Үсээ хусуулсан алдарт жүжигчид
2016 оны 5 сарын 6
Таныг урт ургасан гэзгээ хусуул гэвэл та яах вэ? Мэдээж үүнийг шийдэхэд тун бэрх шүү дээ. Зоригтой шийдвэр гаргаж, уран бүтээл, дуртай ажлынхаа төлөө өөрийнхөө үсийг үл хайрлан хусуулсан жүжигчидтэй танилц. Үзэгчдэд сайхан уран бүтээл хүргэхийн төлөө эмэгтэй хүний нандин гоёлоо гээж орхисон тэднээр бахархая. 

Дэми Мур, " цэрэг Жейн"


Хамгийн зоригтой эмэгтэйн дүрийг бүтээсэн жүжигчин Деми Мур "ЦЭРЭГ ЖЕЙН" кинонд тоглохын тулд үсээ хусуулжээ. Гэхдээ түүний тоглосон кино амжилттай болж шагнал хүртсэн төдийгүй, түүний жүжигчины карьерт эерэгээр нөлөөлсөн юм. Дэми Мурын огцом өөрчлөлт түүнийг улам үзэсгэлэнтэй, онцгой харагдуулж байсан юм 

Сигурни Уивер  "Alien 3"


Жүжигчин Сигурни Уивер үсээ хусуулсан нь Дэми Мур шиг амжилтыг авчирсангүй. Түүний охин дөнгөж 2 настай байсан бөгөөд ээжийнхээ шинэ төрхөнд дасахгүй байлаа. Тиймээс тэрээр хиймэл үс зүүх шаардлагатай болсон юм. 


Кейт Бланшетт, «Рай»


Хамгийн энхрий, романтик төрхийг бүтээсэн Кейт Бланшетт үсээ хусуулсандаа огт харамсаагүй гэдэг. 


Натали Пормтан " V Вендетта"


2005 огцом өөрчлөлт олны анхаарлыг татаж байлаа. Тэрээр үсээ хусуулсан үедээ "Үнэхээр сайхан байна, хамаг эд эс минь сэргэж байгаа юм шиг" хэмээн хэлжээ. 

Синтия Никсон "WIT" жүжиг 


Жүжигчин Синтия Никсон драмын жүжигт тоглохын тулд үсээ хусуулжээ. Гэхдээ 2006 онд хөхний хорт хавдраар өвчилсөн тул үсээ хусуулах гол шалтгаан нь өвчин нь байсан ч мэдэх юм. 


Мария Кожевникова "Батальон"


Түүний намирсан, урт шаргал үсийг хусуулахад даанч харамсалтай байлаа. Гэхдээ 1 дайны үеийн эрэлхэг цэргийн дүрийг бүтээхийн тулд энэ хэцүү шийдвэрийг гаргажээ. 

Валерия Шкирандо, "Батальон"


Эдгээр жүжигчид бүгд анх удаагаа үсээ хусуулсан байгаа бол жүжигчин Валерия Шкирандо "Батальон" кинонд тоглохоосоо хэдэн сарын өмнө халзан толгойтой болжээ. Үсээ ургуулахын завдалгүй дараагийн кинондоо тоглох болсон юм. Удаан хугацаанд ийм төрхтэй байна гэдэг түүнд таалагдаагүй ч хүссэн хүсээгүй эвлэрэх хэрэгтэй болжээ. 

Энн Хэтэуэй  "Les Miserables"


Алаг нүдэн жүжигчин Энн Хэтэуэй  кинонд тоглохын тулд үсээ хусуулсаныхаа дараа "Оскарын" шагнал гардуулах ёслолд оролцсон бөгөөд халзан байгаадаа тун сэтгэл дундуур байсан гэдэг. 

Хилари Суонк "Хөвгүүд уйлж болохгүй"



Жүжигчин Хилари Суонк дайчин хөвгүүний дүрийг чадварлаг бүтээсэн. Гэхдээ энэ дэмий зүйл байсангүй. Тэрээр энэхүү дүрээрээ Оскараас  "шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг хүртсэн юм. 


Шарлиз Терон " Mad Max: Fury Road "


Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эмэгтэй хүнийг улам үзэсгэлэнтэй, эмэгтэйлэг шинжийг нь тодруулж өгдөг зүйл бол үс. Харин жүжигчин Шарлиз Терон халзан байсан ч үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэрээр уран бүтээлийнхээ төлөө бүхнийг хийж чаддаг. 


Г.Сувд
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл