Цистит яагаад үүсдэг вэ?
2016 оны 6 сарын 25
Цистит гэдэг нь нянгийн шалтгаантай давсагны салт бүрхүүлийн үрэвсэл юм. Шээсний замын үрэвсэлт өвчнүүдийн дотроос хамгийн их тархсан нь цистит. Цистит нь эмэгтэйчүүдийн анатомийн онцлогоос шалтгаалан эмэгтэйчүүдэд эрчүүдээс их тохиолддог. Давсаг нь бөөрнөөс ялгарсан шээсийг цуглуулж хадгалдаг булчинт бүтэцтэй эрхтэн. Давсагнаас шээсний сувгаар дамжин шээс биеэс гадагшилна.



Шалтгаан

Халдварын шалтгаан : E.Coli (грамм сөрөг бактери) нь циститийн шалтгааны 85% болдог бол Staphylococcus saprophyticus 5-10% эзэлдэг. Зарим тохиолдолд вирусын болон мөөгөнцрийн шалтгаант цистит тохиолдоно. Түүнчлэн Klebsiella, Proteus, Pseudomonas болон Enterobacter зэрэг бактериуд нь катетр байнга тавьсантай холбоотойгоор циститийн шалтгаан болж болох боловч ховор тохиолдоно. Шээсний замын салстыг E.Coli мэтийн нянгууд гэмтээснээс шээх үед гэмтсэн салст бүрхүүл мэдрэгшиж хорсож өвддөг.

Шээсний катетр байнга хэрэглэх: Шээсний катетр тавих нь шээсний замын халдвар авах эрсдэлийг ихэсгэдэг. Иймд зайлшгүй шаардлагатай л биш бол катетр хэрэглэхээс зайлсхийх эсвэл антисептик бодис агуулсан халдваргүйжүүлэгчийг хамт хэрэглэх хэрэгтэй.
Бусад шалтгаан: Янз бүрийн архаг суурь өвчинтэй байх тухайлбал бөөрний үрэвсэл, чихрийн шижин, шүд хорхойтох зэрэг нь нөлөөлөхөөс гадна хувь хүний амьдралын хэв маягтай холбоотой (даарах, хувийн ариун цэвэр муу сахих гэх мэт)



Циститийн хэлбэрүүд

Халдварын шалтгаант цистит (цочмог)
Халдварын бус шалтгаант цистит : хэдийгээр нянгийн шалтгаант цистит нь нийт циститийн дотор дийлэнх хувийг эзлэх боловч дараах хэлбэрийн нянгийн бус шалтгаантай цистит цөөн тохиолдоно.
Интерстициаль цистит : ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог, шалтгаан тодорхойгүй.
Эмийн шалтгаант цистит : циклофосфамид, ифосфамид зэрэг химийн эмчилгээ хийлгэснээс үүдэн бий болсон цистит
Туяа эмчилгээний шалтгаант цистит: хэвлийн хэсэгт туяа эмчилгээ хийлгэснээс үүдэн давсагны эд гэмтэн цистит үүсдэг.
Гадны биетийн шалтгаант цистит: удаан хугацаагаар катетр хэрэглэснээс үүдэн давсагны салст бүрхүүл гэмтэн үрэвсэж цистит үүсгэдэг.
Химийн бодисын шалтгаант цистит: зарим эмэгтэйчүүд ванны хөөс, эмэгтэйчүүдийн угаалгын бодист хэт мэдрэг байснаас харшил , үрэвсэл болж цистит үүсгэдэг.
Бусад хэлбэрийн цистит: Зарим тохиолдолд янз бүрийн өвчний хүндрэл (эндометриоз, кроны өвчин, эмэгтэйчүүдийн хавдар, сүрьеэ гэх мэт ) байдлаар хоёрдогчоор цистит үүсдэг.

Шинж тэмдэг

Дараах шинж тэмдгүүд илэрнэ:

Шээс маш их хүрэх боловч хэдхэн дуслаар шээнэ.
Шээх үед халуу оргиж , зурж байгаа мэт өвдөнө.
Шээс хурц үнэртэй болно
Шээс тунадастай болох эсвэл цустай шээх
Хэвлийн доод хэсгээр өвдөнө.
Шээхэд маш зовиуртай
Халуурах
Цистит нас, хүйсийн хувьд дараах онцлогтой байдаг

Эмэгтэйчүүдэд цистит :

Эмэгтэй хүний шээсний сүв ердөө 4 см урт учир гаднаас нянгийн халдвар ороход хялбар байдаг. 
Дараах бүлгийн эмэгтэйчүүд циститээр өвчлөх магадлал өндөр байдаг.

Биеийн юмны мөчлөгийн үед
Жирэмсэн эмэгтэй
Цэвэршилтийн үед

Эрэгтэйчүүд болон ахмад настангуудад:

Нас ахисан эрчүүд залуу эрчүүдтэй харьцуулахад циститээр өвчлөх хандлагатай. Учир нь эрчүүд нас ахихын хирээр түрүү булчирхай томорч, томорсон түрүү булчирхай нь давсагнаас шээс урсан гарахад саад үзүүлснээр давсаганд шээс хуримтлагдан аажимдаа давсагны салст бүрхүүлийг үрэвсүүлдэг. 
Циститээр өвчилсөн үед хэнд хандах вэ ?

Хэрэв танд дээр дурьдсан зовиурууд илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж шинжилгээ хийлгэн оношоо баталсны үндсэн дээр эмчилгээ хийнэ.

Урьдчилан сэргийлэлт 

Шээсээ удаан барихгүй байх, шээс хүрэх бүртээ давсагаа суллах.
Өдөрт хангалттай хэмжээний шингэн ууж занших
Ариун цэврийн дэглэм сахих, 00 цаас хэрэглэхдээ урдаас хойш чиглэлтэй хэрэглэх.
Аль болох шүршүүрт орохыг хичээх
Угаалга хийх
Даавуун материалтай дотуур хувцас өмсөх
Бариу дотуур хувцас болон өмд өмсөхгүй байх
Эмэгтэйчүүдийн ариун цэврийн янз бүрийн үнэртүүлэгч, саван, тальк хэрэглэхээс зайлсхийх
Хөөстэй ванн-д орохгүй байх
Дулаан хувцаслах , даарахгүй байх
Хүйтэн гадаргуутай зүйл дээр суухгүй байх
Үтрээний янз бүрийн халдвартай бол эмчлүүлэх

Эх сурвалж: http://tavin-us.mn/%D1%86%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D1%82/
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Эмэгтэй хүн жирэмсэн болсон цагаасаа таргалаж, хүссэн хувцасаа өмсөж чадахгүй сэтгэлээр ун  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл