Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд
2016 оны 6 сарын 29
Цэвэршилт гэж юу вэ? Хэдэн наснаас цэвэршдэг вэ?

Цэвэршилт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насны төгсгөлийн шилжилтийн үе бөгөөд ихэнхи тохиолдолд нүүр, хүзүү халуу оргих, үтрээ хуурайших шинж тэмдгээр илэрдэг.

Шилжилтийн үеийн төгсгөлд сарын тэмдэг зогсоно. Сарын тэмдэг ирэхгүй болсноос хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд цэвэршилт гэж үзнэ. Цэвэршилт нь хэвийн физиологийн  үйл явц бөгөөд ихэнх судалгаагаар 45 – 55 насанд цэвэршилт явагддаг гэж үздэг.

Цэвэршилтийн шалтгаан

Цэвэршихийн өмнөх үе буюу 35-40 наснаас эхлэн эмэгтэй хүний цусан дахь дааврын хэмжээ аажим буурсаар тодорхой түвшинд хүрэхэд уг дааврыг хүлээн авдаг сав, үр дамжуулах хоолой, өндгөвч, арьс, тулгуур эрхтнүүдэд үйл ажиллагааны өөрчлөлт гарч эхэлдэг бөгөөд тэдгээр нь цэвэршилтийн шинжүүд илрэх үндэс болдог. 40-50 насанд өндгөвчний үйл  ажиллагаа буурч,  өндгөн эс, эм бэлгийн даавар ялгаруулах чадамж нь буурсаар буурсаар сүүлдээ бүр зогсдог. Энэ нь сарын тэмдэг үзэгдэхгүй болох шалтгаан болно.



Цэвэршилтийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Цэвэршилтийн  үед дараах шинж тэмдэг илэрч болно:

Сарын тэмдэг тогтворгүй болох
Артерийн даралт ихсэж багасах
Нүүр хүзүүгээр халуу оргих
Хөлрөх ( ялангуяа шөнийн цагт )
Арьс хуурайших, арьсанд толбо үүсэх
Үтрээний чийглэг багасах
Сэтгэл санаа тогтворгүй болох (уур уцаартай, гомдомхой, мартамхай)
Яс сийрэгжих
Цэвэршилтийн үед биед гарах дааврын өөрчлөлт эмэгтэй хүн бүрт адилхан явагддаг боловч тухайн хүний дасан зохицох чадвар болон биеийн ерөнхий эрүүл мэнд, сэтгэл санааны тайван бус байдал, оюуны хэт ачаалал зэргээс шалтгаалж зарим эмэгтэйчүүдэд цэвэршилт эмгэг байдлаар өөрт зовиуртай илрэх нь бий. Гэхдээ ихэнхи эмэгтэйчүүдэд ямар ч зовиургүй явагддаг.

Цэвэршилтийн үед илэрч болох олон олон хүндрэлээс та өөрийгөө урьдчилан  сэргийлэх боломжтой. Үүний тулд:

– Жилд 1 удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх

– Жилд 1 удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгч байх

– Сар бүр хөхөө өөрөө шалгаж байх

Дадал болсон амьдралын хэв маягаа өөрчлөх нь бүсгүй таны эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг анхааралдаа аваарай.  Өөх тос багатай, амархан шингэх хоолыг бага багаар хэрэглэх, ялангуяа кальциар баялаг тослог багатай сүү, тараг, ааруул, ээзгий, төрөл бүрийн бяслаг, Д витаминаар баялаг далайн гаралтай хоол хүнс, загас зэргийг түлхүү хэрэглэвэл зүйтэй. Та өдөрт 2 аяга сүү, 2 аяга тараг уухад л хүний организмын өдрийн хэрэгцээний кальцийг хангалттай авах болно. Мөн  борви тойгоны  шөл, үхрийн дунд чөмөгний ясны шөл /солонгос аргаар чанасан / нь их хэмжээний  кальци агуулдаг.



Кальцийн бэлдмэлийг хэдийд яаж хэрэглэх ёстой вэ?

Кальцийн бэлдмэлийг эмчийн зааваргүй удаан хугацаагаар хэрэглэсний улмаас бөөр, давсаганд чулуу үүсэх өндөр эрсдэлтэй. Ясны сийрэгжилтээс сэргийлж кальцийн бэлдмэл уудаг гэдгийг бараг хүн бүхэн мэддэг боловч яг ямар кальцийг хэзээ, яаж уухыг ихэнхи хүмүүс огт мэддэггүй. Кальци 2 төрлийн хэлбэрээр байдаг юм.

Биокальци буюу ”амьд” кальци – Энэ нь зөвхөн сүү, цагаан идээ, цэцэгт байцаа, амтат төмс зэрэг хүнсэнд байдаг. Хүнсэнд агуулагддаг аливаа амин дэм, бичил элемент хүний биед сайн шингэж өгөөжөө өгдөг учраас аль болох хүнсний – био хэлбэрээр нь биедээ авахыг хичээж байх нь зүйтэй. Мөн эмийн хэлбэрээр савласан байж болох авч манай улсад бараг л байхгүйн дээр үнэ өндөр учир тэр бүр худалдан авах боломжгүй байна.

Органик бус, өөрөөр хэлбэл “амьд бус” кальци – энэ кальци манай бүх эмийн сангуудаар олон янзын үйлдвэрийнх  дүүрэн байгаа.Та уух гэж байгаа кальцийн бэлдмэлээсээ 1 ширхэгийг аваад дараахь аргаар шалгаад үзээрэй:

Хагас стакан буцалсан бүлээн усанд 1 ширхэг кальцийн бэлдмэл хийгээд дээрээс нь 3 – 4 дусал орос цууний хүчил дусаагаад хутгана.  Үүссэн уусмал маань тунгалаг байвал “амьд” кальци руу дөхөж очих сайн кальци байна гэж ойлгоорой.  Ийм кальцийг уухад болно. Харин хутгахад бужигнаад тунадас үүсээд байвал биед шингэхгүй муу кальци байна гэж мэдээрэй. Ийм кальцийг уухгүй байхад буруутахгүй.

Кальцийн бэлдмэлийг их хэмжээний усаар даруулж уугаад 30 – 40 минут маш идэвхитэй хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. .Хөдөлгөөнгүй байснас ходоод өвдөх, бөөр, давсаганд чулуу үүсэх мэтийн сөрөг үр дагавар илэрдэг юм.

Хийжүүлсэн ундаа кальцийн шимэгдэлтийг саатуулж, яс сийрэгжилтийг нэмэгдүүлдэг гэдгийг санаж яваарай.

 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл