Шингэц сайтай, амттай, таргалуулдаггүй гурвалжин будаатай котлет
2016 оны 5 сарын 3
Шингэц сайтай, өөх тос багатай, таргалуулдаггүй хэрнээ амттай хоол идмээр санагддаг л биз дээ. Тэгвэл эрдэс бодисоор баялаг, тэжээллэг, амархан шингэдэг хоолны жорыг сураад аваарай.

ОРЦ:

өндөг 2 ширхэг
тахианы цээж мах 500 гр
гурвалжин будаа 150 гр
давс 
1/2-1 цайны халбага
1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр
ургамлын тос 
1-2 хоолны халбага
1 хоолны халбага = шингэн - 15мл, хуурай - 15гр
хар перц 
1/4-1/2 цайны халбага
1 цайны халбага = шингэн- 5мл, хуурай - 5гр
томатны сүмс 200 гр
сонгино 1-2 ширхэг
яншуй 10 г

Хийх арга: 

Гурвалжин будааг давстай усанд хийж зөөлөрч болтол нь чанаж болгоод уснаас шүүж гаргаад хөргөнө. Агшаасан ч болно. Тахианы цээж махыг машиндаж татна.

Татсан махан дээр өндгийг хагалаж хийгээд давс, хар перц болон өөрийн дуртай амтлагчаар амтлаад сайтар хутгаж холиорой.


Ингээд амталсан махан дээр чанасан гурвалжин будааг хийж маш сайн хольж хутгана. Наалдамхай барьцалдсан болох болно


Ингээд котлет хийх хэмжээгээр гарын алгандаа тасдан авч бөөрөнхийлөн хавтгайлаад хуурай гуриланд гадна талаар нь өнхрүүлж бүрхэнэ. Хайруулын тавганд ургамлын тосыг халааж котлет бүрийг хоёр талаас нь бор шаргал өнгө оржиж биежтэл нь шарна. Бүрэн болгох албагүй.


Хайруулын тавганд ургамлын тосыг халааж хагас цагираган хэлбэрээр хэрчсэн сонгиныг хийж зөөлөртөл нь хуурна.


Ингээд томатны сүмс/саус хийж халааж хутгана.


Үүндээрээ шарсан котлетыг хийгээд таглаж тавиад 20-25 минут дунд зэргийн гал дээр болгоно.


Сүмсэнд котлетыг сайтар хутгаж жижиглэн хэрчсэн яншуй, ногоон сонгино болон өөрийн дуртай амтлагчаар нэмж амтлаарай.




Ингээд шингэж сайтай, амттай, таргалуулдагггүй хоол маань бэлэн боллоо 



Эх сурвалж: Хоол хийх урлаг хуудас 
Дээрх бидний бэлтгэсэн мэдээ ТАНД таалагдсан бол LIKE бэлэглээрэй. Баярлалаа.
Сэтгэгдлийг ачаалж байна ...
Gong Hyo-jin 1980 оны 4-р сарын 4-нд Сөүл, Өмнөд Солонгост төрсөн. Одоо 38 настай тэрээр Ө  
Хайртай хосуудын хооронд ямар нэг зүйл болохгүй байгааг сэрэмжлүүлсэн дохионуудыг мэдэж авахад энэ сорилт тусална. Та асуултанд үнэн зөв, шударгаар хариулж, өөртөө оноо өгөх ёстой юм шүү.
Ээж гэдэг хүн үр хүүхдийнхээ төлөө байгаа бүхнээ зориулан амьдардаг гайхалтай хүмүүс. Энэ дэлхийн бүхий л хүмүүс эх хүний тухай магтан дуулдаг. Тэгвэл сүүлийн үед ээжүүд өөртөө ч чамгүй анхаарал тавих болжээ. Үүний тод жишээ бол охидоосоо ялгахааргүй залуухан сайхан

Сүүлийн сэтгэгдэл