Хосууд сална гэв үү?
2016 оны 5 сарын 28
Жүжигчин Жонни Депп, франц дуучин жүжигчин Ванесса Парадистай өнгөрүүлсэн 12 жилийн амьдралдаа цэг тавьж залуухан, халуухан бүсгүйг гэргийгээ болгон авсан билээ. Ванесса Парадистай тэрээр зөвхөн хамтран амьдрагч нэртэй амьдарч байсан бол шинэ найз бүсгүйтэйгээ 2014 онд албан ёсоор гэрлэсэн байдаг. Түүнийг хуримаа хийвэл хоёр хүүхэдтэй нь уулзах эрхийг ч хасна гэдгээ Ванесса мэдэгдэж байсан ч түүний энэхүү шийдвэрийг жүжигчин эр оошоогоогүй билээ. 




Тэгвэл хамгийн сайхан хосуудын тоонд багтаж чадсан Жонни, Эмбер нар салах тухай шуугиан олон нийтийн сүлжээгээр тарж эхэллээ. Тэдний салах болсон шалтгаан нь Жоннигийн хэтэрхий гэмээр задгай амьдрал, дэндүү их гэмээр толботой дурсамжууд жүжигчин бүсгүйг ихэд залхаах болсон гэнэ. Хосуудыг салах тухай баттай мэдээлэл одоогоор байхгүй байна. Жүжигчин эрийн ээж өнгөрсөн долоо хоногт таалал төгссөн нь жүжигчин эрийг хүнд байдал оруулаад байна. Мөн дашрамд дурдахад хосууд 2011 онд "Согтуу тэмдэглэл" кинонд хамтран тоглож хоёр биендээ дурласан ба 2012 оноос албан ёсоор болзож эхэлсэн юм. 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл