Нярай хүүхдийн массаж
2016 оны 6 сарын 8

Ээжүүдийнхээ бяцхан үрсэд зориулан "Нярай хүүхдийн массаж" хийх зөвлөгөөг хүргэе. Нүүрэндээ массаж хийдэг байдлаараа хүүхдийнхээ гар, хөлийг арчиж байгаа мэт зөөлхөн илж өгөөрэй...


Хүрэлцэхүй нь хүүхдийн аюулгүй орчинд байгаагаа мэдрэх чухал арга. Бидний хамгийн том эрхтэн бол арьс бөгөөд хүүхдийн арьс илүү мэдрэмтгий байдаг. Хүрэлцэхүй нь хүүхдийн хувьд шинэ мэдрэмж. Учир нь хүүхэд эхийн умайд байх есөн сарын хугацаандаа хүрэлцэхүйг мэдрэх боломж бараг үгүй. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ мэдрэхүйг хөгжүүлэх шаардлагатай бөгөөд ингэснээр хараа, сонсгол нь сайжирна. Массаж хийж өгөх нь мэдрэхүйг хөгжүүлэх сайн арга юм. Эрдэмтэд хүүхдийн биеийг зөөлөн илж өгснөөр өсөлт хөгжилд нь сайнаар нөлөөлдгийг тогтоосон байна.

Массаж нь стрессийн дааврыг бууруулах, биеийн дархлааг сайжруулах, амьсгал, цусны эргэлт, бодисын солилцоо болон хоол боловсруулалтыг хэвийн болгох нөлөөтэйг судалгаа баталж байна. Зарим тохиолдолд массаж нь хүүхдийг унтуулахад тусалдаг. Мөн гэдэс нь базалснаас уйлж байгаа хүүхдийн гэдсийг зөөлхөн массажилж өгөхөд тайвширдаг. Массаж нь хүүхдэд хайрлуулж байгаа мэдрэмж төрүүлдэг байна. Эцэг, эхчүүдэд хүүхэдтэйгээ харьцахын аз жаргалыг мэдрүүлэх, хэрхэн хариу үзүүлж байгааг ажиглах сайхан боломжийг массаж олгодог. Залуу эхчүүдэд зориулсан сургалтанд хамрагдах нь массаж хийх аргад суралцаад зогсохгүй бусад ээж нартай танилцах сайхан боломж танд олгоно.Массаж анх хийхэд хувцас, өлгийгүй хүүхдэд хамгаалалтгүй болсон мэт таагүй мэдрэмж төрдгөөс хүүхэд дургүйцэж мэднэ. Харин яваандаа танил зүйл болоход хүүхэд массажийг тэсэн ядан хүлээнэ.

Хүн болгоны сэтгэлд нийцсэн байхаар массаж хийх хэдэн зөвлөмж.

Тохиромжтой цагийг сонго:
Хэн ч саад болохооргүй тайван үед массажийг хий. Хэрвээ хүүхэд чинь өлсгөлөн эсвэл дөнгөж саяхан хооллосон бол массаж түүнд огт сайхан санагдахгүй. Олон эцэг, эхчүүд хүүхэд усанд орсныхоо дараа тайвширсан, массаж хийлгэхэд бэлэн байдаг гэж үздэг. Хэрэв та массажийг богино хугацаагаар, олон удаа хийхийг илүүд үзэж байгаа бол живхийг нь солих бүрдээ массажилж болно.

Тохиромжтой газрыг сонго:
Хүүхдийн эмч нар массажийг дулаан газар хийхийг зөвлөдөг. Та хүүхдээ өлгийддөг вандан, нүүр гарын алчуур, бүтээлэг эсвэл орон дээрээ тавиад массажилж болно.

Хүүхэдтэйгээ харьцаж бай:
Массаж хийх явцдаа “одоо гарт нь массаж хийнэ” гэх мэтээр юу хийх гэж байгаагаа хүүхэддээ ярьж өгөөрэй. Хүүхэд рүүгээ харж инээмсэглэн, тайван сайхан ярих нь хүүхдийг тайвшруулж, аюулгүй орчинд байгааг нь мэдрүүлнэ.

• Гэдсийг нь эргэлдэх хөдөлгөөнөөр дээрээс доош нь чиглэлээр илж өгөөрэй.
• Гар, хөлд нь массаж хийх болгондоо жижигхэн хуруунуудыг нь зөөлөн нугалаад илээрэй.
• Хоёр гараараа хүүхдийнхээ толгойг хэдэн секунд зөөлөн бариад дараа нь хацрыг нь илж өгөөрэй.
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл