Охидын үлгэрийн ор
2016 оны 7 сарын 27
Бид бага байхдаа янз бүрийн зүйлсээр гэр барьж, тэндээ өөрийнхөө бяцхан орон зайг үүсгэн тоглодог байсан. Таны бяцхан хүүхэд бас үүнийг хүсэж байна уу? Ээж нартаа зориулан үлгэрийн шилтгээн мэт майхан оёх зааврыг хүргэж байна. 
Танд хэрэгтэй зүйлс: 

- Шүдтэй мэт гурвалжин гоёл хийх 50-60 см урттай даавуу /өөрийнхөө хийх гэж байгаа майхан орныхоо хэмжээнээс шалтгаалж уртаа тооцоорой/
- Майхны их биеийг оёх даавуу багадаа 3,5 м, томдоо 5,5 м өргөн байх 
- Гурвалжин орой хийх даавуу 6 ширхэг гурвалжин байх бөгөөд тойргийнхоо уртаас шалтгаалан хэмжээгээ авна. 
- Цагираг 
- Хайч
- Тогтоогч /майхнаа таазнаас тогтоох/
-Тээглүүр
- Эсгүүр гаргах цаас, харандаа 
- Бөс даавуунууд /чимэглэх/
-Оёдлын машин 

Хэрхэн хийх вэ? 

1. Энэ зурган дээрх майхны хэмжээг 1,7-1,8 м - ын өргөн даавуугаар хийсэн. Хэрвээ том майхан хийх гэж байгаа бол илүү өргөн даавуу сонгох хэрэгтэй. Том тойрог үүсгэх тусам том майхан болох болно. 


2. Дээд ирмэгийг гоёх даавуугаа шүд гарган  хайчилна. Нэг шүдний өргөн 20 см байна. Эхлээд цаасаар эсгүүр гаргаад хайчлаарай. 


3. Бат бөх, сайхан хэлбэртэй харагдуулахын тулд хоёр давхарлана. Хооронд холбож оёно. 


4. Оёхдоо тогтоогч зүүгээр хатгаж байгаад оёвол илүү хялбар байдаг. Оёдлыг дотор талд нь оруулан индүүдэж , өнцгийг илүү гоё гаргана. 


5. Одоо таазнаас тогтоох гогцоог бэлдэнэ. Таазныхаа уртаас шалтгаалан хэмжээг нь аваарай. Бид 110-120 см- ын урттай, 5 см- ын өргөнтэй бүч хийсэн. Даавуугаа уртын дагуу  голоор нь нугалан оёод эргүүлнэ /оёдлыг дотор талд нь оруулна/. Тэгшлэн индүүднэ. 


6. Дээврийн гурвалжин бэлдэхдээ 8 талтай гурвалжин хийнэ гэсэн үг. 1 гурвалжингийн өргөнөө тухайн сонгосон майхны тойргоосоо шалтгаалан хэмжээг нь сонгоно. Гэхдээ майхны өргөн дээр + 4 см нэмж хэмжээг нь бодоорой. 

7. Гурвалжин дээврээ оёхдоо гогцоогоо барьж оёно. 


8. Оёсон гурвалжин дээврийн ирмэг дээр цагирагаа тавиад барагцаа аваарай. 


9. Майхны их биетэй ирмэгийн гоёл болох шүдээ барьж оёно. Дараа нь гурважин дээвэртэйгээ холбож оёно. Зурган дээр үзүүлсэнчлэн бага зэрэг зай гаргана. Өөрөөр хэлбэл гурвалжин дээврийн тойргийн хэмжээг бодохдоо 4 см нэмсэн учраас майхантайгаа барьж оёход ийм зай гарах бөгөөд нь энэ нь майхны үүд болж байна.


Холбож оёхдоо цагирагаа тогтоох тогтоогч барьж оёно. Зурган дээр үзүүлсэн байна. 


Ингээд бэлэн боллоо. Хүүхдийнхээ дуртай өнгө, дизайнаар хийж өгөөрэй ээжүүдээ. Майхан дотроо илүү гарсан даавуугаараа бүрээс хийгээд зөөлөн ор хийж өгөхөө мартваа. 


Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл