагийн тайзнаа хүртэл аваачсан түүний энэ мода орчин үеийн бүсгүйчүүд өмдийг чөлөөтэй өмсөх болсон шалтгааны эх үндэс болсон гэж хэлж болно. 




Тэрбээр амьдралдаа маш цөөн удаа хэвлэлд ярилцлага өгсөн бөгөөд түүний ярилцлагууд түүнийг нас барсны дараа л олон нийтэд дэлгэгдсэн юм. Кэтрин нэгэн ярилцлагадаа “Оскарын ёслолд очихоос ичээд байдаг юм” хэмээн шулуухан хэлсэн байдаг байна.

Тэрээр 2003 оны 6 -р сарын 29 ны өдөр буюу 96 настайда таалал төгссөн байна. 





Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тун удахгүй урин дулаан цаг ирлээ бүсгүйчүүдээ... Илүүдэл жингээ хасч, эрүүл чийрэг, сайха  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл