Хуучин гутлаа шинэчилж, уйтгартай хэв загварыг өөрчлөх 17 арга
2016 оны 5 сарын 13
Эмэгтэй хүн гэдэг баяр ёслол, энгийн өдөр, ажил хэрэг, спортоор хичээллэхдээ гээд л ... төрөл бүрийн гутал хэрэгтэй байдаг. Бас нэг өмссөн юмаа удаан өмсөх ч таагүй мэдрэмжийг өгдөг. Тэглээ гээд дэлгүүр орж шинэ гутал худалдан авах боломж бага. /олон гутал авахад нөхрүүд цаанаа дургүйхэн л байдаг даа/ Тиймээс гутлаа шинэчилж шинэ гуталтай болсон мэт мэдрэмжийг өгөх 17 аргыг хүргэж байна. Та багахан бүтээлч хандахад л болно. 

1. Энгийн нэгэн гутлаа бантикаар гоёод л тун романтик, хүний нүдэнд тусахаар дэгжин болно. Бантикаа гоё зангидаад наалт барьж оёно. Дуртай үедээ наагаад, заримдаа салгаад авч болно шүү  дээ 




2. Энгийн цул өнгөтэй зуны шаахайгаа алтан шаргал өнгөөр хоншоорыг нь шүршиж будаад шинэлэг болгож болно. Цаасан наалт нааж байгаад будгаа цацна. Илүү дэлгэрэнгүй зааврыг http://fitnessista.com/2012/10/meg-cap-toe-flats/


3. Уйтгартай хар өнгийг тэр чигээр нь өөрчлөх супер арга. Танд даавуу болон цавуу байхад энэ өөрчлөлтийг хийж болно. 




4. Тав ашиглаад энгийн нэгэн кэтээ гоёж болох юм. Танд цавуу, чигчлүүр, цавуу түрхэх мод хэрэгтэй. Цаавуугаа модон дээрээ дусаагаад чигчлүүрээр таван дээрээ түрхэнэ. Одоо гутал дээрээ өөрийн дуртайгаар чимэглэж гоёж болох нь ээ. Илүү дэлгэрэнгүйг http://honestlywtf.com/diy/diy-studded-sneakers/ 


Уйдсан, хэрэггүй эмэгтэй , зүүлт бусад гоёл чимэглэлийг ашиглан гутлаа гоёмсог болгож болно.  Гуталныхаа урд хэсэгт нь тогтоогоод л энгийн нэгэн хар гутал мэт харагдахаа болино. Илүү дэлгэрэнгүйг http://mrkate.com/2012/12/27/diy-clip-on-earrings-as-shoes-clips/


Дисконд явмаар аятайхан гутал бий болгохыг хүсвэл алтлаг, гялалзсан эдгээр зүйлсийг ашиглаж болно. Цаавуугаар нааж болно. Мөн оёсон ч болно шүү дээ. 


Цагаан өнгөнөөс  уйдсан бол өнгийг нь өөрчилж болно. Улны хэсгийг нь наалтаар наагаад будгаа шүршинэ. Ямар будгаар хэрхэн будахыг эндээс http://mrkate.com/2013/06/27/diy-ombre-sneakers/ үзээрэй 


Үдээсний оронд гинжээр гоёчихвол тун дэгжин болно шүү. Тохирсон урттай гинжийг сонгож бэлдээд оёж тогтооно. Хэрхэн оёсоныг харахыг хүсвэл http://mrkate.com/2013/09/24/diy-chain-shoes/ орж хараарай 


Гинжээр зуны өндөр өсгийтөө ч гоёж болно. Энэ тун энгийн. Эхлээд гинжээ 2 дахь зурган үзүүлсэн шиг ороох урттай гинж бэлдэнэ. Дараа нь хүзүүний зүүлтний түгжээг /нэг үзүүрт цагираг, нөгөө үзүүрт түгжээг/ хийгээд бэлэн боллоо. Одоо гутлаа өмсөөд гуталтайгаа, шагайгаа ороогоод л боллоо. Илүү дэлгэрэнгүйг http://www.ehow.com/ehow-style/blog/diy-wrapped-shoe-chain/







Цагаан цавуу түрхээд дээрээс нь саа цацах. Гял цял болсон мөнгөлөг пүүзтэй болмоор байгаа бол хэрэгжүүлээд үзээрэй. 



Гуталныхаа өнгөтэй тохирох гулгамтай материалтай даавуу, цавуу, хайч байхад л энэ өөрчлөлтийг хийж болно. Бантикаа зангидаад цавуугаар гуталныхаа өсгий дээр наана. Илүү дэлгэрэнгүйг зааврыг http://mrkate.com/2013/06/14/diy-shoe-bow/



Уйтгар элдэв зүйлгүй цагаан өсгийтөө тод өнгийн туузаар гоёж болох юм. 3 тод өнгийн өргөн, дунд , нарийн туузыг сонгож аваад өөрийн гуталны хэмжээнд тохирох бантик хийгээд бэхэлгээ хийнэ. Бэлэн болсон бантикаа гутал дээрээ наана. Илүү дэлгэрэнгүйг http://fashion.onblog.at/en/wm-alternative-program-2-diy-shoes-for-the-navy-style










Өсгийтэй гуталны улыг ингэж гоёж болох нь ээ. Цулгай өнгөтэй гуталтныхаа уланд эдгээр чимэглэлийг цавуугаар наагаарай. Илүү дэлгэрэнгүйг зааврыг http://mrkate.com/2013/04/11/diy-spiked-shoe-soles/



Ийм бяцхан чимэглэлийг хийхэд л шинэ гутал өмссөн мэт мэдрэмж төрөх нь ээ. Хэрвээ танд ийм зуны сандаал байдаг бол өнгө дагуу цацаг сонгоод чимэглэж үзээрэй. Илүү дэлгэрэнгүй зааврыг http://apairandasparediy.com/2015/10/diy-tassel-heels.html



Ингэж өөрчлөхөд тун хялбархан. Утас зүү, цацаг байхад хангалттай. Цацгаа тохирох хэмжээг нь сонгоод гутландаа оеж болно. Эсвэл шагайн гинж шиг дуртай үедээ зүүчихээд, дургүй үедээ салгаад авчихдаг хийж болно шүү дээ. 


Хуучин савхины өөдсийг ашиглаад гутлаа гоёж болноо. Гуталны хэмжээндээ тохирох дөрвөлжин савхи хайчилж аваад цацаг маягтай хайчилна. Үзүүрийг нь цэвэрхэн харагдуулахын тулд үзүүр гаргаж өгнө. Дээд хэсэгт нь үдээсний нүх гаргаад гуталны үдээстэй хамт үднэ. Илүү дэлгэрэнгүйг зааврыг http://apairandasparediy.com/2016/02/quick-diy-fringed-sneakers.html






Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл