Таны биеийн бүхий л булчинд нөлөөлөх 20 дасгал
2016 оны 7 сарын 7
Өдөр бүр идэвэхтэй байхын тулд дасгал хөдөлгөөн хэрэгтэй. Эдгээр дасгалуудыг хийснээр аль булчинд танв нөлөөлөхыг зургаар харуулсан байгаа. Та амьсгалаа зөв аваад байрлал тус бүр дээр 10 -30 секунд барихад болно. 

Хүзүү нугалахад үүсэх булчин 

Хоёр гараа хонгон дээрээ тавиад нуруу тэгшлэн зогсоно. Толгойгоо зөөлөн арагш сунгана. 


Гараараа толгойгоо хазайлгах 

Нэг гараа ташаандаа авч өнгөө гараараа чихээ барих мэт тавина. Зөөлөн хажуу тийш сунгаж өгнө. Хоёр талдаа давтан хийгээрэй. 



Гараа мөртэйгээ тэнцүү байхаар нугалж өгөх бөгөөд нэг гараа нөгөө гарынхаа тохой хэсгээс дарж өгнө. Хоёр гартаа ээлжлэн хийнэ. 



Хөлөө нийлүүлэн зогсоод хоёр гараа салаавч дагз хэсгээс дарж өгнө. Эрүүгээ цээжиндээ хүргэхийг эрмэлзэнэ. 

Цэх зогсоод баруун болон зүүн тийш налж сунгана. Хоёр талдаа адил хийгээрэй. 

Хөлөө мөрний хэмжээнээс илүү зай барин зогсоно. Баруун гараараа баруун хөлөө барин, зүүн гараа дээш өргөн 90 градус үүсгэнэ. 10-30 секунд барьсны дараа эхний байрлалдаа очиж нөгөө талдаа хийнэ. 


Өвдгөөрөө нугалж суугаад арагш гэдийж хөлийн улнаасаа барина. 



Хоёр гартаа адил хийнэ. 



Зурган дээр харуулсанчлан байрлал аваад эхлээд нуруугаа тэгшхэн , дараа бага зэрэг хотойлгож өгнө. 


Хөлөө нугалан суугаад урагш сунгалт хийх бөгөөд духаа шаланд хүргэхийг эрмэлзэж, гараа урагш сайн сунгана. 


Дээш харан хэвтээд баруун хөлөө өвдгөөр нь нугалж зүүн гараараа дарж сунгана. Нөгөө хөлдөө давтан хийнэ. 


Нуруу тэгш суугаад баруун хөлөө нугалж зүүн хөлөн дээрээ тавина. Зүүн гараараа зурган дээр үзүүлсэнчлэн татна. Нөгөө хөлдөө адил хийнэ. 


Түрүүний дасгалын байрлалаасаа хөлөө цээжиндээ хүргэхийг эрмэлзэх бөгөөд хоёр гараараа түлхэж өгнө. 



Хөлөө аль болох алцайх бөгөөд шагайгаараа биерүүгээ татах мэт нугална. Гараараа түшиж болно. 

Хөлөө улаар нь нийлүүлэн суугаад өвдөг хэсгээс хоёр гараа зөөлөн дарж, сунгана. 



Хөлөө мөрний хэмжээнээс илүү зай аваад нуруугаа тэгш зогсоно. Эхлээд баруун тийшээ суух бөгөөд бүх жингээ өгнө. Нөгөө талдаа давтана. 




Зурган үзүүлсэнчлэн байрлал авна. Гараараа татаж өгөх бөгөөд урд талын хөл 90 градус үүсгэсэн байна. Нөгөө хөлдөө давтан хийнэ. 

Хөлөө урагш тэгшхэн жийгээд хоёр гараараа хөлийн хуруунаас татаж өгнө. 


Зурган үзүүлсэнчлэн зогсох бөгөөд эхлээд нөгөө дараа нь нөгөө хөлөө тавиарай 


Хоёр хөлөндөө адил хийнэ. 



Хоёр хөлөндөө адил хийнэ. 
Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл