Тасалгааны цэцэг үрээр тарих
2016 оны 5 сарын 5
Цэцэг, ногоо, жимс тарьдаг цаг үе нь болжээ. Үүнтэй холбогдуулаад эзэгтэй нартаа зориулан гэртээ тарьж болох жимс, хүнсний амтлагч ногоо, гүзээлзгэнэ тарих аргуудыг хүргэсэн байгаа. Энэ удаад тасалгааны цэцэг үрээр хэрхэн тарих талаар бяцхан зөвлөгөөг хүргэе 

1. Хөрс сонгох 

Үр суулгах гэж байгаа хөрс чинь хөнгөн, сийрэгжүүлсэн байх ёстой бөгөөд энэ нь хэт чийгшлээс сэргийлхээс гадна шаардлагатай хэмжээний чийгийг хадгалж, хөрсөн дэх агаарын солилцоог хэвийн байлгадаг. Хөрсийг сийрэгжүүлэхэд зүйлсэд элс, хүлэрт хөрс, вермикулит зэргийг ашиглаж болно. 



2. Хөрсөө ариутгах 

Ариутгаагүй хөрсөнд үрээ суулгахад ургасан ч гэсэн мөөгөнцөртөх, хөгц ургах гэх мэтээр өвчилж цаашид ургах чадваргүй болдог. Үр ургах явц нь биохимийн үйл явц бөгөөд үүнд нүүрс ус, төрөл бүрийн фермент, тэжээлийн бодисууд оролцдог. Иймээс хөрсөө заавал ариутгах шаардлагатай. Ариутгахдаа хөрсөө гялгар уутанд хийгээд шарах шүүгээнд хийж 2-3 минут эргүүлнэ. Шарах шүүгээ байхгүй тохиолдолд хайруулын тавган дээр хөрсөө хуурч болно. Мөн хөлдөөгчинд хийж 2-3 хоног байлгаж болдог. Ингэснээр үр нь янз бүрийн бактериар өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ. Хөрсөө үр суулгахаас хэд хоногийн өмнө урьдчилан бэлдэх шаардлагатай ба шууд ариутгасны дараа хөрсөн дэх хорт бактераас гадна ашигтай бактерууд устдаг учир хөрсөндөө эргэн нөхөн сэргээгдэх хугацааг өгөх хэрэгтэй. Хэрэв урьдчилан хөрсөө бэлдэж амжаагүй бол ариутгасан хөрсөн дээрээ өвчингүй эрүүл ургаж буй цэцгийн хөрснөөс бага зэргийг аван хольж болдог.



3. Үр суулгах сав бэлдэх, үрээ суулгах

Үр суулгахдаа анхаарах бас нэгэн чухал зүйл бол сав. Жишээ нь: нарийн боов болон хоолны хуванцар сав, нэг удаагийн аяга ашиглаж болно. Сонгосон савныхаа ёроолд илүүдэл усыг гаргах нүх гаргах хэрэгтэй. Нэг удаагийн саванд үрээ суулгахдаа ямар цэцэг гэдгээсээ хамаараад үрийн тоог тохируулна. Учир нь зарим цэцэг үрслэхдээ үндэс нь хурдан ургаж хоорондоо орооцолдох магадлалтай учраас тийм цэцгүүдийг үрсэлсний дараа салгаж суулгахад түвэгтэй байдаг. /Цикламен, абутилон г.м/ Нэг удаагийн саванд суулгахдаа хэрэв таглаагүй бол гялгар уутаар буюу шилээр битүү таглаж вакум болгож өгнө. Үрээ 1см хүртэл гүн хөрсөнд суулгана. Мөн зарим гэрэл их шаарддаг үрийг хөрсөн дээр нь ил суулгадаг. Жишээ нь: глоксиния, бегония г.м.

Зарим нэг том үртэй цэцгийн үрийг дэвтээх шаардлагатай бөгөөд гумины уусмал, зуун настын шүүсэнд дэвтээж болно. Ингэхдээ маш дулаан орчинд ургуулах хэрэгтэй бөгөөд хөрсний чийгийг зөв тохируулах хэрэгтэй байдаг. Хэт чийгтэй хөрс нь үрийг ялзруулдаг бол хэт хуурайшвал үр хатах аюултай. Хөрсөө чийглэхдээ марганцтай буцалсан усыг шүршэгчинд хийж жигд чийглэж өгнө. Вакумдсан үрний гялгар уут, таглаан дээр хөлөрсөн усны уур үүссэн байвал арчиж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол ус нь үрлүүгээ унаж уусган алга болгох магадлалтай. Ингээд үр соёолсны дараа бага багаар тасалгааны дулаанд дасган агаар оруулж аажмаар тагийг авна. Үр соёолох хугацаа харилцан адилгүй байдаг ба зарим үр 3-4 хоногт соёолдог бол зарим нь 7 бүр хэдэн долоо хоногоор ч хүлээх хэрэгтэй болдог. 



3. Гэрэлтүүлэг 

Ихэнх үрийг 1-с 3-н сард эхлэн суулгах бөгөөд 1 сард суулгасан үрэнд өдөр богино учраас нэмэгдэл гэрэлтэй орчинг бий болгож өгөх хэрэгтэй. Зарим тохиолдолд гэрэлтүүлэг бага байхад үр ургахгүй байх магадлалтай. Үрийг шууд нарны тусах гэрэлд тавьж болохгүй. Харин арай сулавтар юмуу ойсон гэрэлтэй орчинд тавих хэрэгтэй



4. Шилжүүлэн суулгалт

Үр соёолж томорсны дараа үрсэлгээний савандаа багтахгүй томорч бие биенийхээ ургалтанд саад болж эхэлдэг. Энэ үед нь хоорондын зайг нь холдуулан арай том саванд шилжүүлэн суулгах хэрэгтэй. Ийм шилжүүлэн суулгалтыг соёолж буй үрсэлгээ нь бие даан ургах чадвартай болох хүртэл нь хийнэ. Энэ үйл явц нь 3-с 4 удаа давтагдана. Үрсэлгээ маань бие даан ургах чадвартай болж, томрон биежсэн үед нь тохирох саванд нь суулгаснаар та бидний хүссэн цэцэг ургах нөхцөл бүрдэж бэлэн болно.

Эх сурвалж: "Цэцэг тарья" хуудас 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Өсвөр насны охид эрт бэлгийн харьцаанд орж үүнийхээ сөрөг үр дагаврыг өөрийн биеэр эдэлж б  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Эмэгтэй хүн сайхан үнэртэй байх нь үнэхээр сэтгэл татам байдаг. Хорвоогийн хамгийн сайхан тансаг үнэр тэдэнд л зориулагдсан мэт. Дэлхийн алдарт, домогт эмэгтэйчүүд ямар сүрчиг хэрэглэж байсан талаар та бүхэнд хүргэж байна. Эдгээр сүрчгүүд одоо ч худалдаалагдсаар байгаа нь гайхалтай. 

Сүүлийн сэтгэгдэл