Гайхалтай ээжүүд
2016 оны 5 сарын 11
Олон хүүхэд төрүүлж, ээж болон эхнэрийнхээ үүргийг сайн гүйцэтгэхээс гадна ажил нь тун амжилттай яваа гайхалтай ээжүүдийн талаар хүргэж байна. Тэд нэр алдарт хүрэхийн тулд гэр бүлээ орхигдуулаагүй гэхдээ бүхнийг амжуулж чадсан. 

Сара Жессика Паркер 
 

Олон хүүхэдтэй ч амжилттай яваа эмэгтэй. Тэрээр жүжигчин Мэтью Бродерикомтой гэрлэсэн бөгөөд тэд  Мэрион, Джеймса болон Табиту хэмээх 3 хүүхдийн эцэг эх болжээ. Тэд хүүхэд асрагчаас татгалздаг бөгөөд эцэг, эх нь хүүхэддээ зөв хүмүүжил олгоно гэж боддог. Түүний ар гэрийн асуудал их байдаг ч нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, кинонд тоглож, өөрийн загварын брэндийг хөгжүүлсээр байгаа ээж юм. 

Женнефер Лопез 


Макс, Эмма хэмээх эдгээр өхөөрдөм хүүхдүүдийн ээж бол дэлхийн хэмжээний од, гоо үзэсгэлэн , авьяас чадвараараа хүндлэгдсэн дуучин Женнефер Лопез юм. Тэрээр нөхөр Марк Энтонигоос салсан ч ихрүүд үргэлж ээжтэйгээ хамт байдаг ажээ. Женнефер Лопез дэлхийг тойрон  тоглолт хийж 38 гаруй орноор аялахад түүний хүүхдүүд хамтдаа явсан байна. Түүний эрч хүч, урам зориг авдаг зүйл нь  ихрүүд байх гэж хэлмээр. 

Анжелина Жоли 


Түүний карьерын эхлэл нь нэр хүндэд толбо үлдээсэн. Олон хүмүүс түүнийг ээж болно гэхэд итгэхгүй, төсөөлж ч чадахгүй байлаа. Гэвч тэр жүжигчин Брэд Питтэй хамт амьдрах болж анхныхаа хүүхдийг үрчлэн авчээ. Тэр цагаас хойш 6 хүүхдийн эцэг эх болсон бөгөөд дэлхийн хамгийн бат бөх сайхан хосуудын тоонд зүй ёсоор ороод байгаа юм. Тэрээр 6 хүүхдийнхээ гурвыг нь үрчлэн авсан бөгөөд сайн үйлсийн аян байнга өрнүүлж байдаг ухаалаг эмэгтэй юм. Харин түүний өвчний талаар олон мэдээлэл гарч байгаа ч ээжийн эрхэм үүргээ гүйцэтгэсээр байна. 


Кэти Холмс


Кэти Холмс  нөхөр  Том Круз салснаасаа хойш охинтой үргэлж хамт харагдах болжээ. Тэрээр бүхий л чөлөөт цагаа охинтойгоо хамт өнгөрүүлэхийг хичээдэг. Түүний охин дэлхийн хамгийн загварлаг охиноор шалгарч байсан бөгөөд эхний гэрээгээ хийгээд амжжээ. 


Дрю Бэрримор


Дрю Бэрримор  нь  Олив болон Фрэнки хэмээх хоёр хөөрхөн охинтой. Тэрээр ээжийнхээ үүргийг гүйцэтгэхээс гадна кинонд тоглож, кино найруулж, өөрийн гэсэн загварыг брэндийг хөгжүүлэхийн тулд ажилласаар байна. Хэдийгээр түүний амжилт чухал боловч гэр бүл хамгийн нэгдүгээрт хэмээн хэлсэн байна. 


Жессика Альба 


Дуучин Жессика алба болон түүний нөхөр продюсер Кэш Уорнернар хоёр охины эцэг болсон. Энэ зураг хосууд гэр бүлээрээ амралтанд явах гэж байгаа үеийн зураг юм. Дуучин бүсгүй дахиад нэг хүүхэдтэй болохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. 

Риз Уизерспун


Оскарын шагналт жүжигчин  Риз Уизерспун 3 хүүхдийг тээж төрүүлжээ. Ава болон Дикон нар нь түүний анхны нөхрийн хүүхдүүд бөгөөд бага хүү нь одоогийн нөхөр Жина Тотатай гэрлээд төрүүлсэн хүүхэд нь юм. 40 гарсан ч гоо сайхан харагддаг түүний охиныг ээжтэй нь андуурмаар том болжээ. Том охин нь 16 настай. 

Миранда Керр


Манай цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй алдартай загварын өмсөгчдийн нэг Миранда Керр нэг хүүтэй. Нөхөр Орландо Блумаас салсан бөгөөд өөрийнхөө хүүд бүхий л чөлөөт цагаа зарцуулдаг . Тэрээр нэгэн ярилцгандаа "Миний хүү гарын дүйтэй. Бид хамтдаа гар урлалынзүйлс хийж, зураг зурдаг. Мөн хамтдаа хоол хийх дуртай" хэмээн хэлсэн байна. 


Женнифер Гарнер


Женнифер Гарнер бол үнэхээр сайн ээж хэмээн шүтэн бишрэгчид нь үздэг. Тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд нөхрөөсөө салсаны дараа ч түүний амжилт буураагүй бөгөөд хүүхдүүддээ улам их анхаарал халамж тавих болсон. Гэхдээ түүний нөхөр гэр бүлийнхэнтэй байнга харилцаа холбоотой байдаг ажээ. 

Шакира 


Дэлхийн хамгийн алдартай сайхан хосуудын нэг. Дуучин Шакира болон хөлбөмбөгчин Жерар Пике нар хоёр хүүгийн эцэг эх болсон. Тэд хүүхдүүдтэйгээ цагийг үргэлж хамтдаа өнгөрөөдөг. Дуулахыг, хөл бөмбөг тоглохыг заах цаг заавал гаргадаг. Тэд хөвгүүдийнхээ хүмүүжил төлөвшилд бүхий л анхаарлаа хандуулдаг гэжээ. 

Кортни Кокс


"Найзууд" хэмээх цуврал киноны Моникагийн дүрээр олны танил болсон жүжигчин Кортни Кокс нэг охинтой. Түүний охин балетаар хичээллэдэг бөгөөд багагүй амжилт гаргаад байгаа. Тэд яг л найз охидууд шиг дотно байдаг бөгөөд ээж охин хоёр хамтдаа олон цаг өнгөрүүлдэг ажээ. 

Гвен Стефани


Үргэлж шинэ, сэтгэл сэрдхийлгэм дүр төрхийг бий болгодог  Гвен Стефани 3 хүүтэй. Тэрээр хүүхдүүдийнхээ боловсрол хамгийн их анхаардаг бөгөөд хамтдаа сүмд явдаг. Тэрээр "Миний хамгийн чухал зүйл бол гэр бүл минь"  гэж хэлжээ 


Виктория Бекхэм

3 ханхүү, нэг бяцхан гүнжийн аав ээж болох алдарт хөл бөмбөгчин Дэвид Бекхэм болон дуучин Викториа  Бекхэм нар хамгийн удаан хугацаанд хайраа хадгалж буй сайхан гэр бүлүүдийн нэг. Тэдний хайрын түүх ч тэднийг хагацаашгүй сайхан. Тэрээр хүүхдүүдтэй хамгийн сайн ээж байхыг нөхөртөө хамгийн сайхан эмэгтэй нь байхыг үргэлж хичээж байдаг гэжээ. 


Кейт Хадсон

Райдера болон  Бингема хэмээх хоёр хүүтэй. Тэрээр хүүхдүүд бүхий л цаг заваа зарцуулдаг ажээ. Амьдралыг утга учиртай, хүчтэй болгодог зүйл бол миний гэр бүл тиймээс тэд минь хамгаас чухал гэжээ 


Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Тансаг зэрэглэлийн ноолууран хувцас үйлдвэрлэгч Cashmere Workshop брэнд шинэ загваруудаа б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл