Бүх ордын зурхай: 2016 оны VI сар
2016 оны 5 сарын 31
ХОНИНЫ ОРД

Энэ сард эргэн тойрны хүмүүс таныг ойлгохгүй байж магадгүй, тэр бүү хэл эсрэг байр сууриас хандах нь ихсэх төлөвтэй. Хамгийн гол нь Хонь одоо өөртөө итгэлтэй байвал бүх зүйл бүтэмжтэй, сайн сайхан байх болно. Алхам, үйлдэл бүр тань утга учиртай байх ёстой. Энэ нь өдөр тутмын ахуйн асуудлаас өгсүүлээд амьдралын зорилго, үнэт зүйлст ч хамаатайг анхаар. Та шууд хариулт авч чадахгүй байсан ч сүйдтэй юм биш, аажмаар бүхнийг ойлгож ухаарах болно. 6-р сард Хонь өөрөөсөө олон дутагдал олж илрүүлэх бололтой. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Та хайртынхаа тухай санаанд оромгүй, гайхширмаар зүйл олж мэдэх байх. Мэдээж, энд хөндлөнгийн “сайн санаатан” тусална. Шинэ мэдээ танд таалагдахгүй байх шинжтэй. Ганц бие Хонь шинэ харилцаа үүсгэх бол сарын сүүлийн хагаст амжуулахыг хичээ. Амрагийн харилцаатай болоод удсан зарим Хонь албан ёсоор үүнийгээ батлуулахыг хүснэ. Учир нь 6-р сар гэрлэх, хайраа илчлэхэд хамгийн тохиромжтой үе гэж тооцогддог. Үр хүүхдүүд бэртэл гэмтэл авч болзошгүй, эсвэл таагүй явдалд орооцолдож магадгүй байгаа талаар одод сэрэмжлүүлж байна. Иймээс нөхцөл байдлыг гартаа авах хэрэгтэй. Гэхдээ тэдэнд шууд дарамт үзүүлбэл эсрэгээр харилцаа муудахыг анхаар.   

Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр эсрэг тэсрэг байдал үүснэ. Шууд учрыг олох гэж бүгдийг бужигнуулах хэрэггүй. Эсрэгээр цаг хугацаа хожвол зохино гэж одод зөвлөж байна. Энэ бүхний эцэст та цорын ганц зөв шийдвэр гаргаж чадна. 6-р сард азтай хэлэлцээ хийж, ирээдүйтэй хэлэлцээр байгуулах шинжтэй. Ажилчин, албан хаагч Хонь урьдынхаас илүү эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй болно. Бизнесмэнүүдийн шинэ хамтын ажиллагаа амжилттай болж, удаан хугацаагаар үргэлжилнэ. Идэвх зүтгэлтэй байж, өөрийгөө хамгийн сайн талаас харуулбал албан тушаал дэвшинэ.  

Эрүүл мэнд:
Энэ сард та эрүүл мэнддээ санаа зоволтгүй. Хэдий тийм ч та сэтгэл санаагаараа худлаа өвдөж магадгүй. Мөн зарим Хонь харшил тусч болзошгүй байгааг анхаар. 

Азтай өдөр: 1, 6, 8, 10, 12, 24, 27.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 7, 9, 14, 17, 18, 25. 

ҮХРИЙН ОРД

Үхэр 6-р сард нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авахыг хичээ. Биелшгүй зүйл мөрөөдөхийн оронд байгаа юмаа үнэлж сурах хэрэгтэй. Сөрөг зүйлээс ч сайн талыг олж харахыг оролд. Амрагийн бүтэлгүй харилцаанд нервээ барах нь утгагүй, амьдралаа цоо шинээр эхэл. Үхэр санаачилгатай, бие даан ажиллавал ажил төрөл урагшилна. Юмны учрыг олохын тулд гүнд нь орж, сайн танилцсаны дараа шийдвэрээ гаргаарай. Эргэн тойрны хүмүүсийг өөрийн эсрэг босгох хэрэггүй, дайсантай болохоос зайлсхий, тэр тусмаа нөлөө бүхий хүнтэй аятайхан харьцаж сурвал зохино.

Хайр сэтгэл, гэр бүл:
Ганц бие Үхэр шинэ хайртай учрахыг мөрөөдөн харилцаа тогтоохыг оролдоно. Гэвч ганцаардмал хэвээрээ байгаад байвал үүнд та өөрөө буруутай. Нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой. Заяаны хань өөрөө хүрч ирнэ гэж хүлээвэл таны мөрөөдөл мөрөөдөл чигээрээ үлдэх байх. Амрагийн харилцаа тогтоогоод удсан хүмүүс улам дотносно. Хамгийн гол нь та нарын хувийн амьдралд хэн ч хөндлөнгөөс оролцох ёсгүй. Төрөл садан, дотны хүний санаандгүй хэлсэн үг, зөвлөгөө бүхнийг сүйтгэж магадгүй. 

Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр бүрэн эрх чөлөө олгох тул Үхэр олон зүйлийг амжуулна. Гэвч үүнд аюул нуугдаж буйг анхаар. Та биеэ тоож, ихэмсэг авирлаж магадгүй. Хүлээсэн үүрэг, байгуулсан гэрээгээ умартаж болохгүй. Эдгээр алдааг өршөөж болох ч удахгүй та төлөөс төлж таарна. Албан тушаал ахих магадлалтай, гэвч энэ нь баярлуулахаас илүүтэй танд яршиг төвөг удах байх. Яагаад гэвэл, үүрэг хариуцлага нэмэгдэж, ажилдаа бүхнээ зориулах хэрэг гарна. Иймээс шинэ албанд очихын өмнө сайтар бод. 6-р сард цалин нэмэгдэх, шагнал хүртэх зэргээр ашиг орлого эрс ихэснэ. Том бараа худалдаж авах бол сарын сүүлийн хагаст амжуул. 

Эрүүл мэнд: 
Бодисын солилцоотой холбоотой өвчнөөс сэрэмжил. Энэ нь стресс, эсвэл эм тогтмол бус ууснаас үүдэлтэй байж мэднэ. Одоо та цэвэр агаарт удаан зугаалах хэрэгтэй, “ажлын хэнхэг” царайлахаа боль. 

Азтай өдөр: 6, 10, 15, 20, 24, 27.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 2, 7, 12, 19, 23, 25.

ИХРИЙН ОРД

Ихрийн ордынхон 6-р сард хамт олны хүндэтгэлийг хүлээнэ. Хүмүүс таны санал бодлыг үнэлж, сонсох болно. Бүгд таны оюун ухаан, мэдлэгийн түвшин, туршлагыг шагшин магтах байх. Мэдээж эсэргүүцэгчид байгаа. Та чухал асуудлыг амархан шийдэж, итгэмээргүй сайн ажиллаж, нилээд гайхашруулах шинжтэй. Гэхдээ хэт их онгирч, хөөрөх хэрэггүй. Амжилтад хүрсэн нууцаа бүгдэд дэлгэх шаардлагагүй, атаархуу хүмүүсээс болгоомжлоорой. Хүчээ дэмий үрэлгүй хамгийн чухал ажлыг барьж ав. Таныг өөрийн зорилгодоо ашиглаж байгаа хүнээс зайгаа барьж бай. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Хайр сэтгэлийн харилцаанд бүү туйлшир. Өөрт таалагддаг нэгнийг найздаа "найр тавих" хэрэггүй. Та дараа нь их харамсах болно. Зарим нь гэрлэх гэж яараад дэмий, энэ таны эцсийн боломж биш гэдгийг ойлго. Хэрэв та 6-р сард хуримлахаар нэгэнт тохирсон бол бүү өөрчил. Замын дунд ороод зогсох шиг дэмий үйлдэл байхгүй. Гэр бүлтэй Ихэр 6 сард уйтгарлаж, хэрүүл маргаан дэгдээж болзошгүй. Санаа зоволтгүй, энэ бол түр зуурын үзэгдэл. 

Ажил, мөнгө санхүү: 
Таны ажил үйлс бүтэмжтэй, амжилт дүүрэн байна. Үүний тулд мэдээж идэвх зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг мартаж болохгүй. Нэр хүндээ өсгөх арга хэмжээ аваарай, хувь заяа таны талд байна. Ихэр энэ сард хамгийн эгзэгтэй байдлаас хүртэл ялагч болон гарч ирнэ. Үүнийг удирдлага, хамт олон үнэлж, улам хүндэтгэх байх. Зөвшилцөл, тохироонд хүрэхэд тохиромжтой үе биш. Биеэ барьж чадахгүй хэтэрхий сургамж айлдаж төвийг сахисан хүмүүсийн дургүйг хүргэхээс зайлсхий. Мөнгөний асуудлаа цэгцэл, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ихээхэн ашиг олж чадна. 

Эрүүл мэнд: 
Ихэр халуун зунаар ханиад тусахаас сэрэмжил. Өвчтэй хүнээс вирусын халдвар авахаас болгоомжлоорой. Мөхөөлдөс, мөстэй ундаа их уувал хоолойгоо өвтгөж магадгүй. 

Азтай өдөр: 4, 5, 10, 11, 24, 27
Анхаарал болгоомжтой байх өдөр: 3, 7, 12, 15, 21, 25. 

МЭЛХИЙН ОРД



Мэлхийн ордынхон 6-р сард бусдыг удирдан, залж чадах авьяасаа харуулж, улмаар бүхэл бүтэн хамт олны саналд амархан нөлөөлж чадна. Та бусад хүнээс юу хүссэнээ авахаас гадна өөрийн дайснуудтай тэмцэх шаардлага ч гарахгүй. Гэвч та хэт баярлан хөөрч болохгүй, тэгвэл сонор сэрэмжээ алдаж, алдаа гаргаж болзошгүй. Үнэндээ сөрөг хүчин, “дайсан”-аа бүрмөсөн устгах шаардлага танд байхгүй. Азын тэнгэр хувирамтгай, маргааш та өөрөө ч тэдний оронд очиж магадгүй гэдгийг үргэлж санаж байгаарай. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Амрагийн харилцаа төгс, сайхан. Та мэргэжилтнүүдэд хандан зөвлөгөө авах зэргээр харилцаагаа улам бэхжүүлж чадна. Таны хань гэнэт гарсан өөрчлөлтөд их гайхах байх, гэхдээ та түүнд нууцаа илчлэх шаардлага байхгүй. Зарим нь энэ таатай үеийг ашиглан гэр бүлийн амьдралаа зохиож магадгүй. Хань ижилтэй Мэлхий өөрийнх дээрээ хатуу зогсч, хамаатан садны хүмүүсийн яриаг сонсохгүй байх шинжтэй. Маргаантай асуудлаа хойш тавь, цаг хугацаа таны зөв гэдгийг бүгдэд харуулна.

Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Та эхлээд анзаарахгүй байж магадгүй. Ирээдүйтэй, том төсөлд оролцох санал танд тавина. Эсвэл та хувийн бизнесээ нээх буюу ашигтай ажилд шилжих бололтой. Мэлхий өөрийн далд ухамсартаа хүндрэл бэрхшээлд бэлэн байгаа учраас одоо цорын ганц зөв шийдвэр гаргаж чадна. Танд үнэнч зүтгэнэ гэж алхам бүртээ тангарагладаг хүнд биш харин дуу цөөтэй хүнд итгээрэй. Мөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг 6-р сард зөвхөн бие даан шийдэх ёстой. 

Эрүүл мэнд: 
Элэг өвчилж болзошгүй байгаа тул хоолны цэсээ эргэн харах хэрэгтэй. Элгээ ачаалалд оруулахгүй тийм хоол, ундааг сонгоорой. Түүнээс гадна одоо арьсны байдалдаа анхаар, шаардлагатай бол эмчлүүлэх ёстой. Хааяа нэг гоо сайханд орж, иллэг хийлгэхэд гэмгүй.
 
Азтай өдөр: 1, 8, 10, 13, 20, 28.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 2, 7, 12, 21, 23, 29. 

АРСЛАНГИЙН ОРД



Энэ сард Арслангийн санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ гэж одод амлаж байна. Та төлөвлөснөө бүрэн гүйцэд дуусгаж чадах бололтой. Цовоо сэргэлэн, авхаалжтай, хөгжилтэй Арслан өөрийн байр сууриа хэнд ч өгөхгүй. Гэхдээ алдаа гаргахаас сэрэмжил. Чухал үйл явдлыг өнгөрөөвөл бүх хүчин зүтгэл талаар болохыг анхаар, энэ нь аль ч салбарт хамаатай. Та мэдээжийн зүйлийг анзаарахгүй байж магадгүй тул итгэлт хүнээ дэргэдээ байлга. Тэгвэл 6-р сард үйлийн үртэй алдаа хийхгүй өнгөрөх боломжтой, олон асуудлаас зайлсхийж чадна. Эргэн тойрны хүмүүст өөрийн зөв гэж итгүүлбэл тэд таныг дагах болно. 
 
Хайр сэтгэл, гэр бүл:
6-р сард Арслан өөрийн амрагтай холбоотой бүх асуудлаа шийдэх байх, нэг бол эвлэрнэ эсвэл хоёр тийшээ болно. Ам зөрж, маргалдсаны дараа түүнгүйгээр байж чадахгүйгээ та ухаарах бололтой. Төрөл садан, найз нөхдийн сөрөг хандлагыг үл тоо. Зарим Арслан урвалтаас болж, эсвэл хайргүй болсноо ойлгоод хагацна. Хуучин амрагтайгаа учирсан хүмүүсийн хайр сэтгэл шинээр дахин оргилох шинжтэй. 

Ажил, мөнгө санхүү:
6-р сард Арслан өөрийн зорилгоо эрс өөрчилж магадгүй. Хуучин ажил дээрээ тасаг, хэлтсийн дарга болохын оронд өөр газар шилжихийг илүүд үзэж мэднэ. Эсвэл хувийн бизнес нээх бололтой. Үйл явдал жамаараа өрнөг, бүү яаруул. Удалгүй нөхцөл байдал танигдахаа больтол өөрчлөгдвөл та дахиад бодлоо өөрчилж магадгүй. Аз тохионо гэж бүү найд. Атаархагчид, муу санаатнуудаас болгоомжил, тэд тантай өрсөлдөхөөр зэхэж байна. Тэдний нэг нь таны дарга байж мэднэ, иймээс сонор сэрэмжтэй бай. Мөнгө санхүүгийн байдал хэвийн. Үндсэн орлогоос гадна нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Дээр нь мөнгөн болон бусад шагнал хүртэх магадлалтай.

Эрүүл мэнд:
Илүүдэл жинтэй Арслан таагүй асуудлууд үүсэхээс сэргийлэн энэ сард турах арга хэмжээ авах хэрэгтэй. Дагнасан хүнсний дэглэм сахь, эсвэл ургамлын гаралтай хүнс, бүтээгдэхүүн ахиу хэрэглээрэй.

Азтай өдөр: 1, 5, 8, 10, 13, 27.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 6, 12, 20, 23, 26

ОХИНЫ ОРД



Амгалан тайван сар, Охины бүх юм бүтэмжтэй, таатай байна. Гэвч сөргөлдөөн дэгдэж болзошгүй, таны эсрэг тэмцэх хүмүүс гарч ирэх магадлалтай. Өдөөн хатгалгад бүү авт, зөрчилдөхгүйг хичээ. Бууж өгч болохгүй. Өөрийн зөв гэдгээ баталж чадахгүй, сүүлдээ та нарын маргаан дайн болж мэднэ. Та энэ бүхэн өөрт хамаагүй мэт царайлж, хов живийг үл хайхар. Хэрэв танд шаардлага тавин хүчтэй дарамт үзүүлбэл хариу барих хэрэгтэй. Эхлээд та яагаад эргэн тойрны хүмүүстэй зөрчилдсөн шалтгааныг өөрөө олох ёстой.

Хайр сэтгэл, гэр бүл: 
6-р сард Охин нилээд хөнгөмсөг байх төлөвтэй. Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтоох болно. Маргаашийг үл бодон, цааш яах бол гэж санаа зовохгүй. Гэхдээ л амрагийн харилцаа удаан үргэлжлэх байх. Таны бодож байснаас илүү олон гайхамшиг амьдралд тохиолддогийг анзаар. Хайртай хүнтэйгээ маргалдсан ч харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Бэлгийн харилцаа улам сонирхолтой болно. Гэр бүлтэй Охинд бага зэргийн асуудал үүсч магадгүй. Амьдралын зарим асуудлаар үзэл бодол зөрчилдөнө.  Хэрэв та хоёр үнэхээр бие биедээ хайртай бол амархан эвлэрнэ.

Ажил, мөнгө санхүү: 
Ажил дээр жаахан урам хугарах шинжтэй. Зорилгодоо хүрэх гэж их зүтгэсэн ч бүтэлтэй юм болсонгүйг ухаарна. Та энэ төсөлд оролцохыг хүсээгүй бөгөөд зүгээр ятгалганд автсан байх. Ямар ч гэсэн оройтоогүй дээрээ ухаарсан нь болж. Ажлын байран дээр хүндрэл гарч болзошгүй, харин та үүнд бэлэн байхыг бодоорой. Удирдах ажил хийдэг Охины байр суурь ганхаж эхэлж магадгүй. Хов жив, гүтгэлэгийн золиос болохоос сэрэмжил.

Эрүүл мэнд: 
Энэ сард цэвэр агаарт их зугаалаарай. Амьдралын идэвхтэй хэлбэрийг эрхэмлэ, тэгвэл эрүүл байна. 6-р сарын сүүлээр санамсаргүй бэртэл гэмтэл авахаас сэрэмжил. Эм ууснаас болж харшил үүсэх буюу өөр сөрөг үр дагавар илэрч магадгүй.

Азтай өдөр: 1, 3, 8, 10, 24, 28.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 2, 7, 14, 21, 25, 26.

ЖИНЛҮҮРИЙН ОРД



6-р сар Жинлүүрт олон өөрчлөлт авч ирнэ. Та бэлэн байдалд угтан эрс шийдмэг, ямар ч эргэлзээгүйгээр хөдөлж бусдыг гайхашруулж чадах байх. Үүний шалтгаан нь хямрал. Аз болоход хямрал таны амьдралыг бүхэлд нь хамрахгүй, яльгүй шүргээд өнгөрнө. Ажил үйлс амжилттай яваа ч тантай цуг эхэлсэн хүмүүс тээр урд яваа нь олон юм бодогдуулна. Өнөөгийн байр суурийн талаар нухацтай эргэцүүлж, төлөвлөгөө гаргах бололтой. Хувийн амьдрал хэвийн боловч та өөрөөсөө өө сэв хайж магадгүй.

Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаа зөрчилтэй. Сэтгэл хангалуун зүйл олон байх ч бухимдах, уцаарлах юм гарна. Харилцаагаа сүйтгэх амархан, харин шинийг тогтооход хэцүү. Иймээс өөрт байгаа бүхнээ эрхэмлэ гэж одод зөвлөж байна. Түүнээс гадна одоогийн байдлаас дордуулж мэднэ. Ганц бие Жинлүүр дөнгөж танилцсан бол өөрийнхөөрөө бай. Шинэ амрагийнхаа хүсэл бүрийг биелүүлэх гэж гүйгээд байвал удахгүй танаас уйдах болно. Хань ижилтэй Жинлүүр шалтгаангүйгээр зөрүүдлэхээ боль, шийдвэрийг зөвхөн өөрөө гаргах хэрэггүй. Одоо хоёулаа цуг хийх ажил сэдэж болно, ядаж гэртээ засвар хий.

Ажил, мөнгө санхүү:
Жинлүүр 6-р сард өөрт байдаггүй авир гаргаж, уян хатан байж буулт хийнэ. Үүний ачаар амжилтад амархан хүрч, ашигтай ажиллана. Шинэ захиалагчидтай хэлэлцэж тохирон байнгын үйлчлүүлэгч болгож чадна. Ногдсон үүргээ амжилттай гүйцэтгэн, нэмэлт орлогын эх үүсвэртой болох төлөвтэй. Одоо дээд удирдлагатайгаа цалингаа нэмүүлэх талаар ярилцахад таатай. Улмаар харилцан ашигтай тохиролцоонд хүрнэ. Та хэдэн ажлыг зэрэг хийж карьераа ахиулах боломжтой. Танд гэнэтийн санал ирнэ. Оргилд гарахад энэ л дутаад байсан бололтой. Сарын дундуур том бараа бүү худалдаж ав.

Эрүүл мэнд:
Ажлын байрны ачаалал таны эрүүл мэндийн байдалд нөлөөлөх бололтой. Хэрэв ажлын ачаалал их бол бие өвдөж, тавгүйрхэх шинжтэй. Түр ч болов амар, эсвэл сувилалд яваарай. 

Азтай өдөр: 4, 5, 10, 11, 24, 27.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 3, 7, 12, 15, 21, 25.

ХИЛЭНЦИЙН ОРД

Хилэнц энэ сард өөрт хэрэгтэй гэж үзсэн алхмаа хийх ёстой, эргэн тойрны хүмүүс юу гэх бол гэж санаа зовох хэрэггүй. Тэртэй тэргүй таны хийсэн зүйл тэдэнд таалагдахгүй. 6-р сард та ердийн болгоомжтой байдлаа умартаж, алхам үйлдлээ тооцоолохгүй байж магадгүй. Сэтгэл санаагаар тайван байх нь таагүй явдлаас зайлсхийхэд тустай. Эргэн тойрны хүмүүст нээлттэй бай. Тэдэнд нууцаа бүү дэлгэ, зүгээр л сэтгэл хөдлөлөө чөлөөтэй хуваалцаарай. Энэ бүхэн танд таагүй ханддаг хүмүүсийг гайхашруулна. Бусадтай ярьж байхдаа тэдний хариу үйлдлийг анхаар. Найз нөхдөө ажлын түншүүдтэй танилцуулах үед хэрүүл маргаан, зодоон цохион дэгдэж магадгүй.

Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй. Таныг буруугаар ойлгох шинжтэй. Хайртай хүнээ сарнайгаар “булж” эвлэрэхийг хүссэн ч өөрийг нь мөнгөөр худалдаж авах гэлээ гэж тэр дургүйцэх байх. Хилэнцийг амраг тань хувийн зорилгод ашиглахыг оролдож магадгүй. Та цаг тухайд нь үүнийг олж харахгүй биз. Тэр бүү хэл алдааг зааж өгсөн ч хайрандаа шатан ойлгохыг хүсэхгүй.

Ажил, мөнгө санхүү: 
Азын тэнгэр таны талд байна, гэвч энэ нь таны даргад таалагдахгүй. Мэргэжлийн салбарт та хэр хурдан хөдлөхөөс олон зүйл хамаарна. Тендерт амжин орж, ялахын тулд яарах хэрэгтэй. Том төсөлд хэрэгтэй хүмүүсийг олох, чухал хуралд амжих ёстой. Хилэнц 6-р сард хүмүүсийг удирдах, хэрэгтэй холбоо тогтоох чадвараа ашиглаарай. Бизнесийн амжилтад заримдаа тойруу, нууц замаар хүрч болдог. Та нэгэн зэрэг хоёр газарт ажиллах эсвэл хэдэн захиалагчтай зэрэг ажиллах байх. Өрсөлдөгчдөд өөрийн сул талыг бүү харуул, тэдний өмнө хүчтэй бай. Олон улсын түвшинд гарч өөрт ашигтай гэрээнд гарын үсэг зурна. Мөнгөө үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад зарцуулах оруулах буюу өөр том юм худалдаж авна. 

Эрүүл мэнд: 
Булчингийн уян хатан байдлаа сайжруулах сунгалтын дасгал хийхэд тохиромжтой үе. Ялангуяа таны булчин өвддөг, татдаг бол энэ зөвлөгөөг дагаарай. Зүрхээ үзүүл, чанартай шинжилгээ хийлгэхийг хичээ.

Азтай өдөр: 1, 8, 12, 18, 24, 27.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 3, 7, 16, 17, 23, 25. 

НУМЫН ОРД

6-р сард ажил хэрэг хэтэрхий амархан бүтээд байвал болгоомжил. Нум энэ сард нууц явуулга, хуйвалдааныг анзаарахгүй өнгөрч магадгүй. Үүний хариуг их өндөр үнээр төлөх хэрэг гарч мэднэ. Эсвэл хэн нэгнээс хамааралтай болж магадгүй тул элдэв адал явдалд татагдан орохоос сэрэмжил. Таны гол дүрэм бол үл итгэх. Бүхнийг дахин дахин шалгаж, сайн бодож боловсруулах хэрэгтэй. Өөрийн туршлагад тулгуурлан шалгарсан сайн аргуудыг ашигла, дараа нь тохиролцоно гэж бүү найд. 2 ажлыг зэрэг барьж авах хэрэггүй, одоо нэгийг хийхэд ч хүнд байна. Энэ сард туршилт, шалгалт сорилт их байна, үүнийг та нэр төрийн шалгалт гэж хүлээн аваарай.

Хайр сэтгэл, гэр бүл:
Нум өөрийн амрагийн адал явдал бүтэлгүйтэхээс болгоомжил. Харилцаанаас болж сэтгэлээр унах буюу урам хугарч магадгүй. 6-р сар шинэ хүнтэй танилцахад таагүй, та өөрт тохирох хүнээ олж чадахгүй байх. Эсвэл хэт даруу, шийдмэг бус авирлах бололтой. Гэр бүлтэй Нумын хувийн амьдралд ан цав гарахаас сэрэмжил. Та хань ижлийнхээ дутагдлыг харж, давуу талыг үл тоомсорлох шинжтэй. Нум хамтын амьдралаа эргэн харж, шийдмэг арга хэмжээ авах талаар бодох цаг ирлээ.

Ажил, мөнгө санхүү:
Ажил дээр нервтэх шинжтэй. Та өөрийн баг, хамт олонтойгоо ажиллаж байгаа ч тэд таныг голж байгааг мэдэрнэ. Зарим нь танаас салахыг хүсэх бололтой. Хэн ч туслахгүй байх. Нум бүх хүчээрээ хичээсэн ч гараа хүлүүлсэн мэт мэдрэмж төрнө. Сэжигтэй, эргэлзээтэй арга хэмжээнд бүү оролц. Эс тэгвэл та хууран мэхлэлд хамсаатан болж, дараа бүгд илрэх магадлалтай. Нэр хүнд их эмзэг байна. Ажил мэргэжлийн хүндрэл таны материаллаг байдалд нөлөөлөхгүй. Ашиг орлого хэвийн, гэхдээ нэмэгдэхгүй.

Эрүүл мэнд:
Та илүүдэл жингээ хасах дасгал гимнастик сонирхож эхэлнэ. Нилээд амжилт олох боловч хэтрүүлж болохгүй. Нуруу, хавирга гэмтэхээс сэргийл, мөн дааврын өөрчлөлт болж магадгүй. 

Азтай өдөр: 1, 8, 13, 22, 24, 28.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 5, 7, 12, 16, 23, 26. 

МАТРЫН ОРД



Энэ сард Матар азтай агшингаа алдахгүйн тулд маш их хичээх хэрэгтэй. Үүнийхээ төлөө ямар нэг баг, хөдөлгөөнд багтах шаардлага гарах байх. Гайхамшигт найдан суухын оронд ингэж өөрөө хөдөлбөл хавьгүй илүү үр дүнд хүрч чадна. Өөрт байдаггүй зан авирыг хөгжүүл, аар саар зүйлийг ч анхаарлын гадна бүү орхи. Уян хатан бай, хэт зарчимч байснаас энэ нь дээр байж магадгүй. 6-р сард ойрхон газарт аялал жуулчлал хийж, сайхан амрахаар төлөвлөвөл бүтэмжтэй. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Матар 6-р сард сэтгэл догдлолоо захирахыг хичээгээрэй. Яагаад гэвэл ганц бие Матар гэнэт, ухаангүй дурлаж магадгүй. Та мэдлэгийн цар хүрээгээрээ сэтгэлтэй хүнээ бишрүүлж чадна. Амраг тань хамтдаа амралтад явахыг санал болгох боловч хаана, хэзээ амрахаа дангаараа шийдэх бололтой. Хайртай хүнтэйгээ учраа ололцох үед та эргэн тойрны хүмүүсийн үгийг сонсохгүй байх. Таны зөн совин хурц байх тул хууран мэхлэлтийг шууд мэдэрнэ. Харин амрагийн харилцаа дөнгөж эхэлж байгаа хосууд хэт өндөр шаардлага бие биедээ тавих хэрэггүй, үүнээс болж хоёр тийшээ болох магадлалтай. 

Ажил, мөнгө санхүү:
Олон нийтэд нэрд гарах, алдаршихыыг хүсч байгаа бол одоо яг цаг нь болжээ. Матар энэ удаа хүмүүсийг өөртөө татах гэж оролдох хэрэггүй, тэд өөрсдөө л ирж "наалдах” байх. Хэрэв энэ зорилгоор хөрөнгө мөнгө цацвал эргэж олох магадлал бага гэдгийг анхаар. Ажил дээр эрсдэлтэй арга барил хэрэглэж болно, гэхдээ хууль тогтоомж бүү зөрч. Албан тушаалын дэг жаягийг ёсчлон дагах ёстой. Ингэснээр та олон асуудлаас сэргийлж чадна. 6-р сард гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой, гэхдээ ашиг орлого хожуу орж эхлэх байх. Ер нь богино хугацааны гэрээ хэлцэл хийхийг хичээ, учир нь нөхцөл байдал, бусад хүчин зүйлээс арай бага хамааралтай байна. Сарын дундуур болгоомж алдаж ашиггүй хэлэлцээр хийж болзошгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Энэ үеэр мөн дээш дэвших талаар даргатайгаа ярьж болохгүй, татгалзсан хариу авах бололтой. 

Эрүүл мэнд: 
6-р сард Матар бие организмаа цэвэрлэж, түр зуур хоолоо сойход гэмгүй. Бие тавгүйрхэх шинж тэмдэг илэрч магадгүй, гэхдээ эмчид очих шаардлага гарахгүй байх. Харин янз бүрийн харшлаас болгоомжил. 

Азтай өдөр: 1, 8, 10, 13, 23, 29.
Анхаарал болгоомжтой байх өдөр: 4, 9, 14, 18, 21, 25.

ХУМХЫН ОРД

Хумхын амьдрал 6-р сард үйл явдлаар арвин байна. Энэ нь таны өмнө үйлдсэн алхам, үйлдлийн үр дагавар. Тиймээс та одоо бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Түүнчлэн Хумх өмнө алдсанаа энэ сард нөхөж чадах тул нэмж алдаа хийхээс сэргийлээрэй. Хэрэв ямар нэг зөрчилд татагдан орсон бол төвийг сахин хөндлөнгөөс ажигла. Эс тэгвэл та эхлээд нэг талыг дараа нь нөгөө талыг дэмжин туйлшрах шинжтэй. Тавьсан зорилгодоо хүрэх гэж удаан тэмүүлсний ашиг тус энэ сард гарна. Том төсөл танд хариуцуулбал ажилдаа шууд ор, ингэснээр хожим ирэх шүүмжлэлээс зайлсхийх боломжтой.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Хайр сэтгэлийн асуудалд хуучинсаг байх хэрэгтэй гэж одод зөвлөж байна. 6-р сард та амрагаа сонгож, ар гэрийнхэн болон найз нартайгаа танилцуулах баололтой. Гэр бүлтэй Хумх жаргалтай байна, та одоо гэрийнхэнтэйгээ их цагийг өнгөрөөж чадна. Хань ижилтэйгээ театрт очих буюу цирк үз, эсвэл хаа нэг тийшээ цугтаа явж амар. Ихэнх Хумх ууланд авирах, гол мөрнөөр зорчих зэргээр эрсдэлтэй амралтыг сонгох бололтой. Уг нь иймэрхүү эрсдэлээс зайлсхийвэл зохино. Энэ нь таагүй үйл явдлаас сэргийлэх боломж өгнө. Хамтдаа цагийг өнгөрөөснөөр танай гэр бүлийн харилцаа улам бэхжинэ. Удаан хугацааны турш эрж хайсан төрөл садантайгаа эхлээд утсаар холбоо тогтоож, дараа нь уулзах байх.

Ажил, мөнгө санхүү:
Ажлын байран дээр таныг дэмжих хүн ховор байна. Таны төслийг сонирхох хүн олон ч хоосон ярианаас цааш гарахгүй байх. Одоо бусдын туршлагыг хуулбарлах дэмий, алдаа гаргаж мэднэ. Таны хийж чадах юм гэвэл бие даан хөдлөх. Эхлээд таамгаар явах ч эцэст нь хүссэн үр дүндээ хүрэх болно. Эрх чөлөөнд дуртай Матар нөхцөл байдалд захирагдах бололтой. Та сонголтоо зөв хийж, бага золиос гарган чухал зорилгодоо хүрэхийг чармайна.

Эрүүл мэнд:
6-р сард эрүүл мэндтэй холбоотой асуудал дэгдэж болзошгүй, тэр тусмаа та өмнө өөрт ирсэн дохиог үл тоож байсан бол. Зарим эрхтэн үрэвсэх эсвэл мэдрэлийн өвчин тусах эрсдэлтэй. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ардын зарим арга тустай. 

Азтай өдөр: 4, 10, 13, 19, 27, 30.
Анхаарал болгоомжтой өдөр: 6, 7, 16, 21, 23, 25. 

ЗАГАСНЫ ОРД



Загасны ордынхон энэ сард хөрөнгө мөнгөндөө тавих хяналтаа сайжруулаарай. Хамаагүй зарцуулбал та өөрөө төдийгүй ойрын хамаатнууд тань “бүсээ чангалах” хэрэг гарна. Иймээс 6-р сард бүхнийг сайтар эргэцүүлэн тунгаасны дараа хөдлөх хэрэгтэй. Гэвч та яагаад ч юм эрүүл саруул ухаанаар бодож тунгаахыг нэг их хүсэхгүй бололтой. Аз болоход та хувьтай хүн, иймээс сүүлийн үед баталсан хууль тогтоомжийн дагуу хөнгөлөлт, өршөөлд хамрагдаж магадгүй. Гэнэтийн энэ аз завшааныг яаран ашиглах хэрэгтэй.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Загасны ордынхон энэ сард амрагийн асуудалд их буурь суурьтай хандах бололтой. Өөрт чухал ач холбогдолтой асуудалд онцгой анхаар. Та амин чухал шийдвэр гаргаж, гэрлэх санал тавих буюу өөрөө хүлээн авч магадгүй. Гэхдээ ирээдүйн ханиа танд таалагдахгүй элдэв дадал зуршилтай нь хүлээн авахаас өөр аргагүй гэдгийг ухаарна. Өмнө нь та энэ талаар бодож эргэцүүлж байгаагүй. Угсаатан ястан, шашин шүтлэгтэй холбоотой тухайн гэр бүлийн уламжлалтай танилцах байх. Гэр бүлтэй Загас буулт хийж сурна. 6-р сарын сүүлээр өөрийн байр суурин дээр бат зогсох хэрэггүй гэж одод зөвлөж байна. Та олон хувилбараас эерэг талыг олж харж чадна.

Ажил, мөнгө санхүү: 
Та зорилгодоо хүрэхийн тулд бусдын сул талыг ашиглахаас сийхгүй. Загас өөрөө нөхцөл байдлыг хянах боломж бүрдэнэ. Таны үзэл бодол гэнэт зарим талаар өөрчлөгдөх магадлалтай. Албан тушаал ахих хүслээ мартаж ч магадгүй. Зарим нь ажлаа өөрчлөх, өөр мэргэжил эзэмшихийг хүснэ. Бүр хувийн бизнес нээж мэднэ. Дарга танд  нааштай хандаж, зөвлөгөө харамгүй хайрлана. Түүнчлэн шинэ ажил санал болгох магадлалтай. Цаашид хэтийн сайхан төлөв нээгдэнэ гэдэгт итгэ. Та даргын зааварчилгааг нэгт нэгэнгүй дагах ёстойг анхааралдаа аваарай. 

Эрүүл мэнд:
Дотоод шүүрлийн системийн өвчин тусч магадгүй. Бэлхүүсээ арчил торд, мөн давсгаа ч гэсэн. Сарын сүүлээр сонор сэрэмжээ дээшлүүлээрэй. 

Азтай өдөр: 1, 5, 8, 15, 20, 24, 27.
Анхаарал болгоомжтой байх өдөр:6, 9, 12, 16, 23, 25.

Орчуулсан М.Цогзолмаа, www.mnews.mn     

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Монголын уран нугаралтын хөгжилд томоохон өнгө нэмж, дэвшил авчирахаар нэгэн сургал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл