Зун цагт идэхэд хамгийн тохиромжтой салатны жорууд
2016 оны 6 сарын 10


1. Ногоон гоньдтой өргөст хэмхийн салат
Орц:
Өргөст хэмх - 500гр
Бөөрөнхий улаан сонгино – тал
2 амны халбага том ширхэгтэй давс /kosher salt/
2 амны халбага элсэн чихэр
2 амны халбага улаан дарсны цуу
2 амны халбага цагаан цуу
Аяганы тал хэмжээтэй ус
Бага зэрэг ногоон гоньд
Хийх арга:
Өргөст хэмхээ дугуй хэлбэртэй, сонгиноо хагас саран хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Том саванд өргөст хэмх, сонгино хоёроо хольж дээр нь элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж 1 цаг байлгаад цуу, ус, ногоон гоньдоо нэмээд хутгаж өгөхөд салат маань бэлэн болно.


2.Тахианы махтай зуны салат

4 хүний орц

Тахианы цээж мах                 _ 120 гр

Наранцэцгийн самар             _ 40 гр

Наранцэцгийн тос                 _ 4_5 том халбага

Өргөст хэмх                          _ 1 ширхэг

Бууцай                                  _ 200 гр

Салат навч                          _ 200 гр

Ногоон сонгино                   _ 2 ширхэг

Яншуй                                 _ ½ боодол

Карри,пэрэц,улаан чинжүүний нунтаг,.давс

Салат соус

Наранцэцгийн тос                _ 3 том халбага

Зөгийн бал                          _ 1 том халбага

Лимоны шүүс                      _ 1 жижиг халбага

Давс

Хийх арга

Тахианы цээжээ угаагаад хатаана,тосоо амтлагчуудтай хутгана,махаа амтлагчаар түрхэж өгнө,10_12 минутзөөлөн галаар  шарна,Салат навчнуудааугааж,хэрчинэ,мөн яншуй,сонгиноо татна,самараа 1_2 минут хуурна,өргөст хэмхээ хальслана,Тавганд бүгдийн дээр дээрээс н тавина,эхлээд салатнуудаа,өргөст хэмхээ хальслаад нарийн хэрчээд,тахианы махаа мөн хэрчээд,самараа,сонгиноо,яншуйгаа цацна,соусаа бэлдэхийн тулд зөгийн балаа бага зэрэг усанд хутгаад,лимоны шүүс,давсаар амтална,Салат дээрээ асгаж өгнө.

3. Усан үзэм, өргөст хэмхийн салат
Орц:
Усан үзэм – 2 аяга
Өргөст хэмх – 2 ширхэг (жижиг хэмжээтэй)
Жижиг улаан лооль – 2 аяга
Цуу - 1 амны халбага
Чидун жимсний тос – 1-2амны халбага
Нимбэгний шүүс – 2 амны халбага
Цагаан гаа – 1/8 амны халбага
Гүзээлзгэнэтэй тараг – ½ аяга
Давс хүссэн хэмжээгээр

Хийх арга:
Өргөст хэмхийг дугуй хэлбэртэй хэрчиж, улаан лоолийг 2 хуваана. Харин усан үзмийг зүсэхгүйгээр хэрэглэнэ. Том саванд улаан лооль, өргөст хэмх, усан үзмээ хийгээд жижиг саванд оливын тос, цуу, нимбэгний шүүс, давс, цагаан гаа, гүзээлзгэнэтэй тарагаа хийж холино. Ингээд хольсон соусаа том савандаа хийгээд сайтар хутгаад салат маань бэлэн болно.Хялбархан байгаа биз?


Орц

/4 хүний порц/

  • 4 том улаан лооль
  • 1 улаан сонгино
  • 1 нимбэгний хальс
  • 200гр савалсан фета бяслаг
  • 2 х/х оливийн тос
  • 1/2 нимбэгний жүүс
  • Хагас атга яншуй
  • Хагас атга минт

Хийх арга

  1. Том хавтгай тавган дээр бүх орцоо тавиад боливийн тос, нимбэгний жүүсээ дээрээс нь асгаад бэлэн болно.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Миний хувьд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байсан ч төдийлөн бич  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл