Өглөө бүр өөрсдөө шинэ талх хийцгээе
2016 оны 5 сарын 27
Өглөө бүр гэр бүлийнхэндээ шинэхэн , хөвсгөр амттай талхийг өөрийн гараар барьж өгөөрэй эзэгтэй нараа 

ПОРЦ 4 хүн

Орц: 
Гурил - 700-800 гр
Исгэгч - 12 гр
Тараг -  200 мл
Өндөг - 3 ширхэг
Элсэн чихэр - 2 хоолны халбага
1 хоолны халбага = шингэн - 15мл, хуурай - 15гр
Давс 1/2 цайны халбага
1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр
Бүлээн ус - 150 мл
Сармис - 1-2 ширхэг
Яншуй - 5-10 гр
Масло - 40 гр

Аягатай бүлээн усанд хуурай исгэгчийг хийж хутгаж уусгана.



Ингээд өндөг, элсэн чихэр, давс, чихэргүй органик таргийг хийж зөөлөн жигд уусгасны дараа хамгийн сүүлд гурилыг хийж хүчлэхгүйгээр зөөлөн зуурна. Зуурсан гурилыг агаар орохооргүй битүү таглаж эсвэл алчуураар хучаад дулаан газар 1 цаг хөөлгөнө. Өндгийг хийхдээ өндөгний шар задартал сайн хутгахаа мартуузай.



Үүний дараа гурилыг зөөлөн нухаж 16-18 ширхэг тэнцүү хэсэгт хуваан бөөрөнхийлөн бөмбөлөг хэлбэртэй болгоно. Ингээд бөмбөлөг тус бүрийг ургамлын тосоор сайтар тослоод дахин 30-40 минут хөөлгөнө.



30 минутын дараа ингэж хөөнө 


Өндгөнд яншуйг жижиглэн хэрчиж сайтар хутгана


Ингээд бөмбөлөгнүүдийг шарах шүүгээний тавцан дээр нийлүүлэн өрсний дараа шарах шүүгээг 105-110С хэмд сайтар халааж хийнэ. Талх гадна талаасаа бор шаргал өнгөтэй болтол нь болгоорой. Ингээд шарах шүүгээнээс гаргаж хөргөнө. Талхыг улам бүр амттай болгоё гэвэл бага зэргийн маслыг хайлуулж жижиглэн хэрчсэн сармис, яншуйтай хольж хутгаад талхны гадна талаас тослоорой.



Ингээд талх маань бэлэн боллоо


Эх сурвалж: "Хоол хийх урлаг" хуудаснаас 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл