15 минутанд бэлдэж болох 10 төрлийн зууш
2016 оны 5 сарын 4
Гэрт зочид ирэхэд /ялангуяа нөхрийн талын/  хэр сайн хоол хийдгээр эхнэрүүдийг шинждэг. Бууз, банш, нийслэл салат, хиаман зуушнаас өөр онцгой жоргүй суугаа юм биш биз. Хоолны өмнө идэх амтат зуушыг 15 минутын дотор бэлдэж болох нь ээ. 

Улаан лооль, бяслагтай зууш


Орц: 

Улаан лооль  - 24 ш 
Бяслаг - 100 гр 
Майонез - 2 цайны халбага 
Өргөст хэмх - 1/2 ш 
Ногоон сонгино /укроп байж болно/ - 1 халбага /сайн нунтагласан/

Хийх арга: 

1. Өргөст хэмхээ маш жижиг дөрвөлжин болгож хэрчинэ
2. Улаан лоолийнхоо орой хэсгийг зүсэж аваад дотор талаас нь бага зэрэг аваад аяганд хийнэ 
3. Аягатай лооль дээрээ , хэрчсэн өргөст хэмхээ нэмээд майонез болон бяслагтайгаа холино. Багахан давс, элсэн чихэр нэмж болно. 
4. Бэлдсэн зүйлээ улаан лоольд дотроо хийгээд дээрээс нь украпаа цацаад хөргөгчиндөө хийж амраана. 

Чинжүү болон бяслагтай зууш 


Орц: 

Улаан чинжүү - 3ш 
Бяслаг - 200 гр 
Оливын тос - 1 халбага
Нунтагласан орегано - 1 чимх 
Оливын тос - 1 халбага 
Давс 
Хар перц 

Хийх арга : 

1. Чинжүүгээ гонзгой болгон хэрчинэ 
2. 220С халаасан шарах шүүгээнд 10- 15 минут шарж болгоно. 
3. Тос, баялаг, давс, перц, орегано зэргээ холино. 
4. Чинжүүгээ шарах шүүгээнээс гаргаад түлэгдсэн, хуурсан хальсыг нь цэвэрлэнэ
5. Чинжүүндээ 1/2 халбага холимогноосоо хийгээд ороогоод хатгаж тогтооно. 


Өргөст хэмхний ороомгон зууш 


Орц: 

Өргөст хэмх - 3 ш 
Песто цуу - 1/4 аяга 
Утсан цацагт хяруулын мах /тахианы махаар орлуулж болно/ - 170 гр 
Амтат чинжүү - 1ш 
Бууцай - 1/2 аяга 
Давс 
Перец 

Хийх арга: 

1. Өргөст хэмхээ 2 мм зузаантай,  уртаар нь хэрчинэ 
2. Хэрвээ бяслаг хэрэглэх гэж байгаа бол нимгэн хэрчээд өргөст хэмх дээрээ тавина. 
3. Бууцайгаа жижиглэн хэрчинэ 
4. Өргөст хэмх дээрээ цуугаа жигд түрхээд дээрээс нь тахианы мах, чинжүү, бууцай зэргээ өрөөд давс, перецээ багахан цацаад орооно.  Зориулалтын зуушны хатгуур эсвэл чигчлүүрээр хатгаж тогтооно. 

Яргай загасны ороомгон зууш 


Орц: 

Давсалсан яргай загас - 120 гр 
Бяслаг - 50 гр 
Өргөст хэмх -100 гр 
Сармис - 1 хумс 
Франц гич - 10 гр 
Давс
Перец 

Хийх арга: 

1. Бяслаг болон гичээ хольж хутгана
2. Сармисаа нухаж бутлаад,  өргөст хэмхээ жижиглэн хэрчээд холино. Дээрээс нь давс , перец, бяслагтай гичээ хийгээд сайтар хольж хутгана. 
3. Яргай загасаа орооход бэлэн болгож хэрчинэ 
4. Загасны махан дээрээ бэлтгэсэн зүйлээ хийгээд ороогоод хатгуураар тогтооно. 

Сардин загас, бяслагтай зууш 


Орц: 

Багетта талх - 1ш 
Сардин загас - 1 лааз 
Оливын тос - 3 цайны халбага 
Моззарила - 300 гр
Украп /дуртайгаа ногоороо чимэглэж болно/

Хийх арга: 

1. Талхаа нигэн хэрчиж бэлдээд , хайруулын тавган дээр нь хоёр талаар нь шарна. 1 талыг нь 30 секунд шараарай 
2.Шарах шүүгээгээ 180 С  халаана
3. Шарсан талхан дээрээ яргай загас, моззарилаа тавиад шарах шүүгээнд хийнэ. 2-3 минут шарна. 
4. Украпаа цацаад бэлэн боллоо 


Туна загастай бөмбөлөгөн зууш 


Орц: 

Лаазалсан туна загас - 180 гр 
Томатны соус - 50 гр 
Бяслаг - 80 гр 
Өндөг - 4 ш 
Ногоон сонгино - 50 гр 
Гоньд 
Давс 
Чинжүү 

Хийх арга: 

1.  160 С шарах шүүгээг халаана 
2. Ногоон сонгино, бяслаг, өндгөө холиод сайтар хутгана. Дээрээс нь бяслагаа хийнэ. 
3. Томатны соусаа нэмээд шарах шүүгээндээ хийнэ
4. 15 -20 минутын дараа бэлэн болно
5. Халуунаар нь идсэн ч, хүйтнээр нь идсэн ч амттай 

Сам хорхойтой зууш 

Орц: 

Сам хорхой - 450 гр 
Оливын тос - 2 халбага 
Ургамлын тос - 3 халбага 
Сармис - 3 халбага 
Ногоон сонгино 
Давс 

Хийх арга: 

1. Сам хорхойгоо шарах шүүгээнд шарна. Эсвэл  хайруулын тавган дээр шарж болно. Нэг талыг нь 2 минут орчим шарна 
2. Сармисаа нухаж, ногоон сонгиноо жижиглэн хэрчиж бэлдэнэ 
3. Өөр хайруулын тавган дээр цөцгийн тосонд сармисаа шарна 
4. Дээрээс нь сам хорхойгоо хийгээд амтална. Ногоон сонгиноо цацаж өгнө. 
5. Хатгууранд хатгаж бэлдэнэ.

Мөөгтэй, омлетон зууш 


Орц:

Өндөг - 2 ш 
Мөөг /лаазалсан эсвэл даршилсан/ - 100 гр 
Бальзамын уксус - 1 цайны халбага 
Оливын тос - 1 цайны халбага
Бууцай 
Давс 
Перц 

Хийх арга: 

1. Өндгөө хагалаад нэг аяганд хийнэ 
2. Жижиг дөрвөлжин хэрчсэн мөөг дээр бууцайга хэрчиж хийнэ. Уксус, давс, чинжүүгээр амтална. 
3. Хайруулын тавган 2 халбага оливын тосоо хийж халаагаад өндгөө шарна. 
4. Өндгөн дээрээ бяслаг, бууцайтай холимого жигд түрхээд хуульна. 

Авокадо жимстэй зууш 



Орц : 

Гүйцэд болсон авокадо - 2 ш

Өндөг - 2 ш 
Яншуй 
Тараг - 4 халбага 
Оливын тос - 7 халбага 
Нимбэгний шүүс - 2 халбага 
Перц
Давс 
Элсэн чихэр 

Хийх арга: 

1. Авокадог яснаас нь салгаж бэлдээд хэрчинэ 
2. Давс, элсэн чихэр, перц, талхны үйрмэг зэргээ хольж бэлтгэнэ. 
3. Өндгөө аяганд хийгээд сайтар хутгана. 
4. Тосоо халаана 
5. 
 
Талх, хиамтай зууш 


Орц: 

Хиам - 4 зүсэм 
Бяслаг - 100 гр 
Песто соус - 80 гр 
Талх - 6 зүсэм 
Сармис - 1 хумс 
Оливын тос - 1 цайны халбага
Самар - 1 халбага 
Базилик 
Давс 
Перц 

Хийх арга: 

1. Песто соуса бяслагтай хольж хутгана. 
2. Хиамаа жигд нимгэн хэрчиж , дээрээс нь самраа цацна. Соустай бяслагаа жигд түрхээд хуульна. Хөргөгчинд хэсэг байлгана. 
3. Оливын тосондоо талхаа 2 талаар нь шарна. 
4. Талхан дээрээ нухсан сармиснаасаа түрхээд дээр нь бэлдсэн хиамаа тавина. 



Г.Сувд - Эрдэнэ
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Ni Ni 1988 оны 8 сарын 8-нд төрсөн Хятадын жүжигчин юм. Тэрээр Жан Юмоугийн найруулсан ”  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй, халуухан, амжилттай бүсгүйчүүдийн нэг бол яах аргагүй Жессика Альба юм. 2 хүүхдийн ээж болсон ч гоолиг, чийрэг биеээрээ олныг гайхашруулсаар, өөрөө ч багагүй хүчин чармайлт гаргадаг аж. Түүний хувийн дасгалжуулагч Рамона Браганза PopSugar Fitness

Сүүлийн сэтгэгдэл