Шарон, Оззи Осборн нар салах уу?
2016 оны 5 сарын 10
ХОсууд анх 1970-аад онд Шароныг 18 настай өсвөр насны охин байх үед танилцаж байсан бөгөөд Шароны аав Дон Арден Оззигийн хамтлагийн менежерээр ажилладаг байжээ. Танилцсанаас хойш 12 жилийн жараа Шарон 30 настай, Оззи 34 настай байхдаа гэрлэж, аз жаргалтай амьдран гурван хүүхдийн эцэг эх болсон юм. 




Тэдний гэрлэлт хүнд рок дуучин эрийн архи, мансууруулах бодисыг хэт их хэрэглэдгийг тэсээд гарсан ч ийнхүү 33 жилийн дараа харилцаандаа цэг тавьхаар шийдсэн бололтой. 2013 онд гаргасан Оззигийн цомог нэр хүнд сайтай байсан нь Шароны продьюсер хийсэнтэй холбоотой хэмээн тайлбарлах хүн олон байсан юм. 
Тэднийг салах тухай шуугиан дэгдсэний дараа Оззи өөрийн фейсбүүк хуудсандаа "Сүүлийн нэг жил хагасын хугацаанд би маш их ууж, хар тамхи ихээр хэрэглэсэн. Би харанхуй нүхэнд унасан мэт болсон боловч өөрийн хайртай гэр бүлийнхний хүчинд тэр муухай нүхнээс гарч ирж чадсан. Би сүүлийн 44 өдрийг маш аз жаргалтай, гэрэл гэгээтэй өнгөрүүллээ. Удахгүй дахин дуу бичлэгтээ орно мөн Шарон бид хоёр салаагүй, салах ч үгүй. Би зүгээр л сайн хүн болохын тулд хичээж байгаа. Би Шароноос, гэр бүлийнхэн, хамтлагийнхан гээд бүгдээс нь уучлалт гуйж байна. Бид бүгдийг бурхан ивээг. Оззи" хэмээн нийтэлжээ. 

Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл