Загварын ертөнцийн хүчирхэг эмэгтэй Миранда Керр
2016 оны 5 сарын 26
Топ-модель Миранда Керр Сидней хотод 1983 оны 4 -р сарын 20 нд  төржээ. Тэрээр бага байхдаа мотоцикл болон эмээгийнхээ ферм дээр морь унах дуртай байжээ. Миранда Керр өөрийнхөө бага насыг Автсралийн хөдөө нутагтай холбон ярьдаг. Тэрээр "Dolly" сэтгүүлийн моделийн уралдаанд 13 настайдаа түрүүлж байсан бөгөөд энэ нь түүний дэлхийд алдартай загвар өмсөгч болох замнал байлаа. Үүний дараа түүнийг "Roxy", "Tigerlily, Billabong Girls" компаниуд зураг авалтанд урьж илүү их амжилтыг олсон юм.  Гэхдээ Миранда Керрийн жинхэнэ карьер 2004 онд NEXT моделийн агентлагтай гэрээ байгуулсны дараа эхэлсэн байлаа. Тэр цагаас Миранда том брэндүүдийн шоунд байнга оролцох болсон.

2007 онд Жизель Бундхены оронд "Vectoria secret" -н загвар өмсөгч болох санал хүлээн авч, гэрээнд гарын үсэг зурсан. Тэрээр Victoria"s Secret брэндийн анхны Австрали "Сахиусан тэнгэр" болсон билээ. Forbes сэтгүүл түүнийг 2008, 2012 онуудад хамгийн баян супер модель гэж нэрлэж байлаа.



Тэрээр 2009 оноос жүжигчин Орландо Блумтай болзож эхэлсэн бөгөөд 2010 онд тэд гэрлэсэн юм. Мөн тэрээр "Vogue" сэтгүүлийн хавтаснаа жирэмсэн зургаа тавиулсан анхны модель болж чаджээ. 2011 онд Флинн Кристофер Флинн Кристофер Бланчард Кофеланд Блум хэмээх хүүтэй болсон юм. Түүний хүүгийн нэрний дунд Кристофер гэдэг нь түүний экс найз залуугий нэр бөгөөд 1998 онд машины ослоос болж нас баржээ. 




Тэд аз жаргалтай амьдарч байсан хосууд 2013 онд салжээ. Гэхдээ хүүхдээ хамтран өсгөдөг байна. 



Тэрээр 2013 онд Swarovski брэндийн шинэ нүүр царайгаар загвар өмсөгч Миранда Керр ажиллах болжээ. Рекламны зураг авалтыг Их Британийн нэрт гэрэл зурагчин Ник Найт хийсэн байна. 2013 оны эхээр Victoria`s Secret-тэй байгуулах гэрээнээсээ татгалзаж, гэр бүлдээ илүү хугацааг зориулахыг хичээсэн билээ. Түүнийг Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн тооноос хасагдахад загвар өмсөгчийн замнал нь уруудаж эхэллээ гэж хэвлэлүүдээр дүгнэж байсан ч тэр улам их амжилтыг олсон юм. 


2014 оны сахиусан тэнгэр Миранда Керрийн зохион бүтээж, санааг нь гаргасан “Royal Albert” шаазан эдлэлийн брэнд худалдаанд гаргасан юм.  Тус брэндийн зар сурталчилгаанд Миранда эмээ Аннтэй хамтдаа тоглосон байна.  Тэрээр сурталчилгааныхаа хүрээнд Австралийн нийслэл Седней хотын соёл амралтын “Sydney” цогцолборт амарч буй хүмүүст бүтээгдэхүүнээ үнэ төлбөргүй тарааж “Сахиусан тэнгэр Миранда Керр” номоо бэлэглэсэн байна. “Royal Albert” брэндийн гурван хос буюу цайны аяга, гүц, таваг нийлээд 299 ам.долларын үнэтэй ажээ.



Миранда Керр Буддын шүтлэгтэй. Йогоор хичээллэж, ногоо, загас, жимсний тусгай хоолны дэглэм барьдаг. Модель 2009 онд гоо сайхны байгалийн цэвэр эко "Kora Organics" гэх бизнесээ эхлүүлжээ. Мөн "Өөрийгөө үнэл" гэх номоо тэрээр 2010 онд хэвлүүлсэн байгаа.











Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өдрөөс өдөрт өнгө нэмж, үзэсгэлэн төгс болж буй Монгол бүсгүй танд Герман улсын өндөр зэрэ  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл