Эцэг, эхийн ачийг хариулах судраас
2016 оны 5 сарын 31
Энэрэлт эхийн ачлал, арвин их гүн буянт өршөөл хайрыг өгүүлэх нь:

Нэгдүгээрт: Эх хүний хүүдээ дахин дахин эргэн харгалзан, хайрлан энхрийлэн өсгөдөг энэрэнгүй их хайраа.
Хоёрдугаарт: Эх хүн туйлийн хүнд зовлон зүдгүүрийг эдэлж төрүүлсэн боловч үр хүүхдээ ямагт хамгаалан энэрч байдаг энэрэнгүй их хайраа.
Гуравдугаарт: Эх хүн тарчлан зовж байж хүүхдээ төрүүлсний хойно түүнийг өсгөн бойжуулахын хүнд зовлонгоос огтхон ч ухарч няцалгүйгээр хайрлаж байдаг энэрэнгүй их хайраа.
Дөрөвдүгээрт: Хүүхэддээ хамгийн сайн сайхан үнэр, амттай хоол өгч тэжээн торниулсан энэрэнгүй их хайр халамжаа.
Тавдугаарт: Эх хүн төрүүлсэн хүүхдээ амар тайван нойрсуулж амраахын төлөө дуугаа хураан, чанга гишгэлгүй, хүйтэнд хөрч, нойтонд норохыг үл хайхран зүтгэсний энэрэнгүй их хайр халамжаа.
Зугаадугаарт: Эх нь хүүхэддээ цагаан сүүгээ тасралтгүй хөхүүлэхийн хэрээр өөрөө турж эцдэг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.
Долдугаарт: Эх хүн хүүхдээ ямагт ариун цэвэр, сайхан байлгахын тулд бохирыг нь цэвэрлэж, хирийг нь угаан, халуунд халж, хүйтэнд даарч зүдэрдэг нь гүн их хайр халамжаа.
Наймдугаарт: Алс хол яваа хүүхдээ эх нь мөрөөдөн санаж дэргэд нь байхсан хэмээн хүсэж, хайрын хулимсаа асгаруулан уйлан дуулж байдаг энэрэнгүй их хайраа.
Есдүгээрт: Эх хүн төрүүлсэн үр хүүхдээ зовлонд учрахад хязгааргүй өрөвдөн хайрлаж, ямарт үрдээ зөвийг өгч шаналж тарчлан уйлан хайлж суудаг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.
Аравдугаарт: Энэрэлт эх төрүүлсэн үр хүүхдээ энхрийлэх хайрын сэтгэл нь үүрд тасралтгүй бадарч байдаг нь гүн их энэрэнгүй хайр халамжаа.



НЭГДҮГЭЭР МАГТААЛ: ҮР ХӨВРӨЛӨӨ ХАМГААЛАХ ӨРШӨӨЛ ХАЙР

Ертөнцөд хүний биеийг олж төрөх маш хэцүү. Сүнс нь олон дахин эргэлдэн тойрч, тэнэж төөрч байж арай гэж хүний биеийг олж аав ээждээ заяагдан эхийн хэвлийгээр дамжижхүн болж төрнө. Таван сар болоход эхийн гэдсэн дотор хүний таван цул, зургаан сав бүрэлдэнэ. Зургаан сар болоход зургаан гайхамшиг буй болж нүд, чих, хамар, ам, хэл, оюун ухааны үүд нээгдэнэ.

Эхийн гэдэс өдрөөс өдөрт томорч, бие нь уул мэт хүндрэнэ. Хэвлий дэх хүүхэд нь хөдлөн доргиход энэрэлт эхийн бие нь газар хөдөлж, салхины аюул гарч байгаа мэт сэтгэгдэл төрж зүдэрнэ. Бие нь өдрөөс өдөрт ядран доройтож байвч гэдсэн дэх хүүхдээ бодон өөрийн биеэ арчлахыг хойшлуулж гоё сайхан дээл хувцсаа тайлан далд хийж хадгална. Мөн биеэ гоё сайхан авч явахаа болж зөвхөн хэвлий дэх үрийг хамгаалан арчлах сэтгэлтэй байна.

ХОЁРДУГААР МАГТААЛ: ТӨРӨХИЙН ЗОВЛОНГ ХҮЛЭЭХ ГҮН ИХ ХАЙР

Арван сарын турш хэвлий дэх үр хөврөлийн өдрийг дуусгаж сарыг нь гүйцээж хүүхэд төрөхийн өмнө эх хүний бие хүнд өвчин туссан юм шиг дөрвөн мөч нь ямар ч тэнхээ чадалгүй болно. Өдөр болгон толгой нь эргэн нүд нь эрээлжилж ялангуяа сэтгэл санаа нь тогтуун бус болоод төрөхөд хэцүү санагдана. Гэвч хүүхдээ эрүүл мэнд төрүүлье хэмээн үргэлж санаа зовон найз нөхөддөө, миний хамгийн их айж байгаа зүйл бол өөрөө энх мэнд төрөхөөс гадна эрдэнэ мэт хүүхдийнхээ амь насыг чөтгөр шуламын хорлолоос хамгаалан бойжуулах л явдал юм хэмээн ярьдаг болой.



ГУРАВДУГААР МАГТААЛ: ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД АМРАХАА МАРТАХ ӨРШӨӨЛ ХАЙР

Эх хүн хүүхдээ төрүүлэхдээ асар их хүч тэнхээ алдан тамирдаж таван цул зургаан сав нь тасран салж байгаа мэт тарчлан зовно. Хэсэг зуур бүрэг бараг болон ухаан алдаж яг хонь нядалж байгаа юм шиг маш их цус булгийн ус мэт урсан гардаг байна. Ингээд хүүхэд төрүүлэхийн зовлонгоос эсэн мэнд гарсан эх хүн сая нэг сэхээ орж юуны өмнө хүүхэддээ хайр хүрч энх мэнд төрсөндөө сэтгэл нь баясна. Нялх хүүхдээ элгэндээ тэвэрч нүүрэнд нь инээмсэглэл тодорч саяхан төрөхдөө өвдөж байсан зовлонгоо мартана. Гэвч нэг хэсэг хугацаа өнгөрөөд эх хүний бие нь дахин өвдөж эхэлнэ.



ДӨРӨВДҮГЭЭР МАГТААЛ: ААВ, ЭЭЖ ЗОВЛОНГОО МАРТАЖ ЖАРГАЛАА УРЬДАГ ЭНЭРЭЛ ХАЙР

Аав, ээж хүн хүүхдээ далай мэт тхээр хайрлана. Өдөр шөнийг ч ялгалгүй, хөмсөг зангидан уурлалгүй энэрэх үүрдийн хайр халамж нь үнэхээр дүрслэхийн аргагүй зузаан юм. Зөвхөн хүүхэд нь цатгалан дулаан байвал өөрөөр өлсөж даарсан ч сэтгэл нь амарч хүүхдийн баяр жаргалыг өөрийн баяр цэнгэл хэмээн баясаж санаа нь тайвширдаг байна.

ТАВДУГААР МАГТААЛ: ХҮҮХДЭЭ ХУУРАЙЛЖ ӨӨРӨӨ НОРОХ ӨРШӨӨЛ ХАЙР

Эх хүн үл ялих бага зүйлд ч хүүхдээ хайрлаж байдаг. Хүүхэд нь орон дотроо шээж хөнжил дэвсгэрийг нь норгодог. Энэ үед эх нь өөрөө нойтон дээр нь хэвтэж хуурай дээр нь хүүхдээ хэвтүүлж хуурайлдаг. Тэгээд өөрөө нойтон дээр нь унтахдаа бэрхшээж гоморхох сэтгэл ер төрдөггүй.

Харин хүүхэд нь сайн байвал өөрөө даарч бээрсэн ч өчүүхэн төдий ч халширдаггүй. Эх хүний хоёр хөх бол хүүхдийн хувьд ивээлт тэжээлт булаг бөгөөд халуун бүлээн элч, хоол тэжээлийг өгч эрүүл чийрэг бойжуулдаг юм. Эх хүний хоёр гар бол хүүхдээ нар салхинаас хамгаалдаг. Аав, ээж хоёр нь хүүхдийнхээ идэж уух, унтаж амрах байдлыг байнга анхаарч шинжиж байдаг. Хүүхдийн өсөлт бойжилт, бие нь сайн түргэн торниж байвал эх хүний сэтгэл нь ханаж өөр ямар ч зүйлийг хүсэж шаарддаггүй.



ЗУРГААДУГААР МАГТААЛ: ЭХ ХҮН ХҮҮХДЭЭ ХӨХҮҮЛЖ ӨСГӨХ ГҮН ИХ ХАЙР ХАЛАМЖ

Газар дэлхий амьд бүхнийг бий болгон амьдруулдагийн адил эх хүн олон хүүхдээ хөхүүлж асардаг ачтан билээ. Эцэг, эхийн үр хүүхдээ ачлах сэтгэл санаа, хайр халамж цөм адилхан байдаг. Аав, ээж төрүүлсэн хүүхдээ ямар ч муухай байсан хэзээ ч муухай гэж боддоггүй. Хүүхдийнх нь гар хөл муу, тахир дутуу байсан ч сэтгэл санаа нь улам зовж, голох нь байтугай бүр ч илүү хайр халамж үзүүлдэг. Учир нь хүүхэд бол эцэг эхийн элэг, зүрх мэт байдаг. Иймд аав, ээж хайрын сэтгэлээ үргэлж догдлуулан хүүхдээ үнэхээрийн их хайрлан халамжилдаг тул тэдний үлэмж агуу ачлалыг нь дээдлэн хүндэтгэ.

ДОЛДУГААР МАГТААЛ: УГААЖ ЦЭВЭРЛЭХ ӨРШӨӨЛ ХАЙР ХАЛАМЖ

Эх хүн уул нь алтан мөчир, мөнгөн навч шиг биетэй бөгөөд лянхуа цэцэг мэт бадармал сайхан царайтай, оюун ухаан нь дэлгэр хөгжингүй, хөмсөн нь залуу хулс модны шинэ ногоон навч шиг, царай нь улаан ягаан мандарваа цэцгийн дэлбээ мэт өнгөтэй залуу насны цог жавхаа нь бадарсан байдаг. Гэвч цаг үргэлж хүүхдийнхээ төлөө сэтгэл санаа нь зовсноос болоод цэцэг мэт сайхан царайд нь орчлонгийн үрчлээ нугалаа сууж, дун цагаан хоёр гар нь хүүхдийнхээ бохир буртагийг угаасаар байгаад арьсны гэмтэл болон яр шархаар дүүрч хатуурсан байна. Эх хүний хөөрхий бөгөөд хүндэтгэлтэй сайхан сэтгэл үр хүүхдийнхээ төлөө эрдэнэ мэт залуу насаа өнгөрүүлж үүний хар гайгаар царай дүүрэн үрчлээ, харц дүүрэн ядаргаа болон хоцордог юм шүү.

НАЙМДУГААР МАГТААЛ: ХОЛ ЯВАХАД НЬ ХОЙНООС НЬ ЗОВОХ ГҮН ИХ ХАЙР

Хайрт хүн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд ямар ч хүний элэг зүрх эмтэрч, энэлэн шаналж зовдог билээ. Түүн шиг хайрт хүү нь харь хол газар байвал энэрэлт эхийн сэтгэл амрахын аргагүй зовдог юм. Мөн хүүхэд нь орон нутгаасаа гарч уул усыг гатлан явахад эцэг эх нь бурхандаа даатган залбирч, эсэн мэнд яваад нэг өдрийн өмнө ч болов хурдан буцаж ирэхийг хүсэн мөргөдөг байна.
Гэтэл зарим хүүхэд хэдэн жилээр чимээ сураггүй алга болоход эцэг эх нь өдөр шөнөгүй саравчлан холын бараа харж, нулимсаа асгаруулан сэтгэлийн хүчир зовлонг эдэлдэг. Ой шугуй доторх хүн гөрөөс хүүхдээ алдсан мэт уйлан энэлж элэг зүрхээ эмэртэл санах нь хэн бүхэнд өрөвдөн уярмаар байдаг.

ЕСДҮГЭЭР МАГТААЛ: ЭЦЭГ, ЭХ ХҮҮ, ОХИДОО ХӨӨРХИЙЛЭХ ГҮН ИХ ХАЙР ХАЛАМЖ

Эх хүний энэрэл хайр мятаршгүй бат бөх бөгөөд үнэхээр шандашгүй гүн зузаан байдаг. Хүүхдэд нь зовлон тохиолдмогц энэрэлт эх нь өдөр шөнөгүй бурхан тэнгэртээ залбиран даатгаж хүүхдийн минь зовлон надад ирээсэй гэж мөргөдөг байна.
Ингээд бодоход эхийн хайр ямар агуу болох нь тодорхой. Хүүгээ хол явахад нь эх хүн сэтгэлээрээтүүнтэй хамт явж, хүүхэд нь даарч хөрөх, өлсөж ундаасах зэрэг зовлон тохиолдохоос айж суудаг. Хэрэв хүүхдээ ямар нэгэн бүтэлгүй зүйлтэй тохиолдсон гэж сонсвол эх нь хоол унднаас гараад үргэлж сэтгэлийн зовлон эдэлж тайван сууж чаддаггүй.




АРАВДУГААР МАГТААЛ: ЭЦЭГ, ЭХ НЬ ХҮҮХДЭЭ ӨРӨВДӨХ ГҮН ИХ ХАЙР ХАЛАМЖ

Эцэг, эх хүний санаа сэтгэл бол нар, сарны гэрэл газар дэлхийг мөнхөд гийгүүлэхийн адил ямагт үр хүүхдээ хайрлаж түүнийг хаана ч явсан сэтгэл нь үргэлж хамт ивээж байдаг.
Ер нь зуун настай аав, ээж нь наян настай хүүхдээ ч нялх хүүхэд мэт хайрлан санадаг. Аав, ээжийн өршөөл хайрын ач гавьяаг магтаад магтаад баршгүй энэрэл хайрын дээд болой.
Бурхан Багш бээр: Эцэг, эхийн өршөөл хайрыг нэгэнт мэдэж авсан болохоор одоо та нарт зургаан зүйлийн үйлийг үлгэрлэн тайлбарлая гээд айлдсан нь:
Нэгэн зүйл: Хүн зүүн мөрөн дээрээ эцгээ дамнаж баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч явахад мөрийг чинь дамнуурга нь цоолон өвчлүүлж цус нэвчин урсаж ясанд чинь хүрч янгинасан ч үүнийг зовлон гэж хэлэхгүй. Мөн цус нь урссаар хөл нь нэл цусаар будагдсан ч, энэ мэтээр мянга түмэн удаа явсан ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн элдэв юм, хоол унд ховор цаг үед төрөөд идэх уух зүйлийг олж эцэг эхээ тэжээхийн төлөө явж зүдэрч зовж хоол унд олж өгөх, ахмад ихсээ хүндэтгэн дээдэлсэн боловч эцэг, эхийн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдвай.
Нэгэн зүйл: Хүн эцэг, эхээ эсэн мэнд байхын төлөө залбиран өөрийнхөө хоёр нүдийг ухаж бурханд өргөх үйлдлийг мянга, түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн өөрийн эцэг эхийн төлөө зүрхээ сугалж гаргаад их өвчилж зовсон ч энэ мэтээр мянга, түмэн удаа давтан зовсон ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө галд орж шатахаас буцахгүй бөгөөд ясаа хугалж, чөмгөө гаргахаас ч няцахгүй явж, энэ мэтээр олон мянган удаа давтсан ч эцэг эхийн ачлалыг хариулж чадахгүй.
Нэгэн зүйл: Хүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө халуун төмөр бөмбөгийг залгиж бүх биеэ түлж мянган удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн их ачлалыг ганц удаа ч хариулж чадахгүй гэв.
Бурхан Багш бээр: Эцэг, эхийн өршөөл хайрыг нэгэнт мэдэж авсан болохоор одоо та нарт зургаан зүйлийн үйлийг үлгэрлэн тайлбарлая гээд айлдсан нь:
Нэгэн зүйл: Хүн зүүн мөрөн дээрээ эцгээ дамнаж баруун мөрөн дээрээ эхээ дамнаад сүмбэр уул өөд авирч явахад мөрийг чинь дамнуурга нь цоолон өвчлүүлж цус нэвчин урсаж ясанд чинь хүрч янгинасан ч үүнийг зовлон гэж хэлэхгүй. Мөн цус нь урссаар хөл нь нэл цусаар будагдсан ч, энэ мэтээр мянга түмэн удаа явсан ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн элдэв юм, хоол унд ховор цаг үед төрөөд идэх уух зүйлийг олж эцэг эхээ тэжээхийн төлөө явж зүдэрч зовж хоол унд олж өгөх, ахмад ихсээ хүндэтгэн дээдэлсэн боловч эцэг, эхийн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдвай.
Нэгэн зүйл: Хүн эцэг, эхээ эсэн мэнд байхын төлөө залбиран өөрийнхөө хоёр нүдийг ухаж бурханд өргөх үйлдлийг мянга, түмэн удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн өөрийн эцэг эхийн төлөө зүрхээ сугалж гаргаад их өвчилж зовсон ч энэ мэтээр мянга, түмэн удаа давтан зовсон ч эцэг эхийн гүн их ачлалыг хариулж чадахгүй гэж айлдав.
Нэгэн зүйл: Хүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө галд орж шатахаас буцахгүй бөгөөд ясаа хугалж, чөмгөө гаргахаас ч няцахгүй явж, энэ мэтээр олон мянган удаа давтсан ч эцэг эхийн ачлалыг хариулж чадахгүй.
Нэгэн зүйл: Хүн эцэг эхийн ачлалыг хариулахын төлөө халуун төмөр бөмбөгийг залгиж бүх биеэ түлж мянган удаа давтан үйлдсэн ч эцэг эхийн гүн их ачлалыг ганц удаа ч хариулж чадахгүй гэж Бурхан Багш айлдав.

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Хятадын анагаах ухааны нэгэн гайхамшиг бол хүний биед байгаа цэгээр дамжуулан эмчлэх явдал  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл